Нууц амрагийн тухай яриа нууц байх ёстой юу

nuuts_1.jpg.300x0_q85_crop_upscaleНууц амрагийн тухай яриа хүн төрөлхтний хэдэн үеийг дамжсаар өнөөгийн бидний үед хүрч ирснийг бид бүхэн сайн мэднэ. Нууц амраг бол муу муухай зүйл гэж хүн бүхэн амандаа тоть мэт давтдаг ч үүнээс ангид явсан маш цөөхөн байдаг. Бараг байхгүйтэй адил гэсэн үг. Өөрөөр хэлбэл эхнэрээсээ юмуу нөхрөөсөө өөр хүнтэй ор хөнжилд орж эр эмийн ажил хийж үзээгүй нас биед хүрсэн хүн энэ хорвоо дээр лав байхгүй биз.

Эрдэмтэд судлаачдын олон жилийн турш хийсэн нөр их ажлын үр дүнд ийм дүгнэлтэд хүрээд байгаа нь нууц биш юм. Хэдийгээр эхнэртээ маш их хайртай ч эрчүүд өөр бүсгүйтэй нууцаар учрахаас огтхон ч буцдаггүй аж.

Эр нөхөртөө ухаангүй хайртай, түүний нөмөр нөөлөггүйгээр амьдарч чадахгүй гэдгээ мэддэг ч олон хүүхнүүд өөр эртэй амраглан цэнгэж бие сэтгэлээ зугаацуулдаг болох нь амьдрал дээр хэн бүхэнд ил тод байгаа билээ.

Үүнийг сэтгэл зүйчид, гэр бүл судлаачид, секслогичид хамтран судлаад ч учрыг нь олохгүй гайхшаа барж буй аж.

Нууц амрагтай эрчүүдийн 75 хувь нь гэр амьтай, эхнэр хүүхэддээ хайртай төдийгүй, нууц амрагтайгаа учирчхаад бушуухан гэр рүүгээ жирийлгэдэг бол 25 нь л эхнэрээсээ салаад нууц амрагтайгаа гэрлэх хүсэлтэй байдаг гэнэ.

Харин нууц амрагтай хүүхнүүдийн 25 хувь нь гэр бүл, эр нөхөр, үр хүүхэд рүүгээ тэмүүлдэг, гэр бүлээсээ салж сарнихыг хүсдэггүй бол, 75 хувь нь эр нөхрөөсөө салаад нууц амрагаа дагаад явахад бэлэн байдаг аж.

Залуу сайхан ухаалаг, халамжтай, аж ахуйч, хайр дурлалдаа шатсан эхнэрээ эрчүүд яагаад хуурдаг юм бол. Эрдэмтэд өөрсдийн хийсэн судалгаан дээрээ үндэслэн хэд хэдэн таамаг дэвшүүлжээ. Үүнд:

1. Маш эрч хүчтэй, тачаангуй секс дутагдсанаас,

2. Эхнэртэйгээ байнга байсаар байгаад сонирхол нь буурсан,

3. Бэлгийн шинэ харьцааг эрж хайх болсноос,

4. Адайр зантай эхнэрээсээ залхсанаас,

5. Хэт хүүхэмсэг зантайгаасаа болоод,

6. Ажлын шаардлагаар гэрээсээ хол амьдрах үед бэлгийн сонирхол нь давамгайлах болсноос,

7. Хурьцал хийх үедээ чухам юу хүсч байгаагаа мэддэггүйгээс болж айснаас,

8. Эхнэрийнхээ ор үндэсгүй хардлагаас болж,

9. Эхнэрээ өөр хүнтэй болсон тухай сонсоод өшөө авах гэж,

10. Нэгэн хэвийн уйтгартай амьдралаас залхаж шинэ сэргэг орчин нөхцөлийг үгүйлэх болсноос,

Ухаалаг эрчүүдэд мэдээж хүүхнүүд дуртай. Ухаалаг эрчүүд ч хааяа нууц амрагтайгаа “цэнгэдэг” Зарим нь бүр байнгын нууц амрагтай болчхоод бие сэтгэлээ жаргаадаг. Нууц амрагуудын нууцхан үерхэл олон жил дамнан үргэлжилдэг нь судалгаагаар нэгэнт тогтоогдоод байгаа гэнэ.

Эрчүүдийн зарим хэсэг нь 2-3 бүсгүйтэй үерхэж тэдэнтэй дотно найзалдаг. Мэдээж бүгдтэй нь нэг дор уулзахгүй.

Зарим эрчүүд эхнэрээ тоотойхон хуурч тохиолдлын ганц нэг бүсгүйтэй учирдаг.

Ухаалаг эрчүүдийн гол зарчим нь ямарваа болзошгүй “аюулаас” байнга сэрэмжилдэг. Тэд эхнэрээ мэдчих вий гэхээс айж ул мөрөө арилгахыг хичээдэг. Заримдаа том алдаа хийлээ гэж гэмшдэг.

Эхнэрээсээ ч юмуу нөхрөөсөө салаад нууц амрагтайгаа сууя гэх тохиолдол бишгүй л байдаг. Гэсэн ч гэр бүлээ сарниаж, хүүхэд өнчрүүлэхээс хэн хэн нь айдаг. Тэгээд ч эр нөхрөө, эхнэрээ хуурч чадаж байсан хүн дахиад өөрийг нь хуурахгүй гэх баталгаа байхгүй. Мэдээж ийм амьдрал хэнд ч хэрэггүй. Нууц амрагтай эрчүүдийн эхнэрүүдэд, мөн нууц амрагтай хүүхнүүдийн нөхрүүдэд нь хэлэхэд таныг хуурч байгаа явдалд та өөрөө л буруутай шүү.

 

 

www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих