Сурах бичгийнхээ стандартад анхаарал хандуулах цаг болжээ Л.Гантөмөр сайд аа

гантөмөрЖилийн жилд сурагчдын сурах бичгийг өөр өөр болгон шинэчилдэг. Энэ моод ч Боловсрол Соёл Шинжлэх ухааны яамны мөнгө угаах нарийн аргуудын нэр болсон гэхэд болно. Хэл ам дагуулсан сурах бичгийн тендер гэдэг зүйл өөрсдийн гэх хүмүүстээ хөрөнгө мөнгөний дэмжлэг болох гэсэнтэй агаар нэгэн болсон.

Өнөөдөр хэн дуртай нь сурах бичгийн эхийг зохиож бараг батлуулдаг юм уу яадаг юм ямартаа ч тендерээ авч хэвлэсэн болдог. Нөгөө тал болох БСШУЯ нь болохоор шалгасан шалгаруулсан болж жүжиг тавиад л өнгөрнө. Энэ мэтхэн аргаар ирээдүй болсон сурагчдынхаа толгойг угааж байна. Ингэж боловсролдоо ханддаг улс манайхаас өөр бараг байхгүй болов уу. Болсон болоогүй ном хэвлэлээ сургуулийн сурагчдад шахдаг энэхүү бизнес хэдий болтол хөгжих юм хэмээн БСШУЯ-ын сайд Л.Гантөмөрөөс асуумаар байна.

Энэ жилийн хувьд 11-ээр ангийн Монгол хэлний сурах бичгийн хувьд Монгол Улсын төрийн далбаан дээрх соёмбо үсэг дээр гэнэт хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй таван хошуу гараад ирсэн байх юм. Хэн гэдэг хүний захиалгаар ямар зорилго санаагаар ийнхүү санаатай санаагүй алдаа гаргасаар байх гэж үү. Хэн ч харсан тэр бол Хятад улсын билэг тэмдэг болсон далбаан дээр нь байдаг од мэтээр харагдаж байна хэмээн иргэд эцэг эхчүүд дургүйцлээ илэрхийлээд авсан.  Энэ мэтээр жижиг сажиг алдааг л дөнгөж эргүүлж харахад л гарч байгаа юм чинь доторх агуулга нь ямар байгаа бол гэж бодоход л аймаар.

Ийнхүү нэг л шинэчлэх сайжруулах тухай амныхаа зоргоор бурж иргэдийн толгойг угаах аргад нэвтэрхий суралцаж байгаа төрийнхөн тэр тусмаа БСШУЯ-ынхан сурагчдадаа тавьж өгч байгаа сурах бичигтээ анхаарал тавьж чадахгүй энэ мэт сул алдаа гаргасаар байх уу? Л.Гантөмөр сайдаа!!!

 

 

ЧОЙ

 

 

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 1 July 2015

МОНГОЛ ХҮН БИШ ХАРИЙН ХҮН ЗОХИОСОН МЭТ МОДОН ХЭЛЛЭГТЭЙ СУРАХ БИЧГҮҮД ХЭВЛЭГДСЭЭР БАЙНА.

Сэтгэгдэл бичих