Г.Сарангэрэлийн өмгөөлөгч дээд шүүхэд хандахаар болжээ
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд өчигдөр Г.Сарангэрэл, Б.Халиун нарын гомдлыг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх өнгөрсөн сарын 28-нд Г.Сарангэрэл нарын таван хүнийг хар тамхины хэрэгт буруутган ял оноосон юм. Г.Сарангэрэлийн хувьд 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан ч ийнхүү хэвээр үлдэж байна.
Түүнчлэн Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгчид дээрх шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа тул удахгүй Улсын дээд шүүхэд хандахаар төлөвлөжээ.
URL: