Ядуу сэтгэхүйгээр наадагч!!
Мөрөөдлийн багийн нэг, Монголын Бясалгал, Зурхай, Сүнс, Сэтгэл судлалын академийн ерөнхийлөгч, “Монгол Аура төв”-ийн тэргүүн Б.Сарандаваа та ядуу ард түмэндээ туслаж мөнгөтэй болохыг зөвлөжээ. Гэвч таны зөвлөмжөөс өөртөө хэрэг болох нэг ч зүйлийг хайгаад олсонгүй. Та одоохондоо ядуу ,ядуу сэтгэхүйтэй байгаа ард түмнээрээ баахан тохуурхаж, үүнийгээ өөрийнхөө мөнгө олох хэрэгсүүр бизнесээ болгосон бололтой. Та мөнгө хураах хэлбэр хэрэгслийн нэгдүгээрт “Мөнгөө долларт шилжүүлэн гэртээ хадгал”- гэж зөвлөжээ. Та хэний ятгалаг, зөвлөлгөөгөөр ийм нууц түлхүүр санаачлав? Үүний хор хохирлыг та хариуцах уу? Та “Мөнгө минь өсөн арвижиж ,мөнгөөр хэзээ ч гачигдахгүй байх болтугай, миний мөнгө борооны дараах мөөг шиг маш хурдан олон болж өсөн үржих болтугай “ /Овог нэрээ бод, төрсөн он сараа бод тэгээд энгэртээ хий… Хурай хурай…/ гэж шившээд л үнэхээр мөнгөтэй болгож чадсан юмуу? Та үнэхээр ийм ид шидтэн юм бол буяныг бодоод ард түмнээ бүгдийг нь энэ жилдээ багтаагаад баян болгочих л доо.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
Монголчууд минь үнэхээр ийм ядуу амьдраад байгаа юм уу? Хэдий ядуу байлаа ч ингэтлээ оюуны хоосролд автаж болохгүй шүү дээ… /Овог нэрээ бод, төрсөн он сараа бод тэгээд энгэртээ хий… Хурай хурай…/ гээд л баяждаг бол бүгд баяжихсан.
Зураг дээр дарж томоор үзэх боломжтой
Энэ мэтчилэн нэгнээ мунхруулж, ядарсан ард түмнийхээ сэтгэхүйгээр наадах хэрэг байна уу даа цөөхөн Монголчууд минь… Магадгүй энэ лекцэнд суугаад хагартлаа баяжсан хүн байвал тэр ид шидийн зүйлээ бусаддаа хуваалцаач…
PHOTONEWS.MN
URL: