Эр хүн шиг уучлалт гуйчихаач…

uls_54190b0172d00_1Зам тээврийн сайд А.Гансүхийг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн төрсөн дүү Ц.Бат өөрийн твиттер хуудсаараа 5700 удаа эрүүгийн хуульд хамаарах зүйлээр гүтгэн доромжилсон байдаг.

А.Гансүхийн гомдлоор түүнийг шалгаж, шүүхээс  олон нийтийн сүлжээгээр бусдыг гүтгэн доромжилсон гэм буруутайд тооцож, энэхүү  үйлдэлд нь буруутган 100 хоног цагдан  хорих шийдвэр гаргасан билээ.

Батлан даалтад гараад байгаа Ц.Батыг уучлаач гэсэн хүсэлтийг жиргээчид А.Гансүх сайдад тавьсан байдаг. Үүнийг харгалзан үзэж хоёр өдрийн өмнө А.Гансүх сайд өөрийн цахим хуудастаа “Жиргээчид Ц.Батыг уучлаач гэсэн хүсэлт явууллаа. Би жиргээчдын  хүсэлтийг хүндэтгэж байна. Ц.Бат алдаа хийсэн ч шинээр эхлэх боломж бий. Түүнийг уучилж байна” хэмээн бичсэн байдаг.

Гэвч Ц.Батын зүгээс одоо болтол А.Гансүхийг гүтгэн доромжилсондоо уучлалт хүсээгүй байгаа аж. Тиймээс “Эр хүн л юм бол уучлалт гуйчихаач” гэж хэлэх хүн олон байна.

uls.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих