Саваагүй гурван хурандаа ажилгүй болжээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн уур хилэнг хүргэсэн хурандаа нар ажилгүй болжээ. Сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх УМБГ-ын дарга Ц.Батсүх ажилласаа халагдаад удаагүй байсан билээ. Гэтэл Г.Сарангэрэлийн өмгөөлөгчийн илчилсэн бичлэгт ЭЦГ-ийн дэд дарга, Ариунболд, Ууганбаяр нар удаах байранд орж халагдах тушаалаа гардан авчээ.
Нэг хэсэг хурандаа нарын Сарангэрэлийн өмгөөлөгчтэй ярьсан бичлэгийг сайтууд илчилэхэд Монголын сайтуудын ихэнх нь хакердуулсан байдаг. Үүнийг албан тушаалаа ашиглан хурандаа нар хакердуулсан ч байх магадлалтайг хэвлэл мэдээлэлийнхэн шивнэлдэж буй. Ийнхүү сайдаараа оролдсон хурандаа нар “Баасан ахын баяраар” сарны гэрэлд өртөж сандал ширээгээ хүлээлгэн өгчээ.
Монголын түүхэнд Хууль зүйн сайдынхаа эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулсан цагдаагийн дарга нар бизнесийн бүлэглэлд автсанаа батлав уу? Жудаггүй зан гаргасныг нь эрхэм сайд тэвчсэнгүй юу?


URL:

Сэтгэгдэл бичих