Нэршлээр оролдох нь Нийслэлийн удирдлагуудын ажил бололтой

амаржих газарБудаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр өнөөгийн Нийслэлийн удирдлагууд аливаа газар, албан байгууллагуудын нэрийг өөрчлөх нь л тэдний ажил бололтой. Олон жил нэрлэгдэж заншсан Сүх жанжины талбайгаа Чингисээр овоглосон. Мөн Буянт-Ухаа гээд л олон арван байгууллагуудын нэрийг сольж өөрчилж орхисон.

Гэтэл энэ сараас эхлэн ард түмний дунд хэлж хэвшсэн нэршлийг өөрчилж орхилоо. Эмэгтэйчүүдийн амаржих эмнэлэгүүдийн нэрийг бас л өөрчилсөн ажээ. Тэдний дэвшүүлсэн нэршлийг хэлэхэд өнөө сайхан уриа лоозон шиг санагдлаа. Учир нь

  1. Нэгдүгээр амаржих газрыг Нийслэлийн Өргөө амаржих газар
  2. Хоёрдугаар амаржих газрыг Нийслэлийн Хүрээ амаржих газар,
  3. Гуравдугаар амаржих газрыг Нийслэлийн Амгалан амаржих газар гэх мэтээр өөрчлөн тунхаглажээ.

Хийж бүтээсэн нь тийм ч тод харагдахгүй байгаа Нийслэлийн удирдлагууд ард түмэндээ ямартаа ч хийсэн болж харагдах гээд л нэршилээр оролдож суудаг бололтой.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих