Санах ойгоо сайжруулах аргууд
Таны ой санамж ойрдоо муудаад байгааг та анзаарсан уу? Энэ хэцүү асуудал ч санах ойгоо сайжруулах аргууд байдаг. Санах ой тань муудаад машины түлхүүрээ хаана тавьснаа санахгүй, дэлгүүр ороод юу авахаа мэдэхгүй, эсвэл гудамжинд зөрсөн танилынхаа нэрийг санахгүй байна уу? Тэгвэл санах ойгоо сайжруулах энгийн аргуудыг танд танилцуулж байна.
Хөдөлгөөн болон биеийн тамир нь биеийг хэвийн байдалд нь хадгалж тархийг мөн эрүүл байлгадаг. Тиймээс фитнессээр хичээллэж өглөө гүйж байхыг зөвлөе.
Хамгийн энгийн арга бол үгийн сүлжээ бөглөх.
Сонин сайн уншиж гарчиглахгүйгээр бүгдийг унших хэрэгтэй.
Хөгжмийн зэмсэг тоглож сурвал маш хурдан сайжирдаг.
Зүүдээ санахыг хичээх хэрэгтэй. Зүүд нь сэрсний дараа 5 минутын дараа тархинаас арчигддаг учир үүнээс өмнө зүүдээ барьж авахыг хичээгээрэй.
Мөн хэрэглэж буй хүнс чухал байдаг. Шингэний дутагдалд орсон эсвэл хэт их согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд тархины эс сая саяараа үхдэг.
URL: