“Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ

32_ff5f8f5a792ec0678b93bd7d3d184b1a7e88798eХяналт шалгалтыг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ажлын 20 хоногийн хугацаанд хяналт шалгалт хийлээ.

 

Хяналт шалгалтыг явуулахдаа “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай”,  “Хөдөлмөрийн тухай”, “Нийгмийн хамгааллын холбогдолтой хууль тогтоомжууд, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Засгийн газрын болон ТӨХ-ны тогтоол, шийдвэр, журмын биелэлтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, зөрчлөөс  урьдчилан сэргийлэх,

 

хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах зорилгоор шалгалтыг Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандарт, улсын байцаагчийн эрх үүргийн хүрээнд хийж гүйцэтгэлээ. Шалгалтын батлагдсан удирдамжийн дагуу тус газрын хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хөрөнгөд бүртгэлээр тавьж буй хяналт зэргийг, холбогдох хууль тогтоомж, данс бүгртгэл, баримт материалд тулгуурлан шалгав.

 

Эх үүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь эх хүүхдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг улсын хэмжэнэд үзүүлж, эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэж байгаа төрөлжсөн нарийн мэргэжлийн 44 тасаг нэгж, улсын хэмжээний үйлчилгээтэй 2 зөвлөх клиник, төрөлжсөн мэргэжлийн лавлагаа 2 эмнэлэг, эх нялхсын талаарх эрдэм шинжилгээний салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

 

Нийт орлогын бүрдүүлэлтэд улсын төсвийн эзлэх хувь  2012 онд 69,0%, эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын бүрдүүлэлтийн эзлэх хувь  28% болж санхүүжилтийн үлдсэн хувийг үндсэн үйлчилгээ, болон туслах үйл ажиллагааны орлогуудаар тус тус бүрдүүлсэн байна.

 

2013 онд ЭХЭМҮТ-ийн нийт төлөвлөгдсөн орлого 19,747,149,4 мянган төгрөгөөр  төлөвлөгдөж харин гүйцэтгээл 19,656,494,5 мянган төгрөг болж 99,8 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Төсөвлөгдсөн орлогын бүрдүүлэлтэд улсын төсвөөс санхүүжих орлогын эзлэх хувь 2012 онд 68,2% байсан бол 2013 онд 76,2% болж өссөн байна. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт 2012 онд 29% байсан бол 2013 онд ЭМД-ын санхүүжилт төсвийн орлогод эзлэх хувь нь 23 байна. Санхүүжилтийн үлдсэн хувийг үндсэн үйлчилгээ болон туслах үйл ажиллагааны орлогуудаар тус тус бүрдүүлсэн байна.

 

Тус төвийн нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, түүний эмх цэгц, анхан шатны баримтын бүрдүүлэлт нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу зохих түвшинд зохион байгуулагдаж хийгдсэн байна.

 

Өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайржуулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж тооллого бүртгэлийн явуулах, шинээр хөрөнгө авах, хуучныг актлан асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж байна.

 

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сүүлийн 2 жилийн санхүү аж ахуйн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтээс үзэхэд ололттой эерэг үзүүлэлтүүд олон байгаа ч шалгалтын явцад бараа материал худалдан авалт, гэрээний хэрэгжилт, түүний гүйцэтгэлийг гэрээний дагуу гаргуулах, байгууллагад хохирол учруулсан хүмүүсээр хохирлыг барагдуулаагүй зэрэг зөрчил дутагдал гарлаа.

 

Хөдөлмөрийн эрүүл мэнд, ажлын байрны нөхцөл, иргэний эрүүл мэндийн даатгал, нийгмийн хамгааллын чиглэлээр зөрчил дутагдал илрээгүй бөгөөд хяналтын хуудсаар эрсдэл бага, хангалттай үнэлэгдлээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих