Бурхангүй газрын бумба галзуурна
Зуны налгар өдрүүд дуусч, түм түжигнэж, бум бужигнасан энэ үеэр хачин жигтэй явдлууд мэр сэр гарч байна. Үүний нэг нь өөрийгөө “хунтайж” хэмээн өргөмжилсөн П.Даваанямын үйлдэл байлаа. Тэрээр энэ сарын 4-ны өдөр академийнхаа байранд нэгэн ёслол үйлджээ.
Тэрээр Тристан Батори Эксед Шомлье хэмээх Европ эрхмийг академийнхаа гишүүнээр өргөмжилж, “Гэрэгэ диплом” гэгчээ гардуулжээ. Диплом, ромбыг Трансильванийн ван Тристан Баторийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Грузов гэгч гардан авсан бөгөөд “Тристан Батори гэх эрхмийг Чингис хааны ууган хүү болох Зүчийн хүү Бат хааны удмын хүн мөн. Түүнчлэн тус академийн гишүүн болохыг нь баталсан баримт болж байгаа” хэмээгээд бяцхан ёслолын арга хэмжээ явуулсан аж. Ерөнхийлөгч П.Давааням“Европоос анх удаа Чингисийн ууган хүү Зүчийн удмын хүн ийнхүү тодорсон” гэж мэдэгдэж байгаа нь олон хүний дургүйцлийг төрүүлж байна. Ёстой л өнөө бурхангүй газрын бумба галзуурна гэгч нь болж байх шиг. Нэртэй түүхчид ч тодруулж чадаагүй хүнийг П.Давааням хаа байсан хилийн чинадаас олоод ирсэн нь үнэхээр хачирхалтай юм.
MASS.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
П.Давааням гэгч нөхөрийг барьж ард түмнийг мунхруулсан хуурсан зальдсан өөр юу байдгийн эрүүгийн хуулиар боломжтой бүх заалтаар нь буруутгаад галцуугийн эмнэлэгт албадан бүх насаар нь хэвтүүл түмний шившиг