АМЕРИКИЙН ИРГЭНШИЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ БОЛОХЫН ТУЛД ХЯТАДУУД МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙГ ТЭЭГЧ ЭХ БОЛГОЖ БАЙНА

тээгч эхТэрбум, долоон зуун сая гаруй хүн амтай Хятад улс 1980 оноос “Нэг гэр бүл-нэг хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж, төрөлтийг хязгаарлах 4 бодлого эрчимтэй авсны үрээр хүйсийн харьцаа эрс алдагдаж эхлээд байгаа билээ. Харин энэ хууль амьдрал дээр төдийлөн хэрэгжихгүй байгаа юм. Хөдөө тосгонд амьдардаг айлууд ихэвчлэн хоёр хүүхэдтэй бөгөөд нэг хүүхдээ бүртгүүлэлгүй өсгөсөн байдаг. Гэвч аймшигтай нь хоёр дахь хүүхдээ гэдсэндээ тээж байгаа нь баригдсан тохиолдолд шууд хүчээр эмнэлэгт аваачин үр хөндүүлдэг. Иймд энэ харгис хэрцгий аргаас зугтсан хятадууд хоёр дахь хүүхдээ ихэвчлэн хилийн чанадад, тэр тусмаа Америкт төрүүлэх сонирхолтой болоод байгаа аж. Гэвч бас нэгэн асуудал гарч ирсэн нь эхнэртээ хүүхдээ тээлгэвэл эмнэлгүүд нь төр засгийнхаа бодлогын хүрээнд хүчээр аваачин зулбуулдаг учир тээгч эхийг өргөнөөр ашигладаг болсон байна. Зөвхөн өнгөрсөн оны мэдээгээр гэхэд Америкт 2000 гаруй хятад хүүхэд тээгч эхийн тусламжтайгаар хорвоод мэндэлсэн байна. Тээгч эхээр хүүхдээ тээлгэж төрүүлэхэд ээж нь гадаадын иргэн байдаг тул Хятадын хуулийг мөрдөх ямар ч боломжгүй болдог байна. Америкт ихэвчлэн очиж төрүүлдэг нь хоёр дахь хүүхдээ давхар иргэншилтэй болгох санаа байдаг бөгөөд ингэснээрээ хууль зөрчлөө гэж эрх мэдэлтнүүд ирэхэд уг хүүхдийнхээ өөр улсын гэрчилгээг үзүүлж амыг нь хамхидаг гэнэ. Америк улс сүүлийн жилүүдэд тээгч эхийн бүхэл бүтэн эмнэлэгтэй болсон бөгөөд энэхүү бизнесээ дэмжихийн тулд тээгч эхээр тус улсад төрсөн хүүхдэд өөрсдийн иргэншлийг олгодог байна.

Иймээс Хятадын чинээлэг гэр бүлүүд, тэр тусмаа 1980 оноос хойш төр засгийнхаа бодлогын золиос болсон хүүхдүүд өнөөдөр эхнээсээ 35 нас хүрч, эцэг эх болох насандаа хүрсэн иргэд нь энэхүү бодлогыг далдуур эсэргүүцэж, хоёр дахь, гурав дахь хүүхдээ ийнхүү хилийн чанадад тээгч эхээр төрүүлдэг үзэгдэл эрчимтэйгээр газар аваад байна. Мөн нөгөө талаар Хятадад тээгч эхээр хүүхэд төрүүлэх нь хориотой учир ийнхүү өөр улсаас тээгч эх хайхаас өөр аргагүй болдог гэнэ. Тээгч эх буюу анагаахын нэр  томьёогоор суррогат гээч нь нэг талаасаа энэрэнгүй үйлс боловч нөгөө талаасаа ийнхүү шороон түмэн хятадуудын  буянаар бизнес болтлоо   өргөжөөд байгаа юм. Анх Америкт туршилтын журмаар үүсч бий болж байсан тээгч эхийн ажил өдгөө арав гаруй оронд бүхэл бүтэн  ажлын фронт болоод байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд Энэтхэгт Тээгч эхийн эмнэлэг байгуулагдсан бөгөөд  20-35  насны эрүүл чийрэг биетэй, өмнө нь нэгээс хоёр удаа төрж байсан, элдэв янзын хорт зуршилгүй эмэгтэйчүүдийг бүртгэн авч, тээгч эх болгон ашигладаг байна.

Америкийн тээгч эхүүдэд ч ийм шаардлага тавьдаг бөгөөд Азийн тээгч эхчүүд Америкийн тээгч эх нарыг бодвол харьцангуй бага хөлсөөр ажлаа гүйцэтгэдэг гэнэ. Арван сар хэвлийдээ тээж, аав ээжид нь хүүхдийн нь эсэн мэнд хүлээлгэн тээгч эхчүүд  ойролцоогоор 150-250 мянган долларын хөлс авдаг аж. Үүнээс гадна хүүхдээ тээлгэж байгаа гэр бүлийнхэн тухайн эмэгтэйн жирэмсэн байх хугацааны зардал, эм, эмчилгээний төлбөр, мөн төрөх эмнэлгийн тооцоог ч хийдэг аж. Харин хятадууд мөнгөнд гар чангатай тул Америк тээгч эхээс илүү ази, тэр тусмаа монгол эмэгтэйчүүдийг тээгч эх болгон ашиглаж эхэлжээ.

Учир нь монгол эмэгтэйчүүд бие хааны хувьд эрүүл чийрэг, хүүхэд төрүүлэхэд хүндрэл багатай байдгаас гадна маш их ухаалаг, хүчтэй хүүхэдтэй болдог гэсэн яриа аль хэдийнэ газар аваад байна. Иймд тэд хоёр дахь хүүхдээ ихэвчлэн царай зүсний хувьд ч ойролцоо монгол бүсгүйчүүдээр тээлгээд, Америкт төрүүлдэг бизнес хүрээгээ улам тэлсээр байгаа аж. Бээжинд найман жилд биеэ үнэлсэн Нандиа гэх бүсгүй Хятадын нэгэн чинээлэг айлын гэр бүлд хоёр дахь хүүхдийг нь төрүүлж өгөхөөр тээгч эх болжээ. Тэрээр зүс цазай. бие хаа сайтай нэгэн байсан бөгөөд тээгч эх болох санал тавихад нь шууд зөвшөөрчээ. Түүний найман жил биеэ үнэлээд цуглуулж амжаагүй мөнгийг арван сарын дараа олж авах нь үнэхээр итгэмгүй байсан бөгөөд жирэмсэн байх үеийнх нь бүх зардлыг тухайн айл даахаар амлажээ. Ингээд 200 мянган долларын өртөгтэйгээр тээгч эх болсон Нандиа захиалагч айлдаа арван сарын дараа хүсэн хүлээсэн хүүг нь төрүүлж өгчихөөд мөнгөө тоолж авахдаа хүүхдээ сонгох уу, мөнгөө сонгох уу гэсэн ацан шалаанд орж байжзэ. Гэвч гэрээгээр хүгээсэн үүргээ биелүүлэхээс өөр аргагүй болж, хүүгээ дөнгөж амлуулчихаад хятад аав ээж хоёрт нь өгөхөөс өөр замгүй болсон гэдэг. Ийнхүү Нандиагийн эхлүүлсэн тээгч эхийн бизнес Бээжинд биеэ үнэлж байгаа монгол бүсгүйчүүдийн дунд өвсөнд ассан түймэр мэт дүрэлзэж, өдөр болгон өөр нэгний өвөрт хэвтэж байхаар арван сар цүдгэр явж байгаад хэдэн зуун мянган доллар халаасалсан нь дээр гэж үзэх болжээ. Ингээд тээгч эх болох тухай хоорондоо өрсөлдсөнөөс болж, монгол бүсгүйчүүдийг тээгч эх болгох гэсэн хятадууд үнээ навс унагаж, өдгөө 30 мянган доллараар тээгч эх болдог болжээ.

Харамсалтай нь хүн болгонд аз заяадаггүйгээс хойш тээгч эх болсон нэгэн монгол бүсгүй жирэмсний гүн хордлогын улмаас нас барсан бол бас нэг монгол бүсгүй хулхидуулж, хий дэмий арван сарыг жирэмсэн өнгөрөөсөн байна. Түүнийг хөлсөлсөн хятад гэр бүл Америкт хүүхдээ төрүүлэхдээ эмчтэйгээ хуйвалдан, монгол бүсгүйг төрөх үед нь судсаар нь тайвшруулах тариа хийгээд, нам унтаж байх хойгуур өнөө айлынхан хүүхдээ аваад зугтаачихсан аж. Хийсвэрээр төрсөн болохоор хэд хоног эмнэлэгт байхаас өөр аргагүй болсон бүсгүй өөрөө эмнэлгийн эмчилгээний төлбөрт ороод ар гэрээсээ дэмжлэг авахаас өөр аргагүй болсон гэнэ. Ийнхүү Бээжинд биеэ үнэлж байсан бүсгүйчүүд сүүлийн үед Америк руу сэмхэн гарчихаад байдаг болсны цаад учир нь орон дамжиж, ор хөнжлийн ажил үүсгэхдээ ч биш хэдэн төгрөгийн ахиуг бодож хятад хүүхдийг олшруулах ажилд бие сэтгэлээрээ зүтгэсэн нь энэ аж.

Харин хамгийн аймшигтай нь, биеэ үнэлэгч монгол бүсгүйчүүдээс зайгаа барьж эхэлсэн хятадууд сүүлдээ Монголд ирж, эрүүл чийрэг, эвдрээгүй зан араншинтай хорь дөнгөж гарч яваа бүсгүйчүүдийг ангуучлах болсон гэнэ. Тэд жирэмслэхээс эхлээд төрөх хүртэл бүх зардлыг даахаас гадна Америкт байнга оршин суух виз авч өгнө хэмээн монгол бүсгүйчүүдийг урхидан авч явж эхэлсэн сураг байна. Сүүлийн үед хятад нөхөртэй гэх монгол бүсгүйчүүд Америкийн виз мэдүүлэх нь олширсон бөгөөд тэд бүх шаардлагыг
хангадаг тул виз олгохоос өөр аргагүй болдог аж. Учир нь АНУ-д хагас сая долларын хөрөнгө оруулалт хийн, ажлын байр гаргаж буй хүнд ЕВ-5 хэмээх визийг олгодог. Тэд хуулийн энэ боломжийг ашиглан хүүхдээ монгол бүсгүйгээр тээлгэн, Америкийн иргэншил олж авдаг байна. АНУ дахь нөхөн үржихүйн бизнес эрхэлдэг байгууллагууд хятад хэлтэй хүнийг олноор авч ажиллуулах болсноор тээгч эхийн бизнес улам эрчимтэйгээр нэмэгдсээр байгаа аж.

Энэ нь тээгч эхийн үйлчилгээ авах хүсэлтэй үйлчлүүлэгчдийн бараг талаас илүү хувь нь хятадууд байдагтай холбоотой гэнэ. Улсдаа болохоор тээгч эхийг хориглодог Бээжингийн эрх баригчид иргэдийнхээ гадаад, тэр тусмаа монгол бүсгүйгээр тээгч эх болгон, Америкт хүүхдээ төрүүлж байгаа энэ сонирхолыг маш сайн мэддэг хэрнээ ямар ч хориг хаалт тавьдаггүй. Яагаад гэвэл чинээлэг хятад ааваас төрсөн, эрүүл чийрэг монгол ээжээс төрсөн, Америкийн иргэншилтэй хятад хүмүүс АНУ-д хичнээн олон болно, Хятадын эдийн засагт ашигтай Тэсэн байр суурь баримталдагтай ч уялддаг байж болзошгүй. “Хүйсэнд нь үрээ цацаж, хөрсөнд нь тариагаа тарин” алгуурхнаар бусдыг иддэг хятад зан ч ийнхүү монгол бүсгүйчүүдээр дамжигдан Америк руу гарах арга байсныг бид мэдсэнгүй.

 

 

ХОРИОТОЙ БҮС


URL:

Сэтгэгдэл бичих