Наадамд шөвгөрсөн 3 бөхөөс допинг илэрсэн гэх шуугиан дэгдлээ

527-141093462875d34b29ee9163c0317bb20998f8cfa5_LЭнэ жилийн улсын наадмын үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс авсан  шинжилгээний хариу  өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ирсэн бөгөөд тэднээс гурав нь сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх шуугиан дэгдээд байна.

Улсын наадмын сэргээшийн шинжилгээг жил бүр БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторид илгээдэг.

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-нд БНСУ-аас ирүүлсэн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариу ямар гарсан тухай мэдээллийг МҮБХ-нд ирүүлээгүй байгаа юм. Тус холбоонд албан ёсоор допингийн хариу ирсэний дараа хэн допинг хэрэглэсэн нь тодорхой болох юм.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих