Ахуйн зөвлөгөө
- - Шинэ талхыг нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл зүгээр. Мөн тортыг ийм хутгаар зүсвэл сайн. Тортыг хатуу цаасан хайрцагт алимтай хамт байлгавал удаан хадгалж болдог.
- - Загасыг 5-10 минут сүүнд хийгээд гурил түрхэж ургамлын тосонд давсалж шарвал амттай болдог
- - Хивсэн дээр тогтсон бэхийн толбыг буцлам сүүгээр арилгаж болно
- - Амнаас сармисны үнэрээ арилгая гэвэл аяга сүү уух хэрэгтэй
- - Өнгөлсөн мебель эдлэлийг сүүнд норгосон даавуугаар, дараа нь ноосон даавуугаар арчиж цэвэрлэнэ.
- - Гараас сонгины үнэрийг арилгая гэвэл алга дээрээ хуурай давс үрээд савантай усаар угаана.
- - Өрөөнөөс тосон будгийн үнэрийг гаргахын тулд хэдэн газар давстай ус тавина.
- - Мөстэй цонхыг 0,5 литр бүлээн усанд 2-3 халбага давс уусгаад арчвал мөс нь амархан арилна.
- - Давхар цонхны завсар хоолны халбага давстай сав тавибал цантахгүй.
- - Хувцас, бөс даавуунд тос дусахад юуны өмнө давс хийж нэлээд байлгаад арчихад амархан арилна.
- - Бүлээн усанд хоолны цагаан цууг бага зэрэг хольж, сав суулга угаахад сайхан өнгө орно.
- - Үнэр шингэсэн савыг цуутай усаар зайлаад дараа нь цэвэр усаар дахин угаахад эвгүй үнэр нь хялбар арилна
URL: