А.Бэкингхэм. Артур Хакслигийн албан тушаалын замнал (Эротик өгүүллэг) +18

- Эротик өгүүллэг -

Амьдралд сонголт хийх тохиолдол бишгүй л гардаг. Тухайлбал, зөвхөн чиний төлөө л төрсөн мэт үзэсгэлэнт сайхан бүсгүйн хамтаар гэр бүлийн жирийн аз жаргалтай амьдралыг туулах, эсвэл нийгмийн гэж нэрлэгддэг /эрх мэдэл, албан тушаал, бизнесийн амжилт/ аз жаргалын эрэлд гарах хоёрын аль нэгийг сонгоход хүрэх тохиолдол хэнд ч тулгардаг. Ийм сонголтын эцсийн үр дүн олон янз, нэн ялангуяа үүнээс гарах үр дагавар нь хэний ч санаанд оромгүйгээр эргэж болно…
Артур Хаксли буюу Шинэ Ардчилсан намын дарга маргааш эзэн хааны хүлээн авалтад явахаар болжээ.

Сонгуульд ялалт байгуулсан намын даргынх нь хувьд уламжлал ёсоор эзэн хаан түүнийг Сайд нарын зөвлөлийн даргаар томилж, шинэ Засгийн газрыг эмхлэн байгуул хэмээн үүрэгдэнэ. Европын энэхүү жижигхэн эртний вант улсад бүх зүйл байдаг ёсоороо юм шиг. Хамгийн гайхалтай нь Хакслигийн удирдаж байгаа нам цоо шинэ бөгөөд улс төрийн томхон “гаруудын” хувьд гэнэт л урагш товойн гарч ирсэн явдал билээ. Энэ бүхэн сонирхол татам сонгуулийн хөтөлбөрийг санал болгосон тус намын залуухан, эрч хүчтэй, ухаалаг дарга болон түүний үзэсгэлэн төгөлдөр эхнэр Пола Флеммингийн ач гавъяа юм. Санал асуулгын дүнгээс хожим харахад ард түмэнд тус намын сонирхолтой мөрийн хөтөлбөр төдийгүй намын дарга болон түүний эхнэрийн аз жаргалтай дүр төрх, бие биедээ хайрлаж дурласан байдал зэрэг нь тэдэнд ирээдүйд итгэх итгэл, өөдрөг сэтгэлийг бэлэглэжээ.

Дашрамд дурдахад энд ч бас шинэлэг зүйл байв. Учир нь Артур, Пола хоёр албан ёсоор гэрлээгүй, хэдэн жилийн турш хамтран амьдарсан нь “Хүмүүст хүнд суртлаар хандахаа больцгооё” гэсэн тус намын нэг гол уриатай тун тохирч байв. Үнэндээ сонгуулийн кампанит ажлын явцад Засгийн газрын толгойлогчийн хариуцлагатай албан тушаалд томилогдсоноор сонгуулийн дараа тэр хууль ёсоор гэрлэлтээ батлуулж, Полатай албан ёсны гэр бүл болно хэмээн амласан билээ. Тэгээд ч энэ үйл явдалд тэд тун нухацтай бэлтгэж эхэлжээ.

Пола үнэхээр үзэсгэлэн төгөлдөр бүсгүй байв. Артур ч түүнийг “ивээн тэтгэж”, залуу бүсгүй хариу хайраар харамгүй шагнадаг байлаа. Гагцхүү бүсгүйн амьдралын түүх төдийлэн энгийн байсангүй. Залуу насандаа Пола тун ч дэггүй, нэг дороо сууж чаддаггүй, хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. Тэрээр мотоцикл дээр хажуулдан суугаад ямагт хурд хэтрүүлэн давхиж, бас өөр ямар нэг байдлаар хууль дүрэм зөрчиж, тэр байтугай хэд хэдэн удаа цагдаад баривчлагдаж байжээ. Ингэхдээ цагдаа нарт эсэргүүцэл үзүүлж, маажих, хазах зэргээр биед нь гэмтэл хохирол учруулж байсан ч удаа бий. Омог бардам гал халуун насанд хэн бүхэн л алдаа гаргадаг хойно. Тэр дундаа том хотын захдуухан хороололд ядуухан гэр бүлд төрсөн бол адал явдлаар дүүрэн байх нь бий.

Мэдээж хожим нь мотоциклийн хорхойтой бүсгүй замаа алдсангүй, харин ч ажил олж хийн, бас эрдэмд суралцаад, тэр байтугай олон нийтийн ажил хийж, бусад ганц бие эхчүүд, замаа олохгүй яваа охидод өмнөө тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд нь тусалдаг болов. Урьд нь нуугдаж байсан эмэгтэйлэг чанар бүсгүйд илэрч, залуу насны омог бардам зан үгүй болсон ч аливаа асуудлыг шийдвэрлэхэд хатуу бат зогсдог, шургуу байдал нь хэвээр үлджээ. Ингээд нэг удаа тэрээр маш ярвигтай хэд хэдэн асуудлаар парламентын депутатад хандахад хүрчээ.

Артур Хаксли мэдээж залуу насандаа цагдаа нарыг маажиж, хаздаггүй байсан ч бас л томоотой байсангүй, үеийнхэнтэйгээ гар зөрүүлдэг нэгэн байж. Тэр Полагийн нэгэн адил захын хорооллоос гаралтай, айлын ганц бие хүүхэд бөгөөд эцэг нь дунд гарын өмгөөлөгч байв. Эцсийн дүндээ тэрбээр боловсрол хийгээд улс төрийн замналаа сайжруулахад хамаг эрч хүч, хүсэл эрмэлзлэлээ зарцуулсан юм. Энэ нь ч үр дүнгээ өгөв. Гучин настайдаа парламентын гишүүн, тэр дундаа өөрийн гэсэн онцлогтой депутат болжээ. Харин өөрийн гэсэн гэр бүлтэй болоход түүний аз ямагт дутдаг байв.

Бүсгүй сэтгэл догдлон гишүүний өрөөнд ороод өмнө нь залуухан, царайлаг, бас биерхүү сайхан залуу зогсч байгааг хараад гайхав. Тэрбээр бүсгүйн халамжинд байдаг ард түмний аж амьдралын таагүй асуудлуудыг тун анхааралтай сонсоод /дашрамд хэлэхэд энэ нь яагаад ч шийдвэрлэгдэх боломжгүй хаа сайгүй нийтлэг тохиолддог  асуудлууд байлаа/ тэр юу ч амласангүй, харин өөрийнхөө чадлаар туслахыг хичээнэ гэв.

Артур ч гэсэн  тун үзэсгэлэнтэй залуухан, бас залуу насандаа алдаж онож яваа охидуудад тусалдаг сайхан сэтгэлтэй бүсгүй өөр дээр нь гэнэт ороод ирсэнд тун их гайхжээ. Бүсгүй түүнд таалагдав. Албархуу өнгө ясаар ярьж байгаа хоолойноос нь бүсгүй хүний энхрийхэн, тачаангуй, бас хайр сэтгэлийг хүсэмжилсэн зүрх сэтгэл нь мэдрэгдэх шиг болов.
Чухам энэхүү албан уулзалт тэдний амьдрал, хувь заяаг орвонгоор нь эргүүлж орхисон юм.

Залуу бүсгүйд тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхээр Артур тун урам зоригтой хөдлөв. Тэр гайхамшгийг бүтээгээгүй ч ажилд оруулах, тэтгэмж авах, гэрийн эзэнтэй учраа ололцох зэргээр ямар нэг байдлаар тус хүргэж чаджээ. Бүсгүйн асуудлыг хөөцөлдөж байхдаа тэрбээр зөвхөн парламентын гишүүний хувьд биш, харин хайртай бүсгүйдээ туслахыг хүсч байгаа халамжит хархүүгийн үүднээс хийж байгаа гэдгийг ойлгов. Үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүйн дүр төрх, өвөрмөц дуу хоолой зэрэг нь зүрх сэтгэлийг нь  байлдан дагуулж байна гэдгийг тэр мэдэрчээ. Эцсийн эцэст тэр бүсгүйгүйгээр амьдарч чадахгүй, энэ бүсгүй чухам түүнд л зориулагдан бүтээгдсэн гэдгийг ойлгожээ.

Пола ч мөн адил Артурын өрөөнөөс гарахдаа энэ хүн зөвхөн ухаалаг, анхаарал халамжтай депутат хүнийхээ хувьд биш, харин цаанаа л дотно, насан туршдаа эрж хайж явсан эр хүн шиг санагдаж сэтгэлийг нь догдлуулжээ. Дараа нь залуугийн дүр төрх бүсгүйн бодол санаанд үе үе орж ирж, түүнтэй романтик байдлаар уулзахсан хэмээн мөрөөдөх болов. Ийм байдлаар амьдралын хэдэн долоо хоног харвасан сум шиг өнгөрч эцэст нь тэр гайхамшигтай өдөр тохиожээ.
Нэгэн орой ажлынхаа тайланг гаргаж суухдаа Артур Полагийн өөрт нь зориулж авчирсан хавтаст “хэрэгнүүд”-ийг бодлогошронгуй харав. Ингэхэд бүсгүйн төрх нүдэнд нь үзэгдэж, улмаар түүнийг тэвэрч, биеийнх нь дулаан, зүрхний цохилтыг нь мэдэрч, бяцхан хөвгүүнийх шиг цангинасан хоолойг нь сонсч байна хэмээн төсөөлөв. Ингээд бараг бүх асуудлуудыг нь шийдвэрлээд өгчихсөн юм чинь тэдний ажил хэргийн харилцаа үүгээр дуусчих юм шиг санагдав. “Харамсалтай” гэж түүнд бодогдов.

Зүрх сэтгэл нь түүнд яг одоо л ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол оройтох юм шиг санагдав. Юу хийхээ хараахан шийдээгүй атлаа тэр суудлаасаа ухасхийн босов.

Энэ бол бүсгүйн амьдардаг байр. Тэрбээр гурван давхарт гүйж гараад, огт бодол бололгүйгээр хаалганы хонхыг дарав.
Пола тэр үдэш торгон халаатаа өмсөөд зөөлөн буйдан дээрээ суугаад ямар нэг хайр сэтгэлийн роман унших авч Артуртай тогтоосон ажил хэргийн харилцаа нь удахгүй дуусгавар болно гэсэн уйтгарт бодол эргэлдсээр байлаа. Түүний хүчирхэг цээжинд толгойгоо нааж, сайхан зохицолдсон биеийг нь нүдээрээ харж, түүний энхрийллийг мэдэрч байна гэж бараг сэрүүндээ төсөөлдөг болов.

Гэнэт хаалганы хонх дуугарав.

Тэд бие биенээ хараад нэг хэсэгтээ аль аль нь зогтусав. Тэд хэлэх үгээ олохгүй түгдчих агаад харин аз жаргалтай нүд, дээр гарсан амьсгаа нь бие биентэйгээ уулзахдаа хичнээн баяртай байгааг илтгэж байв.

Артур түрүүлэн ам нээж, бүсгүйн халамжинд байгаа бүсгүйчүүд хэр байгаа тухай эв хавгүй асуув.
“Бурхан минь, би юу яриад байна аа” гэж бодсон хэрнээ бүсгүйн урин дуудсан аз жаргалтай  нүдийг хараад өөрт нь өөрийнх нь адил татагдаж, баярлаж байгааг мэдрэв.

Гэнэт тэр огт санаандгүй байснаа бүсгүйг тэврэн авч улмаар түүний гар бүсгүйн сэрж догдолсон халуухан бие, сэргэр хөх, халуу төөнөсөн гэдэс нь мэдрэгдэв.

Мөрийг нь эр хүний бахим чанга гар тэврэн авахыг бүсгүй мэдрэв. “Ямар сайхан юм бэ” гэсэн бодол төрөх авч “ингэхэд бид зөв юм хийж байгаа даа” гэсэн бодол зурсхийв. Гэхдээ Артурын хайр дүүрэн нүд энэ бол алдаа биш гэдгийг хэлж байв. Энэ мөчид ямар нэгэн хариулт өгөх ёстой юм байна гэдгийг ойлгож хариу тэвэртэл тэдний уруул бие биедээ татагдан тачаангүй үнсэлтэнд умбав.

Бүсгүйг тавьж явуулахын оронд Артур торгон халаатыг нь зөөлхөн тайлав.

Бүсгүй гоёмсог дотуур хувцастай байх агаад залуу өөрийн эрхгүй бүсгүйн гоолиг биеийг харан нүдээ хужирлав. Полагийн бүх зүйл гайхалтай сайхан зохицжээ. Гоолиг урт хүзүү, гоёмсог мөр, сэргэр чанга хөх, татуу гэдэс, махлагдуу гуя гээд л. Тэрээр ер бусын эмэгтэйлэг, зэрлэг муурынх шиг уян хатан, ихэмсэг байдал бүгд хосолжээ. Үүн дээр бага зэргийн бор торгомсог арьс, гайхамшигт шаргал үс, ухаалаг анхааралтай харц зэрэг нь бүсгүйн төгс төгөлдөр гоо сайхныг гүйцээсэн гэлтэй.

Тэр ахин бүсгүйг тэврэхэд бүсгүйн түргэн хуруунууд нь Артурын хүрэм,цамц, зангиаг яаравчлан тайлахаар улайрч байлаа.
Хүчирхэг бие, өргөн мөр, татуу гэдэс зэрэг энэ хүний ухаан, дотоод сэтгэлийн чанарыг улам бүр чимсэн нь Полаг гайхшруулав. Залуу бүсгүйн өтгөн үсийг хуруугаараа илбэж, гоёмсог дотуур хувцсыг яаралгүйхэн тайлж шалан дээр унагав. Дараа нь нэг ухасхийгээд бүсгүйг гар дээрээ өргөөд унтлагын өрөө рүү аваачив. Тэд бие биенийхээ халуу шатсан биеийг энхрийлж, уруул, гар нь илүү сонирхол татсан, таатай газраар хаа сайгүй тэнүүчилнэ. Эцэст нь аль алиных нь дур сэрэл дээд цэгтээ хүрсэнийг мэдэрч, төгс төгөлдөр хоёрын гоо сайхан бие цогцос нэгэн бүхэл болон нэгдэв…

Тэд удтал зэрэгцэн хэвтэж, бие биенийхээ догдолсон зүрхийг, түргэн түргэн амьсгалыг сонсон таашаал авч байлаа. Аз жаргалтай, бас дур тачаалаар дүүрэн тэр хоёр шөнөжин энэ тэрийг ярилцжээ.

Чухам энэхүү хайр сэтгэлийн үлгэр шиг шөнө шинэхэн даль жигүүрээр цэнэглэгдсэн Артур өөрийн улс төрийн хувь заяаг өөрчлөхөөр шийдэж, улмаар шинэ нам байгуулж, сонгуульд оролцохоор болжээ. Чухам Полагийн сэргэлэн, авхаалжтай зан түүнийг энэхүү зоригтой алхам хийхэд хүргэсэн болов уу.

Үүний дараа тэд хамтдаа амьдарч эхлэхэд мэдээж олон хүн бухимдаж эхлэв. Мэдээж парламентын гишүүн хүн хэн нэгэнтэй хамтран амьдарч байна гэдэг. Гэвч тэдний аз жаргалтай нүүр царай,бас дуулиан шуугиангүй амьдрал нь аажимдаа тэдний хайр сэтгэлийг зөвтгөж, аажимдаа шүүмжлэл ч багасав. Үнэндээ тэд ийн хамтран амьдарч байсан нь тэдэнд ердөө л гэр бүл батлуулан сүртэй хурим найр хийх цаг зав гардаггүй, тэгээд ч Артур болон залуухан тэмүүлэлтэй улс төрч нар шинэ намаа байгуулахаар шаргуу ажиллаж байлаа.

Ийм байдлаар таван жил өнгөрлөө.

Ингээд хамгийн сүүлчийн сонгуулиар Артурын удирдсан залуу нам ялалт байгуулж, эцэст нь нэг юм хуримын өдрөө хоёр сарын дараа хийхээр товложээ.

Тэгтэл Полагийн дуулиантай залуу насны явдлыг зарим нь мартаагүй байсан нь гэнэт сөхөгдөж иржээ.
Эзэн хаанд айлчлахын урьд өдөр намын төв байранд шинэ Засгийн газар байгуулагдсанд зориулсан багахан хэмжээний хүлээн авалт зохион байгуулав. Артур, Пола нар хүлээн авалтад цугтаа ирэв. Артур найз бүсгүйгээ харан нүдээ хужирлаж сэтгэлээ баясгана. Үдшийн гоёмсог даашинз нь гоолиг хүзүү, гоо нурууг нь ил гаргаж, урд талаасаа сэргэр хөх, хөхний хоорондох зураасыг ихэд тодоор илтгэн, хормойны онгорхой нь сайхан хөл, гуя хасыг нь олны нүдэнд гайхуулна.
Артур Полаг бишрэнгүй харна. Хамгийн гол нь энэ эмэгтэйтэй байхад түүний хувьд Сайд нарын зөвлөлийн даргын албан тушаалыг торох юмгүй гүйцэтгэж чадна гэдэгтээ тэр итгэлтэй байлаа. Мэдээж Артур өөрийнхөө үнэ цэнийг мэднэ. Гэвч Полыг хайрласан хайр нь түүний хүч чадалд даль жигүүр нэмж, бүсгүйн хайр түүнд мэргэн ухааныг хайрлаж байх шиг санагдана.

Хүлээн авалт дуусахын өмнөхөн түүн дээр намын улс төрийн зөвлөлийн хэдэн гишүүн дөхөн ирэв. Яриаг орлогч дарга буюу Кэл Сэрпенсэн эхлүүлэв.
- Мэдэж байна уу, хөгшөөн? Бидний үйл хэрэгт Пола хичнээн их үүрэг гүйцэтгэж байгааг бид бүгд үнэлж байгаа, гэхдээ бидэнд…
- Уучлаарай, Кэл. Гэхдээ бидэнд гэдэг үгээ илүү ойлгомжтой хэлэхгүй юу?
- Улс төрийн гишүүн бидэнд Пола Сайд нарын зөвлөлийн даргын эхнэр байж яавч таарахгүй гэсэн бодол төрж байна. Залуу байхдаа нэлээдгүй дуулиан шуугиантай бүсгүй байсан бололтой. Өшөө цаана нь өөр ямар ч юм дуулдах юм билээ. Миний мэдэж байгаагаар эзэн хаана энэ гэрлэлтийг төдийлэн дэмжихгүй байгаа бололтой. Сөрөг хүчнийхэн, ард түмэн ч гэсэн…
- Хүлээж байгаарай, энэ эртний явдал. Тэгээд ч сонгогчид өөрсдийн хариуг өгсөн гэж бодож байна.
- Ойлгож байна уу, хөгшөөн? Энэ асуудлыг улс төрийн зөвлөлийн хуралдаан дээр уг нь хэлэлцэхэд хүрмээргүй л байна.

Энэ увайгүй, бас гэнэтийн дайралтад Артур хариу өгөхийг завдсан боловч Пола  түүнийг хажуу тийш нь дагуулж явав. Тэрээр түүний мөрөн дээр гараа зөөлөн тавиад:
-Хонгор минь, эдэнтэй бүү марга. Бид хэзээ ч бүтэхгүй гэж би эрт дээрээс л мэдэж байсан. Бидний хооронд ямар том ангал байгааг би ойлгож байсан гэж аяархан хэллээ.
-Юу вэ, Пола? Чи юу ярина вэ? Би хулигаан охиноо танихгүй байх чинь?
-Хүлээж бай. Бүү уурла. Ийм юм болно гэдгийг би эртнээс мэдэж байсан. Надад ч бас үүнийг ойлгуулахыг олон хүн оролдож байсан. Би энэ тухай чамд яриагүй л дээ. Цагаас нь өмнө түгшээхийг хүсээгүй. Олон хүний хувьд би цагдаад дуудагдаж байсан өнөө л хулигаан охин шүү дээ. Би чамд маш их итгэдэг. Чиний төлөө баяртай ч байна. Тиймээс би чамаас өөрөө явна. Чамд надад гомдох зүйл огт байхгүй, харин энэ таван жилийн төлөө би чамд маш их талархаж явдаг.
-Хүлээгээрэй. Чи яагаад чимээгүй байсан юм бэ? Яагаад ийм амархан бууж өгч байгаа юм бэ?

Гэвч Пола түүнийг тачаангуй гэгч нь үнсээд цааш эргэн хүлээн авалтын танхимаас гарч одлоо. Артур түүний араас харан зогсоход бүсгүй тун үзэсгэлэнтэй, бас ихэмсэгээр ташаагаа хаялан цааш алхан одов.

Тэр маргаанаа үргэлжлүүлэхээр эргэн харсан боловч өнөөдүүл нь тун сэтгэл ханамжтай танхимын энд тэнд очиж зогссон тул хэнтэйгээ маргах билээ дээ.
-Пола яасан бэ? Яагаад яваад өгөв хэмээн хуунчы анд, намын орон нутгийн салбарын дарга Ян Снайдерсон асуув.
-Бие нь тааруу байна гэнэ ээ хэмээн Артур царай барайлган хариулав.

Энэ үеэр түүнийг утсаар ярья гэж байна хэмээн дуудууллаа. Эзэн хааны албаны дарга Иоганн Рэндольф түүн рүү утасдсан байлаа.

“Артур, намайг тантай эзэн хаан холбогдохыг хүссэн юм. Тэр таныг Пола Флеммингтэй гэрлэх гэж байгаа явдалд тун санаа нь зовч байгаа. Мэдээж эрхэм дээдэст түүнийг эсэргүүцэх ноцтой шалтгаан байхгүй. Гэсэн ч түүний өнгөрсөн амьдрал таны Сайд нарын зөвлөлийн даргын албан тушаалд нэлээд садаа болох байх гэж санаа зовж байгаа юм. Хэвлэл мэдээллийнхнээс юу ч гэж гарч ирэх юм билээ”.
- Чөтгөр ав, та нар яагаад түүний өнгөрснийг л анхаараад байгаа юм бэ? Залуу насандаа тэнэг зүйл хийдэггүй хүн гэж байдаггүй байх.
- Танд Эзэн хааны сэтгэгдлийг сонсох нь зүйтэй байх гэж зөвлөж байна. Тэр тусмаа тэр ганцаараа ийм бодолтой нь биш. Хэрэв хүсвэл Эзэн хаан олон нийтийн санаа сэтгэлийг тодорхой хэмжээгээр төвлөрүүлэх болно гээд Рэндольф утсаа тавив.

Тийм ээ, Эзэн хаан улс төрийн тоглоомоор улайран тоглодоггүй, гэхдээ түүний санаа бодлыг сонсох ёстой байдаг. Учир нь тэр янз бүрийн муухай аргаар, эсвэл олон нийтийн өмнө хэлэх үгээрээ Засгийн газрын амь насыг хордуулж, огцроход хүргэж чадна. Ингэхдээ Эзэн хаан хэн нэгний сэтгэгдлээс иш татна. Иймэрхүү бодолд автсан Артур гэртээ харилгүй өрөөндөө бүтэн цаг суув.

Гэртээ иртэл санаа нь зовсон эцэг нь яагаад Пола гэнэт ганцаараа эргэн ирээд, хувцас хунараа аваад яваад өгсөнийг гайхан асуулаа. Артур эцэгтээ бүх үнэнийг өчжээ. Ярьж дуусаад тэрбээр тун залхсан байдалтайгаар: “Харж байна уу. Намайг ямар сонголтын өмнө тэд түлхэн аваачсаныг? Би Полаг алдахыг хүсэхгүй байна. Би түүнд хайртай. Тэр надад аз авчирдаг. Түүнтэй байхад бүхнийг чадна гэдэгтээ би итгэдэг. Би одоо хэрхэхээ үнэхээр мэдэхгүй байна” гэж хэлэв.
-Хүү минь, манай удамд мэдээж хэн ч Сайд нарын зөвлөлийг толгойлж байгаагүй л дээ. Бас хэзээ ч ийм гайхамшигтай сайхан, үнэнч бүсгүй тааралдаж байгаагүй. Хэрэв би хорин насаар залуу байсан бол би чамаас түүнийг булаагаад авахад бэлэн байна. Сайн бод доо хэмээн эцэг нь хүүгийнхээ мөрөн дээр алгадаад гарч одов.

Артур бодолд автав. Түүний нүдний өмнө ухаалаг, энхрийхэн, үнэнч, дур булаам, гоо үзэсгэлэнтэй Полагийн дүр төрх харагдана. Хамаг биеийг нь дур хүсэл эзэмдэхийг тэр мэдрэнэ. Хамгийн гол нь түүнгүйгээр өнөө сонгуульд ялалт байгуулсан Артур байхаа болино гэдгээ тэр мэдэж байв.

“Бүгд чөтгөр лүүгээ тонил” гэж тэр хараагаад улмаар улс төрийн зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичиг рүү залгаж, өглөө 9 цагт зөвлөлийг цуглуулж хуралдуулахыг даалгав. Энэ хурал дээр ямар асуудал хэлэлцэхийг зөвхөн тэр л мэдэж байлаа.
Пола бүхэл шөнөжингөө уйлж, бас баярлаж байгаад үүрээр нэг юм дугхийжээ. Өглөө нь баяр хөөрөөр дүүрэн атлаа гунигтайхан мэдрэмжтэй босов. Өнөөдөр түүний хайртай Артур нь Сайд нарын зөвлөлийн дарга болно. Энэ нь бүсгүйн сэтгэлийг чин сэтгэлээс нь баярлуулж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих