Лэнс Армстронг: Хорт хавдрын эсрэг хамгийн хvчтэй зэвсэг бол эм тариа биш итгэл найдвар юм шvv
Тур де Францын долоон удаагийн аварга, алдарт дугуйчин Лэнс Армстронгийн амьдрал зєвхєн спорт сонирхогчдын хvрээнийхнийг татдаг ердийн нэг тамирчны тvvх биш ээ. 25 насандаа vхлийн аюултай хорт хавдрыг ялан дийлсэн тvvний амьдралын тvvх дэлхийн олон сая хvнд итгэл найдвар, урам зориг хайрлаж, хавдраас амьд vлдэж болдог, энэ аймшигт євчний дараа ч амьдрал байдаг гэдгийг бодитоор харуулснаараа хэзээд олны сонирхлыг татаж байдаг юм. Тэрээр Тур де Францын тvрvvг долоон удаа авч, дэлхийн дээд амжилтыг эвдэхээсээ бvр ємнє буюу 1996 онд тємсєгний хорт хавдраар євчилж, євчин нь уушиг, тархиндаа тархатлаа хvндэрсэн байсан гэдэг. Амьдрах найдвар нь 20 хувь хvрэхтэй vгvйтэй тэр хар єдрvvдийн ард тэрээр яаж гарснаа Опра Уинфрид ингэж ярьжээ.
-Хавдар таны амьдралыг яаж єєрчилсєн бэ?
-1996 оны аравдугаар сарын 2. Амьдралыг минь тэр чигээр нь єєрчилсєн.
-Хавдартай гэдэг vгийг сонсоод яаж хvлээн авсан бэ?
-Бvрэн шоконд орсон. Та итгэлтэй байна уу гэж би эмчээс лавлаж асуусан. Харин тэр “Итгэлтэй байна. Мэс засал хийх єдрєє товлох хэрэгтэй байна” гэж надад шууд хэлсэн. Уг нь, энэ vгийг сонсохоос ємнє би хавдартай гэдгээ бараг гадарлачихаад байсан ч итгэхийг хvсээгvй юм.
-Яаж мэдсэн гэж?
-Тэр єдєр би эмнэлэгт очоод vзvvлтэл рентген зураг авахуул гэлээ. Бараг нэг цаг шахам болж байж зураг авахуултал, цээжний чинь зургийг бас харах хэрэгтэй байна гэсэн. Цээжний зураг авахуулсны дараа л эмчийн царайг хараад би бvхнийг ойлгосон л доо. Залуухан, бас єєрийгєє эрvvл саруул гэж бодож явтал гэнэт бvх зvйл буруугаар эргэсэн. Карьераа, амьдралаа тэр чигээр нь алдаж байгаа юм шиг санагдсан. Бас ээждээ яаж хэлнэ ээ гэхээс айж байлаа.
-Энэ мэдээг сонсоод “Яагаад заавал би гэж” бодсон уу?
-Хэзээ ч vгvй.
-Хэрвээ тэгж асуусан бол хариулт нь юу байх байсан бол?
-Хариулт олж чадахгvй л байсан болов уу. Тємсєгний хорт хавдрын шалтгааныг одоо болтол олж чадаагvй л байгаа шvv дээ. Хvрээлэн буй орчноос уу эсвэл удам дамждаг уу гээд баттай хариултыг нь анагаах ухаан олж чадаагvй.
-Танд амьдрах найдвар хэр байсан бэ?
-Энэ тухай би бvр сvvлд олж мэдсэн л дээ. Тухайн vед надад амьд vлдэх найдвар 20 хувь л байсан гэнэ билээ. Би аравдугаар сарын 2-нд оношоо олж мэдээд, арванхоёрдугаар сарын 13 гэхэд эмчилгээгээ бvрэн хийлгэж дууссан. Уг нь, євчнєє эрт оношлуулсан бол… Хэдэн сарын турш євчний шинж тэмдэг илрээд байхад би тоохгvй явсаар сvvлдээ бvр амьсгаа ч авч чадахгvй євдєх vед л эмнэлэгт очсон. Тэгэхэд хавдар аль хэдийнэ миний уушиг, тархинд vсэрхийлсэн байсан.
-Эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа дахиад уралдааны замд гарах тухай тєсєєлж байв уу?
-Мэдээж vгvй.Тэр vед дугуй унах, уралдааны замд дахин гарах тухай бодох ч тэнхэл байгаагvй. Зєвхєн амьдрахыг л хvсч байсан.
-Та єєрийгєє дугуйчин гэхээс илvv хорт хавдраас эдгэрсэн хvн гэж хэлэх дуртай болж. Яагаад?
-Хvн спортод хэзээ ч орж, гарч болно. Харин амьдралд бол vгvй. Спортгvйгээр би Лэнс Армстронг хэвээрээ л vлдэнэ. Харин хорт хавдар намайг огт єєр хvн болгосон.
-Яг яаж єєрчилсєн бэ?
-Амьдралд чухам юу нь чухал вэ гэдгийг надад ойлгуулсан.
-Та илvv сайн хvн болсон болов уу?
-Гарцаагvй тийм. Хавдар туссан нь азтай явдал гэж хэлэхгvй ч энэ євчний дараа би шинээр амьдарч, олон сайхан зvйлтэй учирсан. Олон хvн над шиг амьдралаа єєрчилсєн байх.
-Хорт хавдар туссанаас хойш таван жилийн дараа шинжилгээ єгєєд эрvvл гэсэн хариу сонсоход ямар байсан бэ? “Би чадлаа” гэж єєртєє хэлсэн vv?
-Vгvй ээ. Надад тохиолдсон хавдар бол хэзээ ч дахиж болзошгvй муухай євчин.
-Таныг химийн шинжилгээ хийлгэхээс ємнє амжиж эр бэлгийн эсээ хадгалж авсан гэж сонссон?
-Тийм ээ. Мэс засал пvрэв гаригт болж, маргааш нь би эмнэлгээс гарсан. Харин хагас сайнд нь єєрийн эсийг авч vрийн банкинд хадгалуулсан. Тэрний дараа л химийн эмчилгээгээ эхэлсэн дээ. Тухайн vед ингэх нь зєв буруу эсэхийг мэдэхгvй эргэлзэж байсан ч одоо эргээд бодоход миний амьдралдаа гаргасан хамгийн зєв шийдвэр байсан. Тvvний ачаар одоо би гурван хєєрхєн хvvхэдтэй болсон.
-Эмчилгээний дараа хэзээнээс дахин уралдахыг хvссэн бэ?
-Мэс засал хийлгэснээс жилийн дараа. Гэхдээ эхэндээ нэлээд эргэлзсэн. Би єєртєє “Чи итгэлтэй байна уу. Дахиад жаахан амраад, амьдралын сайн сайхныг мэдрэх хэрэгтэй юм биш vv” гэж хэлсэн. Гэвч хэрэв би спортоос хоёр жил завсарлах юм бол дугуйчин хvний хувьд хамгийн vнэтэй цагаа алдах байсан. Тийм болохоор “За яах вэ, одоо уралдчихаад зодог тайлсны дараа vлдсэн амьдралынхаа турш амарч болно шvv дээ” гэж бодоод, спортдоо эргэн ирсэн. Гэхдээ тэр vед дугуй унахад vнэхээр хєндvvр зовиуртай байсан.
-Тийм хvнд мэс заслын дараа зарим хvн биеэ ч хєдєлгєж чаддаггvй байхад та яаж тэр євчин зовиурыг тэвчиж, мэргэжлийн спортод амжилт гаргаж чадсан байна аа?
-Мэс заслын дараахь євдєлт нэг жил орчим vргэлжилсэн. Хэцvv байсан уу гэвэл vнэхээр хэцvv, євчтэй байсан. Гэхдээ дасгалаа хийж, бие чийрэгжих тусам євчин нь алга болж байсан. Дээр нь дэглэмээ маш сайн барих хэрэгтэй. Яг л санваартан шиг “идээд, унтаад л”. Тэгээд дугуйгаа унана.
-Уралдааны замд дахин гараад, тvрvvлнэ гэдэгтээ итгэлтэй байсан уу?
-Миний анхны уралдаан хоёрдугаар сард болсон юм. Тэр vед ялна шvv гэж єєртєє хатуу зорилго тавьсан байлаа. Гэвч чадаагvй. Тэгээд сэтгэлээр унаад ерєєсєє больё гэж шийдээд гэр рvvгээ харихаар явсан. Гэхдээ дугуйгаар. Гэртээ харих гэж бараг есєн єдєр дугуйгаар явсан байх. Яг тэгж явахдаа дугуйндаа эргээд дурласан даа. Тэгээд л дахин уралдахаар шийдсэн. Гэхдээ ємнєх шигээ ялна гэсэн зорилго тавиагvй. Зvгээр л замд гарсан бол заавал дуусгана л гэж єєртєє амласан. Ингээд гуравдугаар сард болсон Люксембургийн тэмцээнд орсон. Тvрvvлсэн.
-Гайхалтай, та зvгээр л замаа дуустал явна л гэж бодож байжээ?
-Тийм ээ, зvгээр л уралдаж эхэлсэн бол дуусгана л гэж зорьж байсан.
-Уулын цэнгэг агаарыг зvсч, салхи татуулан давхих мэдрэмж ямар байдаг бол?
- Тэр нарийхаан дугуйгаар цагт 100 гаруй километрийн хурдтай давхина гэхээр хvмvvс тєсєєлж ч чадахгvй байх. Хэрэв тэгж яваад хад мєргєвєл яана гэж бодно, бурхан минь.
-Байгалийн vзэсгэлэнд автаж, хурдаа сааруулах vе байх уу?
-Vзэсгэлэнтэй газраар явах сайхан. Ялангуяа Францын ємнєд хэсгийн, Альпийн нуруугаар явах яг л газрын диваажин гэсэн vг. Би ер нь, уулан дээгvvр явах дуртай. Хэдий бэрх ч гэсэн. Шулуун зам дээр хоёр цаг явах нь ууланд явахаас хэцvv, яг л тамлуулж байгаа юм шиг.
-Та аль хэдийнэ мєрєєдєлдєє хvрчээ. Хvнд євчнєє ялан дийлж, спортод амжилт гаргаж, сайхан гэр бvлтэй боллоо. Одоо таны туйлын хvсэл юу вэ?
-Туйлын хvсэл маань гэвэл хvvхдvvд минь эрvvл энх єсч торнин, аз жаргалтай амьдраасай. Харин vvний дараагийн хvсэл бол хавдрын эсрэг сангийнхаа ажлыг амжилттай явуулах.
-Таныг хэлсэн нэг vг бий. “Євдєлт гэдэг тvр зуурын юм. Харин зодог тайлах гэдэг бол vvрдийнх юм” гэж.
-Анх дєнгєж дугуй унаж эхэлж байхдаа би дандаа тэмцээний хамгийн сvvлд ордог байв. Эхний хvмvvсээс бараг цаг хагасын зайтай хоцордог. Тэглээ гээд би энэ спортыг орхихыг хvсээгvй. Яг энэ зан чанарыг л ээж минь надад суулгаж єгсєн юм. Ээж минь намайг олсон гэдгээ мэдсэнийхээ дараа “Би хvvхдээ авахуулахгvй ээ. Би аль хэдийнэ V1 хурддаа шилжсэн” гэж хэлж байсан гэдэг. V1 гэдэг нь онгоц газраас хєєрєхєєс ємнєх хамгийн єндєр хурдаа авдаг vеийг хэлдэг юм. Ингэж хурдаа авсан онгоц хєєрєхєєс єєр гарцгvй бєгєєд хэрэв зогсоно гэвэл осолдохоос єєр замгvй.
-Ээж тань таныг дєнгєж 17-тойдоо тєрvvлж, та хэзээ ч эцгийнхээ царайг харж байгаагvй гэдэг. Хэзээ нэгэн цагт аавтайгаа уулзах боломж олдвол… гэж бодож байсан уу?
-Тийм боломж олдох байсан ч уулзахгvй. Ээж маань их хатуу чанга хvн. Эршvvд гэж би хэлмээргvй байна. Гэхдээ л их тэвчээртэй, ажилсаг, хvчирхэг хvн байсан. Намайг ч бас тэгж хvмvvжvvлсэн.
-Та ч залуудаа бардам зантай, цадиггvйгээрээ алдартай нэгэн байсан даа?
-Залуу нас тийм л байдаг шvv дээ. Би 19 настайдаа гэрээсээ гарахдаа жилд 18 мянган ам.доллар олдог болсон байлаа. Дажгvй байр хєлсєлчих мєнгєтэй, ширээ маань идээ ундаагаар элбэг дэлбэг, бvх зvйл сайхан байна гэж бодож, єєртєє бардам итгэлтэй явдаг байсан.
-Танай сангийн уриа “Хvчтэй амьдар” байх аа? Яагаад ийм уриа гаргасан юм бэ?
-Хvчтэй байж л хорт хавдрыг ялан дийлнэ. Би єглєє бvр сэрэхдээ єнєєдєр илvv хvчтэй амьдарна гэж боддог.
-Хорт хавдраа ялан дийлэх гэж тэмцэж байгаа хvмvvст хамгийн чухал зvйл нь юу вэ? Євчнийхєє тухай мэдэх нь чухал гэж хэлж байсан?
- Тийм ээ. Євчнийхєє тухай бvрэн мэдээлэлтэй болохын тулд хэдэн ч цагаар хамаагvй ном, мэргэжлийн сэтгvvл уншдаг байлаа. Хийлгэж байгаа эмчилгээ чинь яг юунд хvрч, яаж vйлчилдэг вэ гэдгийг мэдэж, vvнийг хийлгэснээр би ингэж эдгэрнэ гэдэг ойлголттой байх нь хамгийн чухал. Одоо интернэт мэдээллийн хэрэгсэл маш єргєн болж, хаанаас ч мэдээлэл авах боломжтой болсон байна. Бас ойлгомжгvй, мэдэхгvй юм бол нэрэлхэлгvй эмчээсээ асууж байх хэрэгтэй. Хамгийн чухал нь найз нєхєд, гэр бvлийнхэн, ойр дотныхноосоо тусламж дэмжлэг авч, тэдэнтэйгээ хамт байж, ганцаараа биш гэдгээ мэдрэх.
-Євчтэй гэдгээ мэдээд удаагvй, итгэл найдвараа алдсан хvмvvст урмын сайхан vг хэлээч?
-Итгэл найдвараа хэзээ ч алдаж болохгvй шvv. Хорт хавдар туссан ч амьдрал vргэлжилдэг гэдгийг дандаа санаж яваарай. Нэг удаа манай сангийн цуглаан дээр уушигны хорт хавдраас эдгэрсэн эмэгтэй ирсэн юм. Тэр эмэгтэй хавдартай гэдэг нь илэрсний дараа эмч нь тvvнд амьдрах найдвар байхгvй гэж хэлж л дээ. Гэвч тэр энэ vгэнд итгээд, бууж єгєхийг хvсээгvй.
Тэр маш зоригтойгоор эмчээ сольж, надад итгэл найдвар єгєх єєр эмч олж єг гэж эмнэлгээс шаардсан. Тvvнийхээ хvчээр ч євчнєєсєє ангижраад манай цуглаан дээр ирсэн юм. Хавдар гэдэг олон сая хvний амийг авдаг хэцvv євчин. Гэхдээ тvvний эсрэг хvнд байдаг хамгийн хvчтэй зэвсэг бол эм тариа биш харин итгэл найдвар юм шvv.
URL: