М.Ходорковский Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байна
ЮКОС компанийн экс тэргүүн Михаил Ходорковский Францын “Лэ Монде” сонинд өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухай өөрийн санаа бодлоо илэрхийлжээ.
“Та энэ хямралын үед Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөхөд бэлэн байна уу” гэсэн асуултад тэрбээр хариулахдаа “Шаардлагатай гэж үзвэл өрсөлдөхөд бэлэн. Гэхдээ энэ боломжийг судалж байна” гэжээ.
Михаил Ходорковский “Би улс орноо хөгжүүлэхийн тулд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаа. Гэхдээ эхлээд хямралыг даван туулж, Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд бэлэн байна” гэв.
2012 онд В.Путин тэргүүтэй эрх баригчид ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил байсныг цуцалж, зургаан жил болгосон юм. Хойд хөршийн дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль 2018 онд болно.
Ц.Анна
- See more at: http://world.time.mn/content/49361.shtml#sthash.AEIFRiHH.dpuf
URL: