300 хоригдол өлсгөлөн зарлажээ

46moМанай улсад хорих ангид ял эдэлж буй хүмүүсээс жилд дунджаар 10 гаруй хүмүүжигч өвчнөөр таалал төгсдөг юм байна. Одоогоор 2500 хоригдол тогтмол эмчийн хяналтад байдаг аж. ШШГЕГ-аас “Хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өчиг­дөр мэргэжилтнүүдийн дунд өрнүүллээ. Шүүхийн шийд­вэрээр ял эдэлж байгаа хүн төрийн хамгаалалттай бай­ранд эрүүл мэндээрээ хохи­рох тохиолдлыг бууруулах арга замуудын нэг нь эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох гэж ШШГЕГ-ын Нийгэм, сэтгэлзүйн хэлтсийн дарга хошууч Н.Ганхуяг ярьж байна.

Тухайлбал, хорих ангид 300 орчим хоригдол өлсгөлөн зарласан судалгаа байдаг бөгөөд өлсгөлөн зарлах үед тэдний эрүүл мэндэд нь эрсдэл үүсэхэд хэн ямар эрхзүйн үндэслэл, актаар албадан эмчилгээ хийх зохицуулалт тодорхойгүй байдаг юм байна.

 

Б.ЭНХ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих