Хятадад сурч буй оюутнуудаа ажлын байраар хангана

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Хятад дахь Монгол оюутны нэгдсэн холбоо хамтран “Ажлын байрны үзэсгэлэн” зохион байгуулжээ.

Үзэсгэлэнд “Энержи ресурс”, “ХАС” банк, “Бээжин механикал экипмент”, ”Тянжин Рен ай” групп, “Делон Юнтун”, “Седа Куан”, ААС, “Чайна Камс инжениринг”, “Ориент Трэдинг”, “Лонган” хуулийн фирм зэрэг 10 гаруй байгууллага, Бээжин, Шанхай, Хөх хот, Чанчунь хотын 80 гаруй монгол оюутан оролцсон байна.

Одоогийн байдлаар Хятадад 6200 монгол оюутан суралцаж байгаагаас 700 гаруй нь энэ жил төгсөнө. Тиймээс тэднийг ажлын байраар хангах, Монголд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг боловсон хүчнээр бэхжүүлэх зорилгоор дээрх ажлыг хийжээ. Мөн үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион явуулахаар төлөвлөсөн байна.

http://niigmiintoli.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих