МЗХ-ны захиалгат анги нээгдлээ

00862b2af52bf921e86116f1eb90ac20Тэртээ 1920 оод онд анхлан байгуулагдаж түүхийн олон цаг үед залуучуудаа нэгтгэн манлайлж ирсэн Монголын Залуучуудын Холбоо одоо ч шинэ үеийн залуучуудынхаа дунд нэр хүндтэй явж байгаа билээ.  2012 оноос хойш үйл ажиллагаагаа идэвхижүүлэн, салбар холбоодоо сэргээн шинэчилж, залуучуудаа дэмжих, ажилтай орлоготой болгох, залуус руу чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулсаар байна. Тэд энэ удаад залуусын боловролд дэмжлэг үзүүлэх үүднээс Удирдлагын Академид МЗХ-ны нэрэмжит Нийгмийн удирдлагын  ангийн шинээр нээгээд байгаа аж. Энэ ангид салбар салбарын тэргүүний залуусаа хамрууоаад байгаа юм. Улс орны хөгжлийн түүчээ бол яах аргагүй боловсролтой залуус байдаг. Тэр ч утгаараа  энэхүү ажил нь залуучуудын оюуны  боловсролд томоохон хөрөнгө оруулалт болж чадлаа. Ингээд МЗХ-ны УХАГ-ын дарга Б.Эрдэнэбатаас уг нээлтийн үйл ажиллагааны үеэр цөөн асуултанд тодруулга авлаа. 

Удирдлагын академид Монголын Залуучуудын холбооны нэрэмжит нийгмийн ухааны анги шинээр нээгдэж өнөөдрөөс хичээлээ эхэллээ.  Ийм анги нээх болсон зорилго нь юу?

Монголын Залуучуудын холбоо Удирдлагын академид нэрэмжит ангиа нээе гэдэг саналыг энэ оны 3  сард тавьсан.  Үүнээс хойш  анги бүрдүүлэлт, элсэгчидээ бүртгэх, хамтран ажиллах гэрээ боловсруулах, судалгаа хийх гээд бусад ажлууд хийгдсээр байгаад өнөөдөр нээлтээ хийлээ. Бид Залуучуудын байгууллагынхаа  тэргүүний удирдагч залуучуудыг идэвхижүүлэн  чадавхижуулж, эх орны ирээдүйг нуруун дээрээ үүрч явах залуучуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгыг өмнөө тавин  30 хүний бүрэлдэхүүнтэй анхны  удиртгал хичээлээ эхлүүлээд байна.

Энэ ангийг нээснээрээ залууст өгөх үр өгөөж, онцлог ач холбогдол нь юу вэ ?

Удирдлагын  академид захиалгат ангиа нээе гэсэн саналууд маш их ирдэг юм билээ.  Тэдгээр нь улс төрийн, намын  захиалгат ангиуд байдаг.  Харин манай Залуучуудын Холбооны нэрэмжит анги бол ямар нэгэн нам эвслийн захиалгат бус зөвхөн залуучууддаа хандсан, тэднийг хөгжүүлэхэд чиглэгдснээрээ онцгой ач ач холбогдолтой хэмээн үзэж байгаа. Энэ ангид МЗХ-ны дэргэдэх Эрүүл мэндийн хорооны дарга буюу Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, БНСУ-ын Чежү дэх Залуучуудын холбооны тэргүүн Г.Баатархүү, Авто замчин залуучуудын холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан,  Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Дорноговь аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүд мөн МЗХ-оос явуулж буй үйл ажиллагааг дэмжин идэвхитой оролцдог сайн дурын залуусаа хамруулсан.  Залуус маань амжилттай сайн суралцаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ төгсөнө гэдэгт итгэлтэй байна.

Мөн энэ үеэр Удирдлагын академийн Төрийн алба, удирдлагын сургуулийн Захирал профессор Д.Цэдэвтэй ярилцлаа: Амжилттай суралцвал үргэлжлүүлээд  магистарт суралцах боломжтой

Урирдлагын академид МЗХ-ны нэрэмжит нийгмийн ухааны анги шинээр нээгдсэн. Яагаад энэ ангийг нээхээр болов?

Манай удирлагын академи төрийн удирдлагын чиглэлээр төрийн албан хаагчдыг  бэлтгэдэг. Мөн  бизнесийн удирдлага, нийгмийн ухааны чиглэлээр суралцагчдаа бэлтгэдэг.  Манай  улсын нийгмийн ухааны удирдах ажилтнууд, эрүүл мэнд, соёл,  урлаг гээд бүхий л  салбарын удирдах албан тушаалтнууд манайхаар бэлтгэгдэн гардаг. Үүнээс гадна нийгмийн  удирдлагын чиглэлээр олон нийтийн төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтнуудыг  бэлтгэх сургалт явагддаг. Энэ олон нийтийн байгууллагын удирдах ажилтнуудыг бэлтгэнэ гэдэг бол маш чухал үйл ажиллагаа. Учир нь нэг талаас төр зохицуулалтаа хийгээд, нөгөө талаас бизнес ашигаа олж авдаг. Энэ зохицуулалт, энэ ашгийн дунд иргэд  өөрсдийнхөө эрх ашгаа хамгаалах ёстой. Ийнхүү өөрсдийн санал санаачилгаар нэгдсэн иргэдийн эрхийг  хамгаалах,   зохицуулалтанд анхаарах, мөн ашиг олж байгаа бизнесмэнүүдэд хүргэх, тэд нартай  ямар байдлаар харьцах уу гэдгийг зохицуулах хүмүүс нь олон нийтийн байгууллагын удирдах албан тушаалтнууд. Ийм хүмүүсийг сургуульд бэлдэх нь хамгийн чухал гэж үздэг. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа  олон нийтийн байгууллагууд дундаас Монголын Залуучуудын холбоо Монгол улсын ирээдүй болсон  олон залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн,  дээр  үеэс уламжлалттай, монголын ирээдүйд  томоохон хөрөнгө оруулалт хийх  байгууллага . Энэ байгууллага өөрсдийн гишүүд дэмжигчид, ирээдүйтэй залуучуудаа нийгмийн ухааны  удирдлага буюу олон нийтийн байгууллагын удирдах албан тушаалтны чиглэлээр сургах хүсэлт тавьсны дагуу МЗХ-ны нэрэмжит ангийг нээн хичээллүүлж байна.  Ер нь манай Удирдлагын академид сургалтын захиалга их ирдэг. Гэхдээ ирсэн захиалга болгоныг бид хүлээн авах боломжгүй. Тиймээс бид эхний удаад  зарим нэгэн нам болон МЗХ-ны нэрэмжит ангийг нээгээд байна.

Нийт хичнээн хүн элсээд байгаа вэ? Нэмэлт элсэлт авах уу?

Одоогийн байдлаар 30 хүнтэй ангиа нээсэн. Элсэлтээ ч мөн тэгж авсан байгаа. Цаашдаа  ямар байдлаар сургалт үргэлжлэх , хүн нэмж элсэх боломжтой эсэхийг дараа дараагийн симистерт  ангийн танхимийн боломж бололцоо, өөр ямар захиалга ирэхээс шалтгаална.

Элсэгчдэд Удирдлагын академийн зүгээс ямар  шалгуур  тавьж байгаа вэ?

Манай хамгийн эхний шаардлага буюу бакалаврын түвшингийн боловсролтой л байх ёстой.

Сургалт ямар хугацаанаанд үргэлжлэх вэ? Төлбөрийн хувьд хэд байгаа бол?

Энэ сургалт бол 1,5 жилийн хугацаатай. Суралцах хугацааны төлбөр 1995000 төгрөг.

Энэ ангиа амжилттай төгсөөд үргэлжлүүлэн  суралцах боломжтой юу?

Хэрвээ энэ ангидаа  амжилттай суралцсан буюу голч дүн нь 3,2-оос дээш байвал өмнө нь үзсэн хичээлээ цаашаа үргэлжлүүлээд  төрийн болон нийгмийн ухааны чиглэлээр магистарт суралцах боломжтой.


URL:

Сэтгэгдэл бичих