Дугуйчид ОМО-г эрч хүчийн ундаатай андуурч хорджээ
Норвегийн Осло хотод болсон ‘Fredagsbirken’ хэмээх дугуйн уралдааны үеэр ангаж цангасан зургаан тамирчин угаалгын шингэнийг эрч хүчийн ундаатай андуурч уусны улмаас хордсон хэрэг гарчээ. Түргэн тусламж яаралтай ирж, дугуйчдын амийг амарсан байна. Тэмцээн эхлэхээс өмнө угаалгын шингэнийг бүх дугуйчдад үнэгүй тараасан учир ийм хэрэг гарчээ. Дугуйчид түүнийг нь эрч хүчийн ундаа гэж андуурсан ажээ. Гэвч үнэн хэрэгтээ тэмцээний дараа бэлтгэлийн хувцас угаах нунтаг байсан болохыг зохион байгуулагчид сануулаагүй учир ийм явдал болсон байна. Тиймээс зохион байгуулагчид тамирчдаас уучлал хүсчээ. Дугуйчдын 80 хувь нь гэрлэсэн эрчүүд байсан ч гэсэн ОМО угаалгын шингэнийг мэддэггүй байсан нь сонирхолтой юм.
URL: