“Шар хадны галзуучуудын үгээр үг хийж болохгүй”
Хотын мээр Э.Бат-Үүл нэгэн хэвлэл ярилцлага өгчээ. Энэ үеэр сэтгүүлч түүнээс “Таныг жиргээчдийн үгээр үг хийдэг гэлцдэг.Тухайлбал,тэдний үгээр хогны ногоон уутыг асуудал болгоод л байсан шүү дээ” гэхэд тэрбээр “Жиргээчдийн үгийг үзэх зав байдаггүй. Туслах маань хааяа надад харуулж л байдаг юм. Лалын дайчид гээд нүүрээ нуучихсан хүмүүс байдаг даа. Нүүрнийхээ халхавчныхаа цаанаас юу дуртайгаа ярьж, хийж явдаг. Жиргээчид тэдэнтэй л адил юм уу даа.
Ер нь Баабараас гаралтай нэг буруу ойлголт байдаг. Интернэтэд дандаа боловсролтой хүмүүс суудаг гэж. Худлаа шүү дээ. Интернэт бол нийтийн хэрэглээ. Хэн ч тийшээ орж болдог. Хэн нэгний ажил таалагдахгүй, санаа бодол нийлэхгүй бол тэрийгээ зүгээр хэлчихэж болдоггүй юм уу. Гэтэл интернэтээр баахан хараал урсгасны дараа ташаал авдаг бололтой юм. Тийм өвчтэй, шар хадны галзуучуудын үгээр үг хийж болохгүй” хэмээн хариулжээ.
Д.Анар
URL: