Баялагийн хулгайч ”Петро Чайна” үйлдэл дээрээ ингэж баригджээ

Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын хилийн хяналтын хэлтэс Баянхошуу боомтоор газрын тос импортлож буй Петро чайна дачин тамсаг ХХК-ны газрын тос тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлт хяналт шалгалт хийж 240 кг зэс улсын хилээр нуун дарагдуулж хил нэвтрүүлэхээр завдасныг илрүүлжээ. Тухайн зөрчлийг илрүүлсэн болон боомт ахлан ажиллаж буй улсын байцаагчдыг МХГ-ын даргын тушаалаар цалингийн 20%-иар урамшуулсан байна.

Тамсагийн сав газарт газрын тос олборлогч Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг” компани Монгол Улсын Засгийн газартай 1993 онд бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн юм. Яагаав, анхны Ерөнхийлөгч П.Очирбатын дээлийнхээ энгэрт алганыхаа хээг тамгалсан тэр торгон мөчийг уншигчид санах биз. Энэхүү гэрээ нь тухайн үедээ л том гэрээ байж. Гадаадын хөрөнгө оруулалт бараг “нооль” заачихсан цаг үе шүү дээ. Америк, Канад нийлсэн хэдэн хүн тийш нь компаниа оруулж, удалгүй гарч явахдаа газрын тосны ордыг нь Хятадуудад шилжүүлсэн юм билээ.

Харамсалтай нь тэнд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани орж ирээд манай засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахдаа өөрийн талд өндөр ашигтай нөхцөл тулгаж амжсан байлаа. Энэ гэрээгээр хуанлийн сард хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ 50 мянган баррелиас бага байвал Монголын тал 35 хувь, Хятадууд 65 хувийг нь хүртэнэ. Сүүлийн жилүүдэд манайхан энэ хувиа бүрэн авдаг эсэх нь эргэлзээтэй болоод байна. Нийт 25 бүлэг, 95 хуудас бүхий гэрээний наймдугаар зүйлд “Төлбөр ба бүтээгдэхүүн хуваалт” гэсэн хэсэг бий. Энд зааснаар бол “Бүтээгдэхүүний аливаа төлбөр нь ашигт тосны Монголын хувьцаанд багтах бөгөөд түүнийг “МГТ” компани Засгийн газарт төлнө” гэжээ. Харамсалтай нь “МГТ” буюу “Монгол газрын тос” компани болон Газрын тосны газрын удирдлагын шунахай сэдлээр төрийн данс руу орох мөнгө нь өөр зүгт алга болж байсан баримтыг хэвлэлүүд дэдгэсэн байдаг.

Энэ мэтчилэн засгийн газар найр тавьж дээрх компанийг эрхлүүлсээр байхад дураараа хятад нөхөд хулгай хийх болсон байна. Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын хилийн хяналтын хэлтсийнхэн тус аймгийн Баянхошуу боомтоор газрын тос импортлож буй “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн газрын тос тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд гэнэтийн хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус компанийнхан 240 кг зэсийг нуун дарагдуулж хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүллээ. Улмаар зэсийг хурааж, Халх гол суманд хүлээлгэн өгсөн байна. Хэргийг илрүүлсэн нэр бүхий гурван байцаагчийг Дорнод аймгийн МХГ-ын дарга сарын цалингийн 20 хувиар урамшуулахаар болжээ. Харин дээрх хилээр баялаг давуулахыг оролдсон тохиолдолд компанид ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих