Алтайн хөх дөнөн
Цасан цагаан онгоц маань мєнх цаст домогт Цамбагаравын зvvн сугад хэдэнтээ сvрхий дайвалзав. Тєрсєн єссєн нутгийн минь сэтгэлд дулаан, зvрхэнд зєєлєн газар нутаг нvдэн ємнє жирэлзэн єнгєрч эхлэв.
Цагаан тvнгэ /vнэндээ цагаан дэрст гэсэн vг/ гэдэг нэгэн сум ард олон хэдэн мянган малтайгаа єлхєн намаржиж, євєлжиж, хаварждагаар барахгvй хавар нь зєндєє газар тариа тарьдаг, намар нь хаа л бол хадлан авдаг хишигт нутаг минь шаргалтан харагдахаар бие сэтгэл минь нэг л хачин боллоо. Цагаан тvнгэ нутаг маань бол Ховд голын нэгэн уужим цvлхгэр, тохой юм л даа.
Би нутгийнхаа халиун намрын ид сайхан цагаар нисэж явжээ. Тєдхєн цагаан тvнгийн наахантай, олоон жилийн тэртээ хайрт ээжийг минь нутаглуулсан Читгай гэдэг газар онгоцны цонхоор зэрвэсхийн vзэгдээд далд оров.
Ээж минь чухам ямаршуухан хvн байсныг би тодорхой мэдэхгvй ээ. Ээжийгээ нас барахаас нь хэдхэн хоногийн ємнє би нэг удаа хальтхан харсны л єчvvхэн бvдэг бvгээн дvр тєрх миний нvдэнд хоногшин vлдсэнээр л би ээжийгээ тиймэрхvv хvн байсан гэж мэддэг. Харин ээжий минь нас барахаас нь ємнєхєн “Энэ муу хvv чинь жаал жуул ном эрдэмтэй явах хувьтай байж мэдэш юм. Юм нvдлэх цээжлэхдээ сайн юм. Yvнийгээ харж яваарай даа …” гэж аавд минь захисныг, хожим аав минь мєн хvнд євчтэй байхдаа надад хэлсэн нь энэ vед миний санаанд харван орж ирлээ. Бас би багадаа нэгэн гайхалтай сайхан зvvд зvvдэлсний дотор vvлэн хєх мориороо араас нэхэн хєєсєн олон дайснаас зугадан очиход ээжий минь “Хурдлаарай миний хvv, миний хvv, миний хvv …” гэж тосон гvйж байсныг дурсан санав.
Бас “Алтайн хєх дєнєн” гэдэг домгийг Гэцэлжав ах миний багад ярьж єгєхдєє “Эрдэм номтой хvн хvрэхгvй газар, vзэхгvй юм, унахгvй унаа гэж байхгvй болох юм байгаа” гэж хэлсэн нь юутай сайхан холч ухаантай зєн билэгтэй vг байсныг би санав. Би нисэх онгоцоор тун олон удаа аялжээ. Онгоцонд суух бvрдээ би тэрхvv онгоцоо, багадаа хєлєглєн нисэж явж зvvдэлсэн “Алтайн хєх дєнєнгийн” тухай нэгэн домог дуртгал хавсармал єгvvллэг ярьж єгье гэж бодлоо.
Би багадаа их л дvрсгvй хvvхэд гэгдэж байв. Гэхдээ хvн олонд осолтой халгаатай юм нэг ч удаа vйлдээгvй билээ. Yнэндээ ч хvн айлгаж хvрээ бужигнуулсан юм vvсгэх ухаан санаа, тийм том зvрх, тэр цагийн хvvхдэд яаж ч байх ажээ. Би ах дvv олуулан байж. Одоо ч бид олуулаа л байна. Харин бид багадаа их азгvй ах дvv нар байж. Яагаад вэ? гэвэл бид хайрт ээжээсээ даанч эрт хагацжээ. Би бол ээжийнхээ дvр тєрхийг тун муу тєсєєлж байгаа юм. Ээжийгээ маш хvнд ёстой л хvний гарт орчихсон vеийнх нь хэдхэн минутын дотор ээжийгээ харсан нэгэн дvр зураг л миний нvдэнд vлджээ. Нэг єдєр би ах дvv нартайгаа тvлээнд яваад ирлээ. Бид тэгэхэд манай гэрийн гадаа барьсан илvv гэрт байдаг байсан юм. Ээж минь гэртээ, хажуунаас нь бараг ганц аяга халуун цай аажуухан уучихаад ирэхээр гарах ч эрхгvй болсон ааваар минь тvшvvлэн суудаг байсан цаг юм. Би тvлээнээс ирээд, яагаад ч юм бэ, ээж дээрээ орох заяа таарч дээ. Тэгээд гэрт ороход зvvн талд намхан модон орон дээр царай гэдэг нь цас шиг цагаан болсон, vс гэзэг нь ширэлдсэн ээжийн минь хоёр хурц нvд гялалзан намайг харлаа. Ээж минь жигтэйхэн их амьсгаатай байлаа. Аав минь ээжийг тvших гэж бараг тэврэн сууна. Ээж минь намайг єрєвдєн хайрласан харцаар хараад нэг юм єгvvлэв. Ээжийгээ хараад “Хєєрхий ээж минь ийм ч болох гэж дээ” гэж бодохдоо би ухаан гартал айсан байх аа. Тэгээд ээжийнхээ юу хэлснийг лав дуулаагvй байх. Ээжийнхээ хэлсэн vгийг дуулаагvйдээ, би єєрєє гомдсон уу, ээжийгээ гомдоохгvй, уурлуулахгvй гэж бодсон уу, бvv мэд. Ганц хоёр гишгээд дахин ээж рvvгээ хартал “Ээж нь нааш ир гэж байна” гэж аав єгvvлэв. Хайрт ээжийнхээ дэргэд ноорхой царайлаад очсон чинь “Алив хар хvv, … гээ …” гээд цааш нь юм хэлж чадсангvй байдал нь хачин болов. “Ээж нь хvvгээ vнсье гэж байна” гэж аав єгvvлэв. Ээж рvvгээ тонгойж духаа єгєв. Ээж vнслээ. Уруул нь цэв хvйтэн боловч бие нь гал цог шиг халуун байв. Тонгойгоод vнсvvлэх хооронд л ээж минь тэр чигээрээ халуун нурам болчихсон юм шиг санагдлаа. Харин ээжийн амьсгаа гэдэг ёстой хачин тvргэн байгааг би аль тvрvvн нь мэдсэн юм. Ээж намайг дахин дvрлийн ширтээд “Муусайн хvvхдvvд минь яана даа” гэж бодсон байх даа. Тэгээд уйлсан боловч нvднээс нь нулимс гараагvй юм. Хєєрхий ээж минь тэгэхэд лав зvрх сэтгэлээрээ уйлсан байх даа. Ээж сvvлд аавыг тонгойлгоод чихэнд нь хэдэн vг хэлэв. Аав, ээжийн vгийг их л хичээнгvй сонссоноо ээж рvv хараад “”За за” гэх аятай толгой дохиж байв. Би бодохдоо, ээж минь миний тухай л аавд юм хэллээ гэж санасан юм. Аав “Тэр данхыг хєгшин ээжийдээ хvргэж єг. Ээжид нь аяга халуун хярам авчраг” гэв. Би тэр данхыг авч гарахдаа ээжийнхээ царайг, зvрх євдєж, нvд хальтраад дахин олигтой харж чадалгvй газар шагайн гарсан юм. Гэтэл тэр уулзалт ээж бид хоёрын амьд уулзсан сvvлчийн мєч байсан юмсанжээ …
Тvvнээс хойш хєєрхий ээж минь нэг ч их удаагvй нас барсан юм даа… ингээд бид ээжгvй боллоо.
Yvнээс хойш хэдхэн жил єнгєрєєд нэгэн намар аав минь намайг сундалж Танхим гэгчид аваачиж орхиод гэрээрээ Цэнгэл сум руу нvvгээд явчихлаа. Эсэргэн жилийн хавар гэр минь буцаад нvvж ирэв. Танхим завсарлаад гэртээ гvйж харьсан чинь манай гэрт нэг муу морин хуур байлаа. Ер нь тэр vед манай нутгийн айл бvрд муу сайн ч гэсэн ямар нэгэн хуур-хєгжим байдаг байв. Нэг єдєр хуурыг дэмий хєрєєдєєд сууж байтал Гэцэлжав ах орж ирэв. Нутгийн таних мэдэх ах дvv нар намайг урьд нь хаа ч байдаг нусгай борцуулын нэг гэж мэддэг байснаа, танхимд суугаад ирснээс хойш намайг ном эрдэмтэй хvн гэж хачирхаад байдаг болов. Миний хєрєєдєж байсан хуурыг Гэцэлжав ах аваад хєглєж нэгэн морины явдал дарав.
Тэр морины явдал надад сайхан ч юм шиг гунигтай ч юм шиг санагдлаа. Тvvнээс хойш Гэцэлжав ахыг би ер бусын ид шидтэй хvн гэж бодох болов. Гэцэлжав ах л ирвэл би хуураа vг дуу ч vгvй авч єгдєг болов. Гэцэлжав ах ч миний хичнээн сонсовч уйддаггvй морины явдлыг дарж єгдєг болов. Аав ч бас заримдаа хуур дардаг байв. Гэвч аавын дардаг морины явдал надад тєдий л сайхан санагддаггvй байв. Харин миний аав их л ёс горимтой хvн байсныг би бас мэднэ. Аав минь хуур дарахдаа євдєглєн суугаад хормой дэвсэж хуураа тавиад дардаг байж билээ. Тэгээд:
- Би яаж хуур сурах вэ, Гэцэлжав ахаа? гэвэл,
- Хуур сурахад амаргvй ээ хvv минь гэлээ.
- Та надад зааж єгєхгvй юу? гэвэл,
- Чи надаар заалгаад олигтой хуурчин болохгvй. Ёстой хуурчин болохыг хvсэж байвал, чи урьдаар сайхан хууртай бол. Тэгээд газар сайн мэддэг хvнээр заалгаж хvн амьтны хєл гvйдэл ихтэй дєрвєн замын бэлчир газар ол! Хасын харанхуй шєнє тэрхvv эл хуль болсон дєрвєн замын бэлчир дээр очиж хуураа бариад суу. Тэгтэл чинь тэр шєнє, дєрвєн замын аль ч талаас нь ямар ч амьтан ирж мэднэ. Ирсэн амьтнаас огтхон ч айж болохгvй. Хуураа хєрєєдєєд л суугаад байх хэрэгтэй. Харанхуй шєнийн амьтад чамд гай тvйтгэр тарихгvй. Тэд гvйдэг замаараа гvйгээд л байна. Тэгж байтал нэг мэдэхэд чиний дэргэд тэнгэрийн дагина ч юм уу лусын охин ч юм уу, уртын урт цагаан сахлаа чирсэн уулын євгєн ирж ч мэднэ. Тэдний аль тэгж ирсэн нь чамаас элдэв шалдав юм асууж шалахгvй, шууд гарыг чинь барьж хуурын эрдэмд сургана. Єглєє эртээр хуурт сургасан хvн явна. Чи тэгээд л хуурчин болчихсон харьж ирнэ гэж ярилаа. Би энэ vгэнд итгэлээ. Ёстой хуурчин болъё гэж бодлоо. Гэтэл эзгvй хээрт, эрхийн чинээн бие гав ганцаараа харанхуй шєнє хуур бариад сууна гэхэд хамгийн тvрvvнд айх эмээх зvйл л сэтгэл санаанд орж байна. Чоно хvрч ирээд идчихвэл яанаа гэж бодогдлоо. Чєтгєр шулам ирээд аваад явчихвал яанаа гэж ч бодогдож байна. Ер нь айхгvй байх аргагvй санагдлаа. Гэтэл айхгvй байх хамгийн чухал гэж байгаа. Тэр ч байтугай хууранд сургадаг зарим ид шидтэн маань тэнгэрийн дагина, лусын охин байдаггvй, морины хувхай толгой унасан алмас эмгэн байдаг гэх нь тэр. Хэрэв тийм алмас эмгэн нь хvрч ирвэл би айхгvй байх нь бvv хэл ухаантай ч байж чадахгvй шvv дээ. Бас тэр морины хувхай толгойг унаж ирсэн эзэнтэй нь сундалдаж суугаад хуурдвал хуурыг улам ч сайхан сурдаг юм. Хуур гар хоёр чинь єєрєє эвлээд сайхан сайхан ая эгшиг єєрєє л урсаад ирэхийн цагт морины чинь толгойд амь орж хєдлєн хєдєлсєєр нэг мэдэхэд тэр толгой цаст єндєр уулын цалгиа цагаан арслан шиг газар шvvрсэн дэлтэй, ган дєрвєн туурайтай, галгиа халгиа явдалтай гайхамшигт эрдэнийн хєлєг чинь болно. Тэгээд чамайг vзvvртэй модны дээгvvр vvлтэй тэнгэрийн доогуур унуулан давхиад, заяаны чинь ханьтай учрааж ч мэднэ, замба тивээр хэсvvлж ч мэднэ, аль эсвэл аав ээжийн гэрт хvргээд ирж ч мэднэ гэж ярьсныг яах вэ. Гэцэлжав ахын энэ vг, нэг талаар сайхны нь яана, нєгєє талаар аймшигтайг нь яана. Ингээд эцсийн эцэст миний хуурчин болох гэсэн хvсэл бvтэхгvйд хvрэх нь тодорхой боллоо. Гэвч Гэцэлжав ахын энэ vг надад нэг л сайхан санагдаад байдаг байлаа.
Байсаар зун болов. Нутгийн ард олон, уршигт хорт шумуул гарах нь гээд л зуслан єєдєє яаран сандран нvvж эхлэв. Манайхан ч тэмээтэй унаатай айлуудыг хамжин нvvлгэлцэж байж унаа морь, ачлагын тэмээг нь гуйж нvvдгээрээ нvvж Олон-нуур хэмээх дэлгэр сайхан зусланд гарлаа. Зусланд гарахаар ядуу бидний жаргал эхэлж байгаа юм. Хилэн шиг ногоон зvлгэн дээр зунжин хєл нvцгэн наадаж тоглоно. Дуртай цагтаа усанд орно. Тараг хоормогт бvр ходоод маань єнгєршинє. Хvрээний банди нартай нийлж голын жараахайг тагш дvvрэн барьж хийгээд устай нь уралдан ууна… Энэ мэтээр хийдэг адил тун их болно. Шєнє болбол бид гэрт огтхон ч унтахгvй. Муусайн дээл, ширдгээ чирч гараад хотны захад унтана. Шєнє бидэнд айх зvйл бас бий. Бух шар дайрчих гэнэ. Єєдєє сєєргєє давхилдсан согтуу хєлчvv улсуудад гишгvvлчих шахна. Бид орондоо ормогц ярих зvйл бас ихтэй. Тэнгэрийн од, сарны тухай бидэнд ярихгvй зvйл гэж ер байхгvй. Од мичидийг ємчилнє. Нэг нэгэндээ “худалдана”. Заримдаа vлгэр ярина. Найр надам унадаг хурдан мориныхоо тухай ярина. Морио vлгэр домгийн ийм ч морь шиг, тийм ч морь шиг гэж магтана. Бидний багад яасан ч олон vлгэрч туульчин байсан юм бэ? газар сайгvй л vлгэр ярьдаг, євлийн уртад тууль хайлдаг хvн байж дээ. Бид уван цуван унтана. Нэгэн шєнє би сайхан зvvд зvvдэллээ.
… Манай нутагт л бололтой их олон адуутай таньдаг ч юм шиг танихгvй ч юм шиг баян хvн байх юм. Би тэр баяны адуучин шиг л байх юм. Тэр баян олон адуутай ч надад сайн морь vл унуулна. Гэтэл манай нутагт дайн ч болоод байх шиг, Алтайгаас олон арван сайн эрчvvд ирээд ч байх шиг. Газар дэлхийгээр дvvрэн буун дуу, утаа униар болж єнєєх баяны маань их адууг хєєж туугаад ч байх шиг, хєлгvй их усруу шахаж хиар сvйтгээд ч байх шиг ухаан санаанд багтахгvй хачин юм болж байна. Их адуугаа сvйтгvvлсэн єнєєх баяныг харсан чинь ганцхан муу хамуутай татанхай хєх даага хvзvvдэн тэвэрчихээд л уйлж байх юм. Тэгснээ баян: “Чи энэ даагыг унаад тэрхvv Алтайн сайн эрчvvлийн араас явж адууг минь салгаад ир! ” гэх юм. Би баяны хэлснээр тvvний татанхай хєх даагыг унаад явах болсонд аав минь “Миний хvv хєх даагаа татанхай гэлгvй гуядаад, хєглєгєр Алтайн замыг хэцvv гэлгvй тэмцээд яваарай! Алтайн сайн эрчvvд алдартай боловч, аян замдаа гурван хоног тєєрєх эргvv хар мананг, ахуй нутгийн чинь шидтэнгvvд аргагvй л татууллаа…” гэж хэлсэнд би нум сум ч агсаад буу чум ч vvрээд гарлаа.
Татанхай хєх даага минь татаад тавьсан сум шиг шулуун явдаг юм байна. Ус гол, уул даваанд ер vл саатна. Явсаар сайхан vvлэн цэнхэр морь болон хувилчихлаа. Yvлэн цэнхэр морь болсноо хєрст ногоон дэлхий дээгvvр биш хєх мєнгєн тэнгэр єєд л хєвєн хєєрєн оддог юм байна. Єндєр тэнгэр єєд єгсvvр шатаар явах мэт явсаар байтал єнгийн сайхан солонго татсан vvлэн дунд ороод иржээ. Тэр vvлэн дотор уул ч байна, ой мод ч байна, нуур нуга, шувуу жигvvртэн цєм байна. Гэтэл газрын хаанаас эгшиглэн хангинах нь vл мэдэгдэн гагцхvv сэтгэл баясан зvрх уяраасан єнгийн сайхан хєгжим эгшиглээд тэрхvv хєгжмийн эгшгэнд эргэн тойрны бvх байгаль ертєнц тэр аяараа дуулан бvжин агснаа тєдхєн шингэх дєхєж буй нарны туяанд толин цэнхэр нуурхан мэлтэлзээд тэр нуурын дунд алтан шаргал шагшуурга намс намс ганхаж байснаа бадамлянхуан цэцэг дэлбээгээ дэлгэх мэт алтан шаргал шагшуурга хэдэнтээ гадагш налахад дундаас нь олноос олон цасан цагаан хун шувууд хєвєн хєгжин гарч ирэхийг харвал хун шувуу бvрийн нуруун дээр лусын охид эрдэнийн дэвvvр дэлгэн энхрий хонгор дуугаар дуулан явах ажээ.
Ёстой л vзээгvй юмаа vзэж, vлгэрийн ертєнц гэгчид ингээд очдог юм байна. Цасан цагаан хун шувуудыг хєлєглєсєн цэцэг дундаас тєрсєн юм шиг цэвэрхэн охид vvлэн цэнхэр морийг минь эргэн тойрон бvжин дуулахад толгой эргэж нvд эрээлжлэв. Охидын хувцас солонгын долоон єнгєтэй. Дэвvvрvvд эрдэнийн олон чулууны гэрэлтэй. Нуур нь толь шиг. Оройн наран, огторгуйн єнгє, хаанаас хангинаад байгаа нь мэдэгдэхгvй эгшиг хєгжим, охидын уянгын уярам дуу, тэр дуу хєгжмийнхєє дагуу яралзан мяралзаж, намилзан намирч байгаа энэ суу жавхлан нэг бодлын ерєєсєє байж боломгvй ч юм шиг санагдана. Нєгєє бодлын яагаад ч ийм сайхан юм энд байдаг байнаа гэж санагдана.
Нэг мэдсэн чинь єнєєх олон цасан цагаан хун шувуудыг хєлєглєсєн лусын охид заавал намайг хєх хєлгєєс минь толин цэнхэр нууран дунд буулгах гэж дайрцгаадаг юм байна. Хун шувууд хєх хєлєг рvv минь ойртох тутмаа єргєн цагаан далавчаа зэрэг зэрэг дэлгэн толин цэнхэр нуураа тас няс алгадаад, лусын охидын дуу ч гэсэн, их хачин єнгє аятай болсонд хєх хєлєг минь гэв гэнэтхэн нуураас тасран хєєрєх нь тэр.
Хєх хєлєг минь ёстой л жийхээрээ жийж гарлаа. Эргээд харсан чинь єнєєх олон цагаан хунгууд цагаан сум шиг амьтад болчихсон лусын дагинууд нь vлгэрийн баатрууд болчихсон хєєж айсуй явдаг юм байна. Урагшаа тонгойж хєх хєлгийнхєє чихэнд хойноос нь хєєж айсуй амьтдын байдлыг хэлбэл “За чи намайг хавчихаараа хавч би ч сунахаараа сунана. Тэгж байтал учир нь олдох байгаа” гэж хєх хєлєг минь хvний хэлээр хэлдэг юм байна. Тэгээд л хєх хєлєг минь єндєр хєх тэнгэрээс єргєн ногоон дэлхий рvvгээ бууж байгаа аятай л тувт доошоо жирийгээд байх шиг л боллоо. Би ч тэртэй тэргvй юмны учир олохоо байсан хойно, ганцхан хєлгєєсєє л салахгvйг хичээн дэлээс нь зууран явлаа.
Явсаар байгаад нэг харсан чинь номин ногоон дэлхий минь, нутгийн сvрлэг уулс маань бололтой газар орон харагдаж эхэлснээ єндєр шовх оройд нь vvлэн сvрэг хурсан, єргєн цагаан цээжинд нь алтан наран ээсэн нэгэн сайхан цаст цагаан уул харагддаг юм байна. Тэр уулын барааг харангуут хєх хєлєг минь ч чангарав, хєєрхий би ч онгиров. Араас хєєгсєд дєхєєд байна, аюултай сум нь чихний хажуугаар часхийгээд, хацарт ойрхон халуу оргиод л єнгєрєєд байна. Цаст цагаан уул хариугvй ойртлоо. Уулсын мєнгєн цагаан цастай толигор энгэрт тулаад ирснээ “Одоо хаачих байнаа?” гэж бодтол тэрхvv толигор энгэр ямар нэгэн их хvчтэй анир чимээ гарган нижигнэж шижигнэн хага vсрэн ярагдаад хайрт ээжийн минь царай нvдэн ємнє гараад ирэв. Ээжийн минь царай єнєєх хvнд євчтэй байхад нь миний ороход ямар байлаа, яг тэр янзаараа харагдаж байна. Тэгэхдээ хажууд нь тvшсэн аав ч харагдахгvй ээж минь аахилж амьсгалах ч vгvй, харин ч нэг харахад намайг айсуй баярласан мэт, дахин харахад хvv минь хєєж яваанууддаа гvйцэгдэх ч юм уу, шуугин буй суманд нь оногдчих бий гэж байсан зовсон шинжтэй харагдана. “Хурдлаарай миний хvv, миний хvv, миний хайртай хvv” гэж ээжий даллан хашгирсаар наашаа гvйж явна. Би ч ээж ээ ээж ээ, ээж ээ хэмээн морьтойгоо ч юм шиг, явган ч юм шиг тосон гvйж байтал гэнэтхэн уул доргиож, ус цалгиасан сvртэй буун дуун тасхийхэд хєєрхий хєх хєлєг минь ганцхан муухай унгалдаад ойчлоо. Би ч ээжээ хэмээн орилоод сарвалзан ойчлоо. Цочин сэрлээ.
Сайхан зvvд минь халин оджээ. Хєх хєлєг ч алга, хєєсєн дайсан ч алга. Хєєрхий ээж минь бvр ч алга. Хєх хєлєгтэйгєє зугтаж явахад хєєсєн дайсны сум араас онох ёстой атал урдаас ч оноод байх шиг. Тэр мєртєє духан дээр онон, цус урсаад ч байх шиг санагдаад байсан юм. Тэгээд энэ бvхэн маань юу байваа? Духан дээр сум онож хvйтэн цус урсаад байна гэсэн нь бороо орох гэж ганц нэг ширхэг дусал бидний нvvрэн дээр дусаж эхэлсэн нь ажээ. Уул доргиож ус цалгиасан сvртэй буун дуу нь тэнгэрийн дуу байжээ. Yнэндээ газар тэнгэр нийлvvлсэн гал цахилгаан цахиж тэнгэрт гэзэг даран нижигнэж байв. Шаагин шуугиж айсуй салхитай бороог харвал амьтай голтой юм тэсэж тогтохын эрхгvй юм шиг санагдаж байв. Бид босож дээл хувцас, дэвсгэр хучлагаа чирээд гэр лvvгээ гvйлдэв. Айл гэрийн хvмvvс цув юvдэн болон аргал тvлээ, мал хар руугаа гvйлдэв. Хэдхэн хормын хооронд салхи, зvсэрсэн ширvvн бороо, дуу цахилгаан бvгд нэг мєсєн шахам пижигнээд єнгєрєв. Энэ бvхнийг би тєдий л тоосон ч vгvй, айсан ч vгvй. Бага балчир наснаасаа зун бvр л vзэж єнгєрvvлдэг зуршил болсон зvйл болоод л тэр байх даа. Би харин єнєєх сайхан зvvдэндээ гашуудаж хэвтэв. Тэр олон лусын охид, цасан цагаан хун, толин цэнхэр нуур, алтарсан шагшуурга, хорвоо ертєнцийг бvхэл бvтэнд нь уяраан хайлаасан дуу эгшиг ямар учиртай зvvдэнд орвоо?
Бодсоор байгаад туульч Бага ахын єнгєрсєн євєл хайлсан нэгэн гайхамшигт туульд гардаг хэсэг, Гэцэлжав ахын хэлдэг хуур сурахаар дєрвєн замын бэлчирт суухад заримдаа ирдэг гэдэг тэнгэрийн дагина, лусын охидыг хольж хутгал зvvдэлсэн хэрэг байна гэж мэдэв. Yvлтэй тэнгэрийн доогуур, vзvvртэй модны дээгvvр нисээд байсан хєх хєлєг минь ямар учиртай зvvдэнд ороо юм бэ? гэвэл Гэцэлжав ахын єгvvлдэг нэг vлгэрт гардаг эрдэнийн хєх халзан хєлєг ажээ. Хєх хєлєгтэйгєє зугтсаар ээждээ хvрэхийн даван дээр хєєж явсан дайсан хєх хєлгийг минь буудлаа гэсэн нь гал цахилгаан цахиж тэнгэр ниргэсэн хэрэг байжээ. Эцэст хайртай ээжий чинь яагаад зvvдэнд орсон бэ? гэвэл би нэг ахтайгаа цуг, гол руу тариа услахаар явах улсуудыг дагаж явъя. Тэгэхдээ ээжийгээ нутаглуулсан газар дээр очъё. Би тэр газрыг мэдэхгvй болохоор ах минь мэддэгээрээ надад зааж єгнє гэж хэлсэн юм. Ээжийнхээ газар дээр очно гэсэн нь яагаад ч юм бэ дээ, надад ээжтэйгээ уулзаж учрах юм шиг л сайхан санагдсанаас би ээжийгээ хvсэн хvссээр, эцэст зvvдээрээ хайрт ээжтэйгээ бас дахин нэг удаа хальт учирсан хэрэг байх нь ээ. Би ээжийнхээ гэгээн дvр тєрхийг тун бvдэг бадаг мэдэх атал энэ удаа яагаад ийнхvv зvvдэнд ээжийн минь царай зvс тийм содон сайхан харагдсан бэ? гэвэл би сvvлийн vед яагаад ч юм бэ, ээжийгээ нэг л их санаад байх болсноос ийм явдал болсон бололтой.
Зуны хvмvvс гэдэг нойрондоо мєн ч харам юм даа. Тэнгэрийн дуу, цахилгаан, тvр зуурын ширvvн борооноос “Тvргэн жагсаал” авсан хvмvvс тєдхєн ор орондоо хурхираад дугжраад єгєхєд гагцхvv миний нойр ер хvрэхгvй, юу ч бодохгvй унтах гэхэд л хєєрхий ээжийн минь дvр тєрх нvдэнд vзэгдэж сэтгэлд урган босож ирээд ер болж єгдєггvй. Маргааш бушуу болоосой, ахтайгаа бушуухан очиж ээжтэйгээ уулзах юм шиг санагдаад тун ч болдоггvй. Амьдралдаа анх удаа ээжийгээ нэг л их санаж, мєн анх удаа нойтон дэртэй хоносон минь тэр шєнє байж билээ. Ээ дээ, энэ дэлхий дээр хvн, юу ч vгvй байж болох боловч ээжгvй байх гэдэг яагаад ч юм бэ ер байж боломгvй зvйл шиг санагдаад тун ч болдоггvй шvv.
Маргааш нь ах бид хоёр гол орж тариа услах хvмvvс дагаад явлаа. “Могой цохиход модны нэмэргvй” гэгчээр очиж очиж тариа услах хvмvvс дагаж энэ хар халуунд vvний явдаг хэрэг нь юу вэ? Очоод бидэнд юугаараа нэмэр болох хvн бэ? энэ бид хоёр ямар элэнцгийнхээ нэмэр болоо билээ. Нэрмээс л болно… Наран харанхуйлтал язганасан хар шумуулд соруулах гэж бєгс нь умалзаа биз гэж тариа услахаар явж буй хvмvvс, замд, надаар зугаа хийж, дамшиглаж явлаа.
Ах минь намайг дагуулж гарсан цаад санаагаа хvмvvст хэлсэнгvй. Харин “Та нар муу дvvгээр минь битгий тоглоом тохуу хий. Та нар уулын оройд унаа морьдоо орхиод, шєнє тариа услахаар явахад дvv бид хоёр л утаа май тавьж унаа морьдоо ялаа шумуулаас хамгаална. Єдєр та нар унтаж амарна. Бид хоёр аргал тvvнэ цай чанана хоол хийнэ. Шєнє тавьдгаас бvр ч их утаа май тавина. Бид хоёрын тусыг та нар тэгж юман чинээн бодохгvй байж болохгvй даг шvv…” гэж ах хэлэв.
Тэр єдрийнхєє орой бид Цагаан тунгийн голын наад талын нэгэн намхан уулын орой дээр ирлээ. Ховд гол, Цагаан тунгийн нутаг ёстой л хар ногоорон харагдаж байна. Цагаан тvнгэ гэдэг намар, євєл, хавар цагийн бидний эх орон, яг одоо гэвэл тариа чацарганы эх орон маань тэр аяараа л хєєрхий ээжийн минь дvр тєрх шиг харагдахад нvд дvvрэн нулимс бvрхээд ирдэг юм байна. Уулын оройд голын хорт шумуулын зах сэжvvр бас байна. Гэхдээ арай ч унасан морьдыг маань бариад идчихээр биш байлаа.
Бид яаран утаа май тавилаа. Наран шингэх vед хээрийн цай уулаа. Дараа нь жаахан шар будаатай хоол хийж идлээ. Хvмvvс дєнгєж нvдээ ил гарган толгой тархиа зузаан алчуураар боогоод хvрзээ бариад гол руу орлоо. Ах бид хоёр бас нэг хvнтэй гурвуулаа утаа май тавьж ёстой л ойр зуурын шал дэмий юм хєєрєн суулаа. Шєнє орой болсон хойно салхи vлээв. Салхины vлээлтээр шумуулын хал татрав. Бид ч утаа май уугиулах ажлаас тvр суларч тэрvvхэнд байдаг шанд руу явж ус авч ирэв. Тариа услахаар явагсаддаа цай чанаж тавив. Морьдоо бєхлєєд хэвтэв. “Ээжий дээрээ хэзээ очих вэ” гэж ахаас сэмхэн асуувал “Ээжийгээ нутаглуулсан газар дээр гээч миний дvv…” гэх ах залруулан єгvvлснээ “Маргааш хоёулаа мориор очно. Саяын ус авч ирдгээс жаахан цаашаа яваад л хvрчихнэ” гэлээ. Би бас жаахан хэвтсэнээ “ах аа ээжий дээрээ очоод ирвэл болохгvй юу?” гэвэл “Одоо юу ч мэдэгдэхгvй. Бушуухан унт миний дvv…” гэлээ. Дахиад би ахдаа юм хэлсэнгvй. Тэгээд энэ эзгvй хээрт ээжийг минь нутаглуулаад орхичихсон гэдэг ер байж боломгvй юм шиг санагдаад унтаж чадахгvй хэвтээд л байв. Элдэв юм бодон, шєнийн болжморын жиргээ, ууль шувууны гуугачаа, голд тєєрч хоцроод ялаа шумуулд vйлээ vзэж яваа нохойн улих тэргvvтнийг чагнан хэвтсээр л байв.
Маргааш болов. Тариа услахаар явсан хvмvvс vvрээр голоос гарч иржээ. Тэдний цємийн нvvр нvд булуу болтлоо хавдаж тархи толгой нь хэвийнхээсээ том болчихсон юм шиг харагдаж байв. Тэд хорт шумуулд хазуулж хавдсан нvvр нvдэндээ гэрээсээ авч гарсан айргийн єнгєр, шимийн архины охь тvрхэнэ. Морьдын маань ч нvд, омруу цээж, цавь, салтаа тэргvvтэн нь хавдах шинж орж зарим газраар нь цус шvvс нэвчин харагдана.
Єдєр ах намайг дагуулан усанд явав. Ус авдаг дэрстэй шанд маань аймшигтай шумуултай байсан учир хоёулаа хэдэн ширэн хєхvvрт усаа хам хум дvvргэж аваад шандын баруун хойт намхан хадан мєрєг дээр гарч урт уужим амьсгаа авав. Гэвч тэнд шумуул бас л байв. Yдийн наран яг сайхан голлож тусдаг хоёр мєргийн хоорондох жалгархуу атлаа єтєг хондтой газар намайг ах дагуулан ирэв. “Муу ээжийг маань нутаглуулсан газар энэ дээ” гэж ах єгvvлэв.
Хоёулаа мориноосоо буув. Хэлэх ч юм олдсонгvй, асуух ч юм санаанд орсонгvй. Нэгэн дєв дєрвєлжин хєх чулуу харагдана. “Яг л энд юм даа…” гээд ах тэр чулуун дээр шилтэй сvvнээсээ дусаагаад тэгээд єтєг хонд дээгvvр цацав. Бас тэр чулуун дээр хонхортой жижиг чулуу олж тавин аргал тvлж цог гаргаад арц унгасгав. Мєсєн чихрийн халтар хэлтэрхий бор хиртэй алчуурт нандигнан ороосноо гаргаж тавив. Ааруул хуруудны жоохон хэсэг тавив. “За ингээд ээжийгээ эргэчихэж байгаа юм шvv дээ. Ээж нь миний хоёр хvv овоо л доо гэж бодно шvv дээ. Миний дvv энэ газрыг сайн харж мэдэж ав. Хааяа ингээд ирчих сайхан байдаг юм шvv дээ. Одоо хоёулаа явъя. Морьд маань сvйд болох нь…” гэлээ. Хэлэх ч юм олдохгvй, яах ч учраа мэдэхгvй, дэмий л тэр газар байгаад баймаар санагдав. Ингээд л байгаад байвал эжий минь ахиад саяхны зvvдэнд vзэгддэг шиг нvдэнд нэг харагдах ч бол уу л гэж би горьдсон юм. Гэвч миний горь огтын гэнэн гэгэлгэр горь байжээ. Хичнээн суувч ээж vзэгдэхгvй нь vнэн учир арга буюу ахыгаа даган мордов. Энэхvv хоёр дахь єдєр, тариа услахаар ирсэн хvмvvс дотор над шиг тийм уруу дорой царайтай, ялаа шумуулд ч vхтлээ хазуулж, хаван хавдар болж эхэлсэн хvн бараг алга болов. Ээжтэйгээ уулзах юм шиг бодож ирчихээд ийнхvv гол горойсон учир ялаа шумуулд идvvлэхийг даанч юман чинээнд бодсонгvй санжээ.
Орой тийшээ ах маань бас урвайсан харагдана. Бодвол намайг хараад сэтгэл нь євдєж эхлэв бололтой. Ах бас миний тухай тариа усалж яваа хvмvvст хэлсэн бололтой. Тэд намайг аргадаж, аль зєв vг хэлж, зєєлєн сэтгэлээр хандаж идэж уу, энэ тэр гээд л сvйд…
Энэ орой бидний араас Гэцэлжав ах зэрэг хэдэн хvн хvрч ирэв. Тэд бас тариа услах гэнэ. Гэцэлжав ахын ирсэн нь миний сэтгэлийг сэргээв. Гэцэлжав ахын оронд ах маань шєнє тарианы ус тавилцахаар явлаа. Би Гэцэлжав ахын дэргэд хэвтээд саяхан зvvдэлсэн зvvдээ хольж хутган єгvvлсэнд, миний ярихыг их л таашаан сонсож хэвтэв. Бодвол тариа услахаар явсан хvмvvс, миний сэтгэлийг сэргээсэн сайхан юм ярьж єгєхийг Гэцэлжав ахад “даалгасан” бололтой.
Миний хэлэх юм дууслаа. Би тэгээд уртаар санаа алдав. Ээжийг яг нутаглуулсан газар бидний байгаа бяцхан уулын оройгоос арай харагдахгvй боловч намхан хадан мєрєг нь гэрэл гэгээтэй бол харагдах тул одоо ингээд санаа алдаад хэвтэж байхдаа би тэр зvг харанхуй ч гэсэн харж л байв. “Миний дvvгийн зvvд их бэлэгтэй сонин сайхан зvvд байна. Чи одоо танхимд сууж ном vзэж байгаа… Ирэх намар дахиад сууна. Чи яваандаа эрдэм номын хvн болох биз. Эрдэм номтой хvн vvнээс хойш энэ улс олонд их хэрэгтэй, их ч хvндтэй хvн болох биз. Эрдэм номтой хvнд хvрэхгvй ч газаргvй vзэхгvй ч юмгvй, унахгvй ч хєлєг морь гэж байхгvй болох биз…” гээд vгээ их л зєєлєн зєєж, сайхан єнгєтэй ярьж байлаа.
…Унахгvй ч хєлєг морь гэж байхгvй болох бизээ гэсэн тэр нэгэн vг нь “Гэцэлжав ахаа, таны надад хуурдаж єгдєг морины явдал ямар учиртай юм бэ?” гэж асуух бодол тєрvvллээ. Энэ морины явдлын учрыг мэдэхсэн гэж би дандаа бодох болсон юм. Гэтэл асуух гэхээр нэг ч олигтой аян шалтаг гарч єгдєггvй байв. Заримдаа бас “За за ийм жаахан эрхийн чинээн нусгай хvvхэд ах зах хvнээсээ тийм юм асууж болдоггvй юм” гэх болов уу гэж санагддаг байв. Сvvлийн vед Гэцэлжав ах манайхаар ирэхээ больсон юм. Одоо ингээд тариа услах ажлын vед тааралдсанд миний баярласныг яана. Би бас эрхбиш эрдэм номын захад хvрсэн болохоор хvнээс юм асууж болох байх гэж заримдаа санагдаад байх болсон юм. Би бодсоор тэсэхгvй тэрхvv мориныхоо тухай ярьж єгєхгvй юу гээд гуйчихав. Ингэж гуйчихсан хойноо бас, арай болохгvй бvтэхгvй юм асуучихсан юм биш байгаа гэж хулмалзтал Гэцэлжав ах “Харин ах нь чамд тэр мориныхоо тухай яг ярьж єгєх гэж байлаа шvv дээ” гэдэг юм байна. Ингэж хэлэхээр нь би ёстой магнай хагартлаа баярлав. Хоёулаа явж аргамжаатай морьдынхоо дєрєв биш найман талд нь тавьсан утаа майгаа сэргээлээ. Гал дээрээ буцаж ирлээ. Зєєгширсєн хар цайнаас уулаа. “Ах нь vлгэрээ ярьж єгєєд цай чанав. Би унтана шvv дээ” гэлээ.
“…Урьд манай Алтайд Жанибек гэж єнчин ядуу нэг хvvхэд байжээ. Тэр хvv ядуу хоосон ч гэлээ ухаантай, их зориг зvрхтэй хvv байж гэнээ…” гээд Гэцэлжав ах яриагаа эхлэв. Ер нь энэ хvvгийн тухай тvvх сударт ч их бичсэн бололтой байдаг юм билээ. Ард олны дунд тvгсэн яриа ч их байдаг юм. Тvvнээс би чамд хоёр л юм ярьж єгье дєє. Нэгд хvvгийн зоригтойн тухай, хоёрт, тэр хvvгийн хайртай нэгэн морины тухай гэлээ.
“…За тэгээд Жанибек хvv чам шиг бага байхдаа нэгэн намар цаг, анчид дагаж гахайн гєрєєнд явж гэнэ. Анчид гєрєєлєх газраа хvрээд халууцаж, цєм хувцас хунараа тайлаад энд тэнд шалдан цээж гарган, их євсєн дунд хэвтэцгээж гэнэ. Нэг харсан чинь Жанибекийн хєлийн ул єєд єгсєн хуруун дээгvvр нь нэгэн могойн толгой єндийн даваад хєл єєд нь гонжийгоод л єгсєж байхыг хvмvvс харжээ. Их ч том, мєн урт гэдэг нь ч аймаар эрээн могой ажээ. Айж сандарсан хvмvvс яаж ч чадахгvй дэмий л бvлх залгичихсан юм шиг гєлийлдєн байтал нєгєє могой Жанибекийн нvцгэн цээж єєд л єгсєж харагдаж гэнэ. Жанибек биен дээгvvрээ могой хvйт оргилуун єгсєж явааг мэдсэн боловч огтхон ч чацав татав гэлгvй, тайван гэгч нь амаа ангайчхаад л хэвтээд байх юм гэнэ. Айсан хvмvvс гайхаад л байж. Жанибек амаа ангайчхаад л хэвтээд байж. Могой єгссєєр хоолойнд нь хvрчээ. Цаашаа эрvv єєд нь єгсєєд Жанибекийн ангайсан ам руу гулсан ортол нь Жанибек ганц хавхийсэн чинь могойн толгойг тас хазан нулимчихаад босоод ирсэнд айхын эрхэнд анир чимээгvй атиралдан хэвтсэн хvмvvс, цєм санаа амарсан янзтай аль л сайн сайхан vгээ хэлэн босоод ирж гэнэ. Эр хvн зоригтой бол чоно яана гэдэг билээ? Миний дvv тийм vг мэдэх ч vгvй биз ээ. Эр хvн зоригтой явах гэдэг энэ Жанибек хvv шиг явахыг л хэлнэ шvv дээ гэлээ. Гэцэлжав ах энэ домгийг ярихдаа, яг л одоо єєр єєд нь єгсєн ирсэн могойн толгойг тас хазаж байгаа юм шиг ярьсан болохоор би ч бvр жигтэйхэн айж хар хєлс минь чийхарчихсан байлаа. Ингээд Гэцэлжав ах яриагаа завсарлаж утаа майгаа засав. “Энэ хvv мєн ч зоригтойёо доо?” гэхэд нь би “Ёстой аймаар байна” гэв. Гэцэлжав ах дахин ирж, миний хажууд хэвтэв. Жанибек хvv мєн чам шиг байхдаа нэгэн баян хvнээс морь гуйжээ. Тэр баян “Мянган адуу цаана чинь бэлчиж байна. Морины сайн мууг мэддэг л бол шилж байгаад нэгийг нь барьж ав” гэжээ. Жанибек их адуун дотор ороод энэ ч унага даага, тэр ч агт морийг хараад шинжээд яваад л байж гэнэ. За бараг баяны мянган адууны эр хvйстэй бvгдийн шандас шєрмєсийг барьж vзэх шиг болж гэнэ. Тийнхvv явж явж, шар vсэндээ хатсан нэг муу хєх даагыг хєтлєн ирээд “Yvнийг чинь авъя” гэж гэнэ. Тэгэхэд нь баян, “За яах вэ, юу сайхан бэ, дур сайхан, ав ав. Чи нэг бол наадахаа сайн морь болохыг нь мэдээд авсан байх. Yгvй бол шал усан тэнэгтээ авч байгаа хэрэг байх” гэж єгvvлжээ. Жанибек усан тэнэг хvv байсангvй. Хєх даага єссєєр vнэхээр гайхамшигтай сайхан морь болжээ. Олон удаагийн дайн тулалдаанд Жанибек хєх морио унан орж гэнэ. Орох бvрд дайснаа дарж, дархан цолоо мандуулж явжээ. Жанибек сайхан хєх морьтойгоо цуг єсєж Алтай даяар алдар цуутай эр болж гэнэ. Сvvлд хєх морь єгсєн хєгшин баяны орь ганц охинд хайр сэтгэлтэй болж гэнэ. Баян, ядуу хvнд яалаа гэж арилгасан сонгино шиг цэвэрхэн ганц охиноо єгєх билээ. Тэгэхээр баян охиныг босгуулж авахаар шийджээ. Хугацаа болзоо тогтоож хурдан хєх морио уяж сойж байгаад нэгэн шєнє, хонгор бvсгvйгээ аваад зугтсан чинь баяныхан мэдэж, нэхэн хєєгєєд хурдан хєх морийг нь буудан алж охиноо салган авчээ. Жанибек єєрєє Алтайн ууланд амь тэмцэн гарчээ. Жанибек удалгvй хурдан хєх мориныхоо толгойг хулгайгаар авч Алтайн нэгэн уулын оройд залж гэнэ. Ийн хєх морийг буудсан хvн бол баяны ганц охиныг олон зуун гvvгээр худалдаж авахаар хэлэлцэж тогтсон бас нэг баяны омог дээрэнгvй хvv байсан юм байжээ. Баяны охин тэрхvv омог бардам эрд богтлогдон одсон боловч тєдхєн амиа хорлож хорвоогоос хальсан юм гэнэ.
Харин Жанибек хvvгийн амьдрал яаж тєгссєнийг нэг ч хvн мэддэггvй юм .Ихэнх хvмvvс тэр хvvг vхдэггvй мєнх хорин таван настай рашааныг Алтайгаас олж хvртсэн учраас одоо ч бий гэдэг юм .Ард олны тэгж ярьсан юм худлаа байдаггvй юм . Жанибек ард олныхоо дотор яваа бий …» гэж єгvvллээ . «Тэгвэл таны хууранд дардаг тэр морины явдал Жанибекийн хєх морины тухай юм уу?» гэж асуусанд «Тийм ээ ,тэгэхдээ Жанибекийн хєх морины тухай гэдэггvй, «Алтайн хєх дєнєн …» гэж нэрлэдэг юм гэж Гэцэлжав ах єгvvллээ.«Алтайн хєх дєнєн …» ямар сайхан нэр вэ! Тэр орой тэр нэрийг би аман дотроо лав зуу дахин єгvvлсэн байх .Мартчих байх гэхдээ юу ,хайр хvрсэндээ юу ,юу ч болтугай дахин дахин «Алтайн хєх дєнєн » гэж єгvvлэхvй бvрд тэр нэр миний хайрыг улмаар булаав . Гэцэлжав ах тарианы ус тавиад ирэх хvмvvст цай чанах ажилдаа оров . Алтайн хєх дєнєнгийн ,хорон санаантанд алагдсан байдал ,миний зvvдэнд орсон vvлэн хєх морьтой адилаар барахгvй , хоёулангийнх нь хувь заяа буудуулж vхэж тєгсдєг нь бvр ч адил байхаар нь би тэрхvv зvvдийнхээ тухай Гэцэлжав ахад дахин єгvvлсэнд:
«Миний дvv бэлэгтэй сайхан зvvд зvvдэлжээ » гэж би тvрvvн хэлсэн шvv дээ. Тэгэхээр миний дvv том болохоор Алтайн хєх дєнєн шиг
URL: