Зөөврийн компьютероо нүдээрээ удирддаг болжээ
“Тобии” компанийн ерөнхий менежер Барбара Бэркли энэ сард хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд энэ үеэрээ өөрийн шинэ бүтээлийг танилцуулжээ.
Хүн нүдээ хөдөлгөснөөр ямар нэгэн гар болон хулгана ашиглахгүйгээр үйлдэл хийх боломжтой болж байгаа аж. Тухайлбал хавтас руу нэвтрэх, дуу тоглуулах гэх зэрэгт заавал гар оролцох шаардлагагүй болж байна. Газрын зурагт өөрийн технологийг жишээ болгон үзүүлсэн нь илүү ойлгомжтой болгож байлаа. Жишээлбэл, газрын зургийг хараад толгойгоо баруун тийш болгоход газрын зураг тухайн чиглэлд шилжих юм. Мөн илүү сайн харахын тулд урагш тонгойход дүрс томорч, хойшоо болоход дүрс багасах аж.
Ойрын хугацаанд энэхүү бүтээл олны хүртээл болох юм байна. “Lenovo” болон “OEM” компаниудтай хамтран ажиллаад, зарим зөөврийн компьютерт суулгасан байгаа юм. Нүдээрээ хянах болон удирдах энэхүү технологийн ачаар дундаж зөөврийн компьютерийн хэмжээ багасч, илүү авсаархан болох ажээ.
URL: