Онцгой байдлын албанаас ноцтой хэрэг тасрахаа байлаа

ОБЕГОБЕГ-ын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын шатахууны хэсэгт гал гарч хүний амь хохирсон онц ноцтой хэрэг гарсан тухай дуулиан намжаагүй байхад дахиад л гэмт хэргүүд ар араасаа цуварч эхэллээ. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч ажилтай Б гэгч нь танхайрч нэг иргэний амийг бүрэлгэсэн хэрэг гарсан байна. Мөн Дархан-Уул аймгийн Гал унтраах ангийн байранд гадны нэгэн иргэн өөрийгөө боймолж амиа егүүтгэсэн ноцтой хэрэг бас гарчээ.

Сүүлийн үед муу муухайгаараа хэвлэлийн баатар болоод байгаа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга Зоригоо гэгч нь ОБЕГ-ын дарга Дуламдоржийн хамаатан юм байна. Дуламдорж 2012 оны 10 дугаар сард ОБЕГ-ын даргаар томилогдсоныхоо дараахан тэрхүү Зоригоо гэх ямар боловсрол, мэргэжилтэй нь үл мэдэгдэх этгээдийг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын даргын хариуцлагатай албанд томилжээ. Зоригоо нь тэнд даргаар томилогдохоосоо өмнө Дархан-Уул аймагт пивоны баар ажиллуулж олон түмэнд хар буян үйлдэж байсан нэгэн юм байна.

Ийм хүмүүсээр онцгой чухал албыг удирдуулахаар яаж өөдлөх вэ дээ Дуламдоржоо!. Дуламдорж та өөрөө Тэрбишдагва даргын цүнхийг хэдэн жил барьж гүйсний төлөө нэг л өглөө босоод шууд агентлагийн дарга болчихсон болохоороо ямарч хүн мэдлэг, боловсрол, мэргэжил хамаарахгүйгээр даргын ажил хийж болдог юм байна гэсэн ташаа ойлголттой болчихсон юм биш биз?
Хамгийн гол нь, төрийн ямар ч албанд  тухайн ажлын үндсэн чиг үүрэгтэй нийцсэн мэдлэг мэргэжилтэй, ажил  хариуцан гүйцэтгэж чадах хүнийг сонгон шалгаруулж ажиллуулах учиртайсан. Гэтэл ОБЕГ-ын харъяа байгууллагуудад тийм зарчим байхгүй болжээ.
Ямар ч хууль дүрэмд байхгүй “зөвлөх” гэгч албан тушаалтанг зохиомлоор бий болгож хажуудаа суулгачихаад, түүндээ төрөөс цалин олгоод, өөртэйгээ адилхан ажлаа мэдэхгүй хэсэг бүлэг хүмүүсээр хүрээлүүлчихээд сууж байгаагийн улмаас ноцтой хэрэг зөрчил тасрахаа болиод байгаа ОБЕГ-ын дарга Дуламдоржтой хариуцлага тооцох нь зүйтэй биш үү, Ерөнхий сайд аа?
Б.Зоригт

 


URL:

Сэтгэгдэл бичих