Экс Ерөнхийлөгчийн бэрээс 500 мянган долларыг хураан авав

134681_63321_026Солонгос улсын  11, 12 дах удаагийн Ерөнхийлөгч Чон Ду Хуан нь олон тооны авилгал хээл хахуулийн мөнгө авсан хэрэгт холбогдоод байгаа ба тэрээр одоогоор улсдаа  1 700 тэрбум воныг буцаан тушаах ёстой байгаа юм.

Өнгөрсөн жилээс эхлэн Ерөнхийлөгч Пак Гын Хегийн тушаалаар экс Ерөнхийлөгчөөс улс авах мөнгөө албадан хурааж эхлээд байгаа төдийгүй түүний авсан мөнгийг угаан АНУ-д үндсэн хөрөнгө болгон өөрчилсөн 2 хүүгийнх нь нэр дээрх хөрөнгийг ч АНУ-ын цагдаагийн байгууллагаар дамжуулан хураан авч эхэлжээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр АНУ-ын Пенсильвани муж улсын  шүүхээс экс Ерөнхийлөгчийн том хүүгийн эхнэрийн нэр дээрх 500 мянган долларыг хураан авч Солонгосын талд хүлээлгэн өглөө.

АНУ нь өөрийн оронд 500 мянган долларын хөрөнгө оруулалт хийсэн иргэнд урт хугацаагаар амьдран суух оршин суугчийн эрх олгодог  ба жилд дунджаар гадаадын 10 мянга орчим иргд уг эрхийг авдаг байна. Экс Ерөнхийлөгчийн бэр ч энэхүү эрхийг авахаар 2009 онд  Пенсильвани муж улс дах нэгэн худалдаа, үйлчилгээний төвд хөрөнгө оруулалт хийсэн ба түүний энэ мөнгө нь хадам аавынх нь авсан хээл хахуулийн  мөнгө хэмээн үзсэн байна.

MGLRADIO


URL:

Сэтгэгдэл бичих