Халуун усны хязгаарлалт есдүгээр cap хүртэл үргэлжилнэ

Зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 1-ний хооронд Болгарын ЭСЯ, “Тэнгэрийн цаг” ХХК, Солонгосын ЭСЯ, 21 дүгээр сургууль, XIII хорооллын ЦТП-1, 2, СЭЗДС, ХХААХҮЯ, “Баянзүрх” хүнсний зах, XII хороолол ЦТП-1, Клиникийн нэгдсэн II эмнэлэг, Английн ЭСЯ, “Хаан палас” зочид буудал, Жуковын музей, Цэргийн музей, Баянзүрх дүүргийн эмнэлэг, Шинжлэх ухааны академийн хотхон орчмын хэрэглэгчид “Эко констракшн” ХХК-ийн “Баянзүрх” хороолол, Батлан хамгаалах яам орчмын орон сууц албан газруудад халуун усны хязгаарлалт хийнэ.

Зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 6-ны хооронд
Анчдын нийгэмлэг, Хараа зочид буудал орчмын орон сууц болон тусгай хэрэглэгчид Гэсэр сүм, ХИД-1 ,Тэнгис” кинотеатр, ГХЯ-ны 95 айлын орон сууцны оршин суугчид халуун усны “гачигдалд” орно. Дээрх хуваарийн дагуу “Теди” төв, Урт цагаан орчмын хэрэглэгчид, VI хорооллын ЦТП-1,2, Засгийн газрын авто бааз, “Метро молл” дэлгүүр орчмын хэрэглэгчид Хүнсний IV дэлгүүр орчмын хэрэглэгчид XI хороолльн ЦТП-1, 2-ын хэрэглэгчид Хөгжим бүжгийн коллеж, Хятадын ЭСЯ, 100-н айл, АНУ-ын ЭСЯ, Сансар хорооллын тунель орчмьн хэрэглэгчид болон XII хороололын ЦТП-2, 3-ын хэрэглэгчдийн халуун усны хэрэглээг хязгаарлах гэнэ.

Долдугаар сарын 14-29-ний хооронд “Улаанбаатар” рашаан сувилал,”Орчлон” хороолол, “Коко кола” үйлдвэр, Богдын музей, “Оргил” рашаан сувилал орчмын хэрэглэгчид “Суруга” хороолол, 120 мянгат, “Шинэ төгөл” хотхон, “Жигүүр гранд” зочид буудал, “Жаргалан” хотхон, “Их тэнгэр” цогцолбор, “Маршал таун”,”Баянмонгол” хороолол, ХIII хорооллын урд хэсэг, Хавдар судлалын үндэсний төв, Жуковын музей, Цэргийн музей”, “Монгол шуудан транс”, “Нарантуул” ОУХТ, “Ахмадын” хороолол, “Алтан тэвш” хороолол, “Баян констракшн” ХХК-ийн орон сууцны барилгууд, XVI хороолол, ЦИС орчмын орон сууц, албан газрууд халуун усны хязгаарлалтад орох аж.

Долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 15-ны хооронд
Булган хошуу, “Авзага”-ын орон сууц, “Голден парк” хороолол, “Комплекс” импорт ХХК, “Урьхан санаа” ХХК, “Эрин” интернейшнл ХХК , Барс-2, “Өнөр хотхон” хороолол, X хорооллын замын урд хэсгийн орон сууцуудын халуун усыг хязгаарлах юм байна.

Наймдугаар сарын 8-18-ны хооронд Улаанбаатар төмөр замын удирдах газар, ”Ган зам” зочид буудал, Төмөр замын хорооллын орон сууцнууд, III, IV хорооллын “Хөх асар Санни хаус” ХХК-нийн бүх орон сууцнууд Гандан хийд, “Цагаан өргөө” зочид буудал, Эх нялхасын эрүүл мэндийн төв эмнэлэг , Монголын Үндэсний радио телевизийн хэрэг эрхлэх газрын орчмын орон сууц албан газрууд халуун усны хязгаарлалтад орно.

Наймдугаар сарын 18-28-ны хооронд Төмөр замын зүтгүүрийн депо, 31 дүгээр сургууль, “Монгол шаазан” орчмын хэрэглэгчид, Төв шуудан, Хөрөнгийн бирж, МУЗГ ордон, Төв номын caн, ГХЯ, Зориг сан, МУБИС, “Ионсей” эмнэлэг, ШУСТО, “Туушин” ХХК-ийн зочид буудал, Усан бассейн, “Чингис” зочид буудал орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлах аж.

Наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 10-ны хооронд
“Сэргэлт”, “Хайрхан”, “Автобус-1″, “Атар өргөө”, “Дулааны сүлжээ” ХК, Хараагүйчүүдын үйлдвэр, ХГХ хорооллын орон сууцууд, ЦШСГ, Хан-Уул дүүргийн Тамгын газар, ”Гутал”, “Таван -Эрдэнэ”, “Монгол гар хивс”, “АПУ” ХХК болон тус дүүргийн үйлдвэр албан газрууд, УИД, ОХУ-ын ЭСЯ, Нийслэл даатгал орчмын болон 40, 50 мянгатын бүх орон сууцууд, МУЭ-ийн соёлын төв ордон, “Голомт хотхон”, “Өгөөж чихэр боов” ХХК, “Хүмүүн” эмнэлэг, V хороолол, Эмийн завод, “Сарора” зочид буудлын орчмын орон сууц албан газруудын халуун усыг хязгаарласны дараа засварын ажил дуусах юм байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих