МАХН БНАСУ-ын Хөдөлмөрийн намтай хамтран ажиллана
БНАСУ-ын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн, тус намын Олон улсын харилцааны асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга, ноён Кан Сөк Жү тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Тэд айлчлалынхаа хүрээнд МАХН-ын Гадаад харилцаа, сургалт судалгаа хариуцсан Нарийн бичгийн дарга З.Батбаяр, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар уулзлаа. Тус уулзалтад БНАСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Хон Гю болон БНАСУ-ын Хөдөлмөрийн намын эрх бүхий албан тушаал хашиж буй төлөөлөгчид байлцаж, хоёр улсын болон хоёр намын усаадлаар тодорхой санал солилцож, зарим яриагаа ажил хэргэж болгож, тохиролцоонд хүрсэн байна.
Уулзалтаар хоёр улсын уламжлалт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, бүх шатанд өргөтгөх, мөн МАХН болон БНАСУ-ын Хөдөлмөрийн намын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон байна. Тухайлбал, нам хоорондын хамтын ажиллагааг өргөтгөх чиглэлд харилцан туршлага судлах арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцсоны дээр тус хоёр намын нийгэм, эдийн засгийн талаар баримталж буй үзэл баримтлал, цаашид хүлээгдэж буй үр дүнгийн талаар ярилцаж, үйл ажиллагааныхаа цар хүрээг хоёр улсын намуудын хэмжээнд тэлэхээр болжээ. МАХН болон БНАСУ-ын Хөдөлмөрийн намууд нь олон жилийн хамтын ажиллагаатай намуудын хувьд энэ удаагийн уулзалт тэрхүү уламжлалт, найрсаг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах гүүр боллоо гэдгийг хоёр талаас оролцсон төлөөлөгчид хэлж байв.
Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал БНАСУ-аас манай улсад ажиллаж амьдарч буй эмч нарын асуудлаар БНСАУ-ын Хөдөлмөрийн намын төлөөлөлтэй санал солилцож, Засгийн газрын болон МАХН-ын хүрээнд хэрхэн хамтарч ажиллах тал дээр тус тусын байр суурыг илэрхийлж, санал солилцлоо.
БНАСУ-ын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн, тус намын Олон улсын харилцааны асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга, ноён Кан Сөк Жүгийнн хувьд тус намын Батлан хамгаалах хорооны зөвлөхийн албыг давхар хашдаг аж. Өмнө нь 1980 онд Юьнескогийн Үндэстэн, арьс өнгөний хорооны дарга болон БНАСУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын зөвлөх зэрэг өндөр албан тушаалуудыг хашиж байсан нэгэн юм.
uls.mn
URL: