Сексийн дараа эрчүүд үг ч дуугарах тэнхэлгүй болдог
Бүсгүйн хувьд хажуугийн нь дэрнээс хүржигнэх хурхиралт орчлонгийн хамгийн муухай дуу чимээ мэт санагдаж болзошгүй. Ялангуяа тэр нь дөнгөж саяхан оргилж байсан галт уулын лав мэт сэтгэл тайвширч амжаагүй байхад сонсогдох нь бүр ч тэвчихгүй биз. Эрдэмтэд эрчүүд яахаараа бүсгүй хүнтэй дөнгөж “юу яагаад” дуусангуутаа ингэж хурхирдгийг нь олж тогтоожээ. The Daily Times сонинд бичсэнээр бүсгүйчүүдийн хувьд сексийн дараа эрчүүдтэй юм ярилцъя гэж оролдохын ч хэрэггүй гэжээ.
Учир нь хөөрхий залууд дэмий чалчих байтугай үг ч дуугарах тэнхээ үлддэггүй байна. Английн хойд нутагт орших Суррейн гүнлэгийн ерөнхий эмнэлгийн зүүдний тасгийн эрхлэгч, доктор Нейл Стенли “Ихэнх эмэгтэйчүүд секс дуусангуут л унтаад өгдөг гэж эрчүүдийг буруутгадаг. Гэтэл энэ чинь жамаараа л болж байгаа хэрэг шүү дээ. Хүн байгалийн бусад амьд амьтны л адил нойр, секс хоёр нь хоорондоо салшгүй холбоотой байдаг…” гэж хэлжээ. Судалгаанаас үзвэл нийт эрчүүдийн 80 хувь нь сексийн дараа хамаг тамираа барсан мэт санагддаг төдийгүй, дур тавьж үрийн шингэн гадагшилсан бол шууд л унтмаар байдаг байна. Харин эмэгтэйчүүд бол эрчүүдээс хавьгүй тэвчээртэй бөгөөд тэдний дөнгөж 46 хувь нь сексийн дараа унтмаар санагддаг гэжээ. Уг судалгаанд насанд хүрсэн 10000 хүн хамрагджээ.
Эрчүүдийн ингэж сексийн дараа унаад өгдөг нь “хурьцлын дараа” тэдний цусанд булчинг тэжээж байдаг “амьтны крахмал” буюу гликоген эрс багасдагтай холбоотой ажээ. Гликоген цусанд хангалтгүй байх үед хүний хамаг бие сулбайн ядардаг байна. Эрчүүдийн булчингийн багтаамж нь эмэгтэйчүүдийнхээс хавьгүй их байдаг тул ийнхүү үлдсэн гликоген нь булчинг нь хангаж хүрэхээ больдог байна.
URL: