МАН бүлэг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад бичиг хүргүүллээ
“Эзэн-100” хөтөлбөрийн биелэлтийн талаар
Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолыг баталж, уг тогтоолоор 4 бүлэг 26 арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаснаар Засгийн газар 100 хоногийн хугацаанд эдийн засгаа сайжруулах арга хэмжээ авах үүрэг хүлээсэн.
Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан “Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар нийт 70 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр ажилласнаас 18 чиглэлийн ажлыг хэрэгжүүлж, 16 чиглэлийн ажлыг эхлүүлж амжсан бол Монгол Улсын эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж, эрчимжүүлэхээр тавьсан зорилтынхоо 62,6 хувийг огт хэрэгжүүлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар “гэрийн даалгавар”-аа туйлын хангалтгүй биелүүллээ.
Энэ хугацаанд ханшийн өсөлт, инфляци, гадаадын хөрөнгө оруулалт, төсвийн алдагдал гэх мэт эдийн засгийн суурь үзүүлэлтүүд улам муудсан тул бид “Эзэн-100” хөтөлбөрөөс үр дүн гарсангүй гэж албан ёсоор дүгнэж байна.
Та 2014 оны 5 дугаар сарын 14-нд “Эдийн засагт эерэг дүн гарахгүй бол олонх өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн. Ардчилсан Намын бүлэг хэлсэн үгэндээ хүрч, хариуцлага тооцох эсэхийг ард түмэн хүлээн сууна.
Бүлгийн дарга С.Бямбацогт
URL: