Оюутны байрны “овжин шар” (эротик өгүүллэг)

cfc3557ca327ddd2big
Наяад оны төгсгөл үеийн УБДС-ийн оюутнуудын амны уншлага болсон, одоо ч дурсагддаг олон сонирхолтой явдлууд байдаг нь “овжин шар” хочит Оюунтай холбоотой болсон явдлууд бөлгөө. Нэрийг нь өөрчлөх шаардлагатайгаас Оюун гэсэн болно. Одоо нутагтаа амьдарч буй энэ эмэгтэйн туулж өнгөрүүлсэн оюутан ахуйн он жилүүд нь онцгой сонин тохиолдлоор дүүрэн байсан гэхэд хилсдэхгүй. Багш, оюутангүй л ам өрсөн дурсах авай. Шалиг самуун гэхэд ч хаашаа юм, саваагүй гэхэд ч ямар юм, нэг тийм бүсгүй байж билээ. Ааш зан алиа яруу, хэл ам хурц тунгалаг, бие хаа бодлоос үл хагацмаар нэгэн бөлгөө. Хятадуудын хэллэгээр “Тэрбумд ганцхан” гэдэг шиг тэр цагийн үеийнхэн дотроо бараг ганцаараа гэхэд хилсдэхгүй нэгэн юм. Бүсгүй хүнд юу заяах ёстойг бүгдийг нэгэн биед цуглуулж төрсөн гэж түүнийг л хэлэх байх даа. Эцэг, эхээ хөөвөл баруун аймаг болчихдог ч төрсөн газар усаар нь товловол Дархан-Уулынх гэгдэх нь гарцаагүй бөлгөө. Дашрамд өгүүлэхэд, Дарханаас төрсөн үе үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэвэл зохиотой. Тухайн үедээ л “мисс” байсан гэхэд хэн ч маргахгүй сайхан эмэгтэй л дээ. Тэр үеийн охид, бүсгүйчүүд одоогийнх шиг өмссөн зүүснээрээ нэг их ялгараад байхгүй ч өнгө төрхөөрөө өөрийн эрхгүй ялгарах ажаам. Нэгдүгээр курст нэгэн хөөрхөн охин ирснийг бусад курсын ах нар төдийгүй багш нар сэмхэн ярилцах авай. Намрын ургац хураалтаар “Найрамдал” САА явсан тэр үеийн багш, оюутны харааг чимж, сэтгэлийг гэгэлзүүлж байсан гэхэд болно. Зөвхөн энэ сургуулийн багш, оюутан бус орон нутгийн эр, эм хүмүүсийн анхаарлыг ч татаж байлаа.
САА-д ургац хураалтад явдаг жолооч залуусын санаа байвч сачий яахин хүрэх билээ. Хонгортон шаргалтах тариан талбайд жагссан оюутнууд хоолой нийлүүлэн тэр үедээ л “хит” болж асан “Саа мөнгөн Хэрлэн” дуугаа дуулцгаан будаа тариа хураах нь нэг ёсондоо эх орныхоо их ажлын хэсгийг ч болов нугалж өгч байсан хэрэг билээ. Тэдний дунд “овжин шар” Оюун зогсоод, нөхөдтэйгээ хөг аялгуу нэгтгэн дуулангаа ажилдаа шамдаж байв аа. Ямар аавын хүү түүнийг өөрийн болгох бол гэсэн яриа ч хүртэл гарчээ. Яс юман дээр тэр их хэрсүү хүүхэд байсныг тэр үеийнхэн андахгүй. Ямар нэг болсон, болоогүй юманд орооцолдоод байхгүй. Бусадтай нэг их дотносоод сүйд ч болохгүй. Мөрөөрөө тэгсхийгээд явдаг нэлээд хэрсүү мянга мянган охидын нэг ч гэмээрсэн. Их нүүрэмгий, маш яриа мэт хэрнээ цаг нь болохоор биеэ салгаад явчихдаг онцлогтой гэж байгаа. Нийтийн бүжиг, дискотек эн тэрээр шагайна уу гэхээс эргэлдээд байдаггүй нь ч сонин. Оюутны намрын ажил ид дундаа орж байхад нэгэн яриа гарчээ. Хөвсгөлд ажиллаж байгаад ирсэн Хүрлээ гэх эртэй холбогдох болов. Ажиглаад байхнээ үнэн бололтой. Хүрлээ хаана л байна тэнд үзэгддэг болжээ. Хүрлээ бол хэний ч хараа татамгүй хөдөөгийн нэг хөрслөг хүрэн бор эр агаад хоёр хүүхдийн аав гэж сонсогдоно. Хачин юм шүү. Очиж очиж энэ олон эрсийн дундаас Хүрлээтэй учир ургуулдаг гэж ирээд л ярилцах. Олны үг ортой гэдэг юм хойно, оюутнууд усанд орох, дэлгүүр явах хэргээр САА-н төв ороход тэрээр Хүрлээг ямагт даган явах бөлгөө. Яаж ч бодсон хамгийн хачирхалтай хэрэг энэ л байлаа. Тэр явдал тэгсхийгээд цагаандаа гарсан болохоор тэдний тухай нэг их ярихаа байжээ. Уйдсан биз дээ, улсын ажилд даруулж, нухлуулсан оюутнууд.
Хичээлийн шинэ жил эхлэхэд тэр хоёр оюутны байрнаас хамт явах болсон нь хэвийн явдал байв. Аль ч үеийн оюутны байранд амьдрал өөрийн жамаар өрнөдөг хуультай болохоор нэг их сонин зүйл ч бас биш ээ. Аль оюутан хамт хичээлдээ явахыг хэлж барах вэ. Тэгж байтал тэр хоёр түнжин хагарснаас энэ бүх түүх эхэлсэн гэхэд болно. Хаана ч явсан хамт байсан хоёр биенээ бараг харахгүйдээ тулжээ. Зарим нь ашгүй дээ, ийм сайхан охин энэ Хүрлээгийн юунд болох вэ дээ гэж ирээд л ярьж гарлаа. Охид адтай болохоороо учрыг нь олсон юм байх. Нэг шөнө тэндхийн нэг оюутны бие муудаад түргэн дуудаж эмнэлэгт очих болоход хамт байдаг гурван охин нь хүргэх болжээ. Тэднийг гараад иртэл мань Оюун үүдний харанхуй коридорын буланд нэгэн үл таних залуутай тас тэврэлдчихсэн озолдож байгаад тааралджээ. Энэ яриа тархахад үүдний жижүүр хүүхний хэл ам бас их нэмэр болсон бололтой. Тэр явдал ч ил болж, тэр хавийн болов уу гэмээр нэгэн сэгсгэр шар залуу сургуулийн дотуур байраар эргэлдээд салахаа байсан гэдэг. Оюуны ангийнхан түүний талаар юу эс ярих билээ. Оюун хичээлдээ ч сайн, охоонд ч сайн болохыг олны ам дамжсан яриа түймэр мэт тараав. Охоондоо сайн гэдгийг нь Хүрлээг орхисонтой холбож ярьдаг. Оюун хүн л юм болохоор хэн нэгэнд дотроо онгойтол ярихыг хүсэлгүй яах билээ.Ингээд ангийнхаа нэгэн охинд ийн ярьсан нь тархаж, түүнийг тун хүнд байдалд оруулжээ. Үнэн, худал нь мэдэхгүй ч тэр ингэж ярьжээ “Би Хүрлээ ахыг их хүндэлж явсан. Тэгээд ч эхнэр, хүүхэдтэй хүн тул элдвийн зүйлээс хол байх болов уу гээд дотноссон. Өөр хүн бол сууя барья гээд зовоох биз. Би багаасаа л дэндүү тачаангуй болчихсон юм. Нэг сараас илүү секс хийхгүй явж бараг чадахгүй дээ. Тэгээд хэл амнаас болгоомжлон Хүрлээ ахыг түшсэн хэрэг. Тэгтэл болж өгсөнгүй. Хүрлээ ах нөгөө ажилдаа даанч муу. Намайг өдөр, шөнөгүй ноолохоос биш огт хангадаггүй. Түрүүлээд өөрөө тавихаа л бодно. Би сүүлдээ бүр залхаад ирсэн. Манай хамаатан эгчийн гэр эзлэх далимаар хагас, бүтэн сайныг тэднийд өнгөрөөдөг байсан. Тэд хагас, бүтэн сайнд Партизаны САА-д байдаг аав, ээж дээрээ байнга очдог юм. Хүрлээ ах усанд ч орохгүй, хир үнэртүүлээд л салтаа саамаар оролдоод, үнсэж үнгээд л дайраад байдаг. “Намайг бодооч дээ” гэхээр “Тэгнэ ээ” гэчихээд л таг мартан тахиа шиг хурдан тэгчихээд хэвтээд өгдөг. Би хажууд нь жинхэнэ тачаадаж үхдэг байлаа. Сүүлдээ Хүрлээ ах бүр сууя барья гэж тэнэгтээд болдоггүй. Би уг нь анхнаасаа хэлдэг байсан. Хоёулаа сайхан найз ах, дүү хоёр байя. Би танд дасахгүй. Та тэгээд ч хоёр сайхан хүүхэдтэй, эхнэртэй хүн.  Амьдралаа үрээд яах вэ. Намайг нөхөрт гартал нэг ингэсхийгээд явж байя гэж тохирсон юм.
Тэгсэн чинь тохирсноосоо буцаад амар заяа үзүүлэхгүй болохоор нь больчихлоо. Арга буюу энэ залуутай тохиолдлоор танилцаад түр явалдаж байна. Тэгээд ч яс юман дээр түүнд  би үнэндээ тийм хайртай биш. Яаж ч бодсон миний насны хань биш нь ойлгомжтой. “Сансар”-т байранд байдаг юм. Нөгөө юмандаа гайгүй ч ээж нь миний охин гээд сүйд болоод мангартаад байдаг юм” гэх зэргээр ярьжээ. “Хоёр хүүхдийн эцэг болчихсон сурцтай эрийг нөгөө юмаар нь голохыг бодоход их л тачаангуй золиг юм. Нэг сургаад өгөх юмсан” гэх яриа ч гарчээ. Ингээд оюутны хагас жилийн шалгалт эхлэх үеэр нэг адал явдал тохиох нь тэр. “Овжин шар” сургуулийнхаа хамгийн хатуу гэгдэх нэгэн багштай нэр холбогдоод эхлэх нь тэр. Бараг онц тавьдаггүй багш юм байх. Ангийнх нь хамаг сурлага сайтай, онц гарчих хүсэлтэй оюутнууд түүнээс дайжихыг түүс болоод ч тус олоогүй юм байх. Бусад ангийн сор болсон оюутнууд түүний шалгалтад бүдэрцгээсэн тухай яриа гарсан нь аймшиг төрүүлж эхэлжээ. Архи уудаггүй, аргалж болдоггүй багш гэж түүнийг хэлэх биз ээ. Тасархай оюутнууд хүртэл түүний шалгалтад “дөрөв” авчихаад уйлж унжиж, харааж зүхэж яваа сураг гарна. Шалгалт ч хаяанд иржээ. Ангийнх нь оюутнууд яадаг юм билээ гэлцэж байтал “Овжин шар” санааг нь амраажээ. “Ганбаа багшаас битгий айцгаа. Манай ангийг яах ч үгүй” гэж их л итгэлтэй ярьсан байна. Шалгалт үнэхээр санаснаар болж тэдний ангийнхан бүгд хүссэн дүнгээ авсан гэдэг. Ганбаа багш шалгалтаа их л ядарсан дүртэй эвшээн барин шуурхай авсан байна. Тэгэхдээ түүнд тийм тавих ёстой гэж урьдаас товлосон мэт өнгөрөөжээ. Бас нэг сонин юм нь шалгалтын өглөө Оюунаа Ганбаа багштайгаа бараг хамт ирсэн гэх бөлгөө. Хамгийн түрүүнд шалгалтдаа орчихоод яваад өгчээ.

Уг нь шалгалтад энэ удаа нэрсийн дарааллаар урдаасаа орох ёстой атал хойноос нь оруулсан нь ч тийм учиртай байсан бололтой. Сүүлд нь ангийнхаа Алтай гэдэг охинд ийн ярьжээ. Ганбаа багш тойм лекц орсныхоо орой намайг дагуулаад гэртээ очсон. Ганц бие юм билээ. Надаас унтахыг л хүссэн. Би ч өөрөө хүсч байсан учраас татгалзаагүй. Багш намайг ёстой л идчих нь холгүй шөнөжин ноолсон. Хаа очиж Хүрлээ ахаас хамаагүй дээр юм билээ. Сексдэхдээ амиа бодохгүй. Элдвээр оролдож, илж таалж байгаад намайг ч болгоод байсан. Харин байсхийгээд л “Танай ангиас хэн, хэн онц, сайн гарах ёстой вэ? Харж үзнэ ээ. Ангийнхан чинь чамд баярлах эсэхээ өөрсдөө мэднэ биз. Харин хоёр нөхөрт дунд тавихаас аргагүй. Уг нь унагавал зохилтой хоёр байгаа юм. Дадлагын хичээлд огт суугаагүй улсыг яалтай вэ? Чамтай нэг анги болдог азтай золигнууд шүү. Багшийн чинь эхнэр ирэх жил төгсч ирнэ. Свердловскийн багшийн сургуульд сурдаг юм. Алив, нааш ир. Нэг амтлаад авъя” гэх зэргээр цурам хийлгүй хоносон гэдэг. Бас болоогүй ээ, багшийн юм их хачин. Толгой нь гижиг хүрмээр том мөртлөө уг руугаа нарийхан” гэж ирээд л ярьжээ. Түүний ачаар шалгалтаа амжилттай өгсөн нөхөд нь түүнийг даангаа шалгалтаа тэмдэглэн Улаанбаатар рестораны хуйцаа идэхээр очиход “Овжин шар” дуг нойрондоо дугжирч байсан гэдэг. Хүчээр шахуу босгож аваад ангиараа хуйцаа идэн, “Ард” кино театрт кино үзсэн шиг тэрхүү тэнгэрлэг өдрийг тэмдэглэсэн гэнэ билээ.

Тэр өвлийн оюутны амралт эхэлж, ихэнх оюутнууд нутаг нутаг руугаа одоход яагаад ч юм хамгийн ойрхон гэртэй Оюун хамгийн сүүлд харьсан тухай нэг яриа бий. Гэрч бөгөөд баатар нь манай курсын Увсын Нямаа гэх эр билээ. Тэр нэг сонин зүйл ярьсанд үнэний хувь бий гэж бодогддог юм. Увсын Нямаа онгоцны тасалбар, шалгалтын хуваариас болоод хамгийн сүүлд буцсан цөөн оюутны нэг л дээ. Тэр маргаашийн онгоцоор нисэх болчихоод ачаа, бараагаа янзалсан шиг суутал хаалгыг нь хүн цохих дуулджээ. Зөвшөөрсөн дохио өгвөл “Овжин шар” ороод иржээ. “Хүүе, чи чинь яваагүй юм уу?” гэвэл “Аав зөвлөгөөнд ирсэн. Маргааш орой хамт буцна” гэжээ. Тэгээд “Би хоол хийчихээд ганцаараа идэж чаддаггүй. Хань болооч” гэжээ. Дагаж орвол үнэхээр сайхан цуйван хийж орхиж. Ирээдүйн гэрийн эзэгтэй болох бэлтгэлээ аль хэдийнэ хийсэн гэхээр амттай сайхан хоол байв гэнэ шүү. Амаа ололгүй идээд гэнэт ухаан орсон мэт ойр тойрноо харвал нэг өрөөнийх нь охид буцсан тул ганцаараа гэдэг нь ойлгомжтой болжээ. Азаар заалны зурагтыг гуйж авчираад өрөөндөө тавьчихсан байжээ. Сайхан хоолоор дайлсанд талархаад хариу болгон ундаа, вафлихан авч өгөхөөр гараад ирсэн байна. Төгрөг 20 мөнгөний “улаан ус”, орос вафли авчирч дайлангаа хамт зурагт жаал үзэхээр зэрэгцэн суужээ. Нэг курсын оюутнууд юу эс ярих вэ. Сургууль соёл, анги хамт олон, багш ажилчид гээд л ярианы сэдэв мундах биш. Нямаа эр хүн юм болохоороо сүүлдээ хүссэн ч, эс хүссэн ч сонирхоод эхэлжээ. Орон дээр нь зэрэгцэж суусан болохоор яриандаа халсных уу, хандархсаных уу Оюун налж бариад сүйд гэнэ.

Байдлыг сэм ажвал хоёр хөөрхөн мөөмөөрөө хавирга нэвт төөнөх нь жигтэйхэн санагджээ. Саваагүйтэн мөрөөр нь тэвэрвэл өмнөөс нь дүрлийтэл хөөрхөн нь аргагүй хараад эрвэгэр нүдээ эрвэлзүүлэн инээгээд цээжинд нь наалджээ. Жаахан балмагдсан Нямаа эхлээд бага зэрэг гацсанаа өөр рүүгээ татаад үнсвэл өмнөөс нь долоогоод хачин янаг байх юм гэнэ. Хоёулаа ухаан самууртал озолцоод нэг мэдэхэд ноололдоход бэлэн болсон байж. Өнөө юм нь өмдөө цоо түлхэх нь холгүй цовхчих нь зовлонтой хийгээд жаргалтай алин болох нь ч үл ойлгогдом байж. Бүтэх, эс бүтэхийг хэн мэдлээ. Явдалтай охин гэж сонссон ч яадаг юм, үзээд алдая гэсэн бодол нь дийлэлгүй хаачих вэ, тайчиж эхэлжээ. Оюун ямар ч эсэргүүцэлгүй болчихсон гарын аясаар нь бөмбөрч байжээ. Тэр үед бэлгэвч мэлгэвч түгээмэл байсан биш. Нүдээ тас аниад л явчихаж. Биенийх нь булбарайг хэлэх үү, хөвөн мэт зөөлөн бие хөвөлзөөд л дор нь ороод иржээ. “Болдоггүй бор”-оо салтаанд нь тултал углаад орхитол нэгэнтээ агдгасхийхийн хамт дуу алдан тас тэвэрч аваад хамаг байдгаараа дороос нь наалдан, хоёр далыг нь базаад “Битгий хөдөл” гээд хөшчихөж. Ийм хачин юм үзээгүй тул гайхасхийн түр хүлээтэл гэнэт дороос нь түсхийтэл цохингоо “Хөдлөөч” гээд нарийн ягаан хэлээ булталзуулах нь тачаангуйн туйл гэлтэй ажээ. Ихэд тачаадсаных уу, юм нь ихэд норсных уу, хааяа шол шолхийх чимээ гараад намджээ. Нямаа жинхэнэ бүлнэ гэж юү байдгийг үзүүлж өгөлгүй яах вэ. Сумын зааны цохилтоор салтайг нь задартал цохисноо их л ид бах болгон ярьдагсан. Харин нэг онцлог нь дур тавихдаа хуурайгаар уйлдаг хачин охин байсан гэнэ билээ. Гэнэт юу болов гэмээр гингэнээд эхэлжээ. “Оюука, Яасан бэ? Зүгээр үү?” гэвэл “Юм битгий ярь. Хөдлөөч” гэх юм гэнэ.

Иймэрхүү байдлаар эхний удаа янзалжээ. Цохионы дараа нэвт хөлөрсөн хоёр хөнжлөө сэвэнгээ хэсэг ярилцан хэвтсэн бөгөөд “Хоноод өглөө эрт яваач дээ” хэмээн Оюун өөрөө гуйсан байдгаас үзвэл нээрээ л галзуу тачаангүй гэдэг нь үнэн байх. Дараагийн ажлаа арын байрлалаас хийсэн бөгөөд бондгор хөөрхөн бөгсийг нь хэсэг илж таалж өгөөд зайдлаад авчээ. Эмнэг морь шиг л цогиж өгсөн юм байх. Заримдаа тогтож байхын аргагүй булгих юм гэнэ. Нөхөр нь болох амьтан эхлээд жаргавч эцэстээ баахан зовох нь ээ гэх бодол эцэст нь төрсөн байна. Тавантаа ойрхон хийчихээд байхад л нэхэх янзтай байсан гэсэн шүү. Шөнөжин дээр, дороо орж хоночихоод өглөө эртлэн өрөөндөө ороод унтаад өгчээ. Хаалга цохиход сэрвэл өдрийн 12.00 цаг болж байжээ. “Увсын онгоц 15.00 цагаас ниснэ гэсэн байх аа. Хоцрохгүй юү?” гээд Оюун инээмсэглэн зогсч байж. Харвал хөнгөн нимгэн хувцасласан байсанд эгдүү нь хүрээд татаж оруулан хаалгаа цоожлоод үг ганхийхийн завдал өгөлгүй дотоожийг нь шувт татан араас нь босоогоор нь нэг сайн авч өгөөд салах ёс гүйцэтгэн гарснаа мань хүн ярих дуртай байж билээ. Энэ мэтчилэн элдэвтэй явдал олон тохиосон ч товчлох нь дээр биз. Харин нэгэн дурсамжийг толилуулах нь зөв болов уу гэж бодлоо. Өнгөрөн одсон олон жилийн хугацаанд ажил явдлын далимаар Ганбаа багштайгаа ихэд дотноссон бөгөөд хааяа зориуд уулзан учирч оюутан ахуй цагаа дурсан, ганц хоёр лонх юмны наана цаана гардаг бөгөөд нэгэн удаа тэр жилийн явдлыг тулгаж асуусан билээ. Багш маань гүн бодолд дарагдсан байдалтай хэсэг бодолхийлээд ийн ярьсан юм.

“Та нар нэгдүгээр курст байхад багш нь ч залуу халуун явж дээ. Гэргий болох хүн маань хойно сурдаг, ганц биеийг хэлэх үү. Задгай ч байж. Гэхдээ ажилдаа санаа тавьдаг, муу бүтээгдэхүүн/биднийг хэлэв/ улсдаа бэлдэхгүй юмсан гэж бодож явсан цаг. Оюутнууд надаас их цэрвэдэг байсан үе. Нэг орой ажлаа тараад харьдаг юм бил үү хэмээн гарч явтал үүдэнд танай курсын оюутан Оюун зогсч байсан. Их нүүрэмгий охин байсан. “Багш аа, тараад явж байгаа юм уу?” гэхээр нь “Тийм ээ” л гэсэн. Тэгтэл “Та аль зүг явах вэ?” гээд үг өдсөн. “Их дэлгүүрийн чигт” гэвэл, Өө, зам нийлэх юм байна. Хамт явъя, багш аа” гэлээ. Би ч олон юм бодсонгүй. Сүхбаатарын талбай өнгөрөөд зам гарах гэж байтал намайг сугадаад авсан. Хоёулаа зам гарч аваад би бодлоо. Оройн хоолоо идэж аваад нэгмөсөн харья. Маргааш шалгалттай юм чинь. Оюутан юм, өлсч байгаа биз. Даачихъя гэж шийдээд хамт хоол идэхийг урьсан. Их л уриалгахан зөвшөөрсөн санагдана. Төв шуудангийн арын гуанзанд хооллонгоо маргаашийн шалгалтад хэрхэн бэлдэж буйг нь сонирхов. Бэлтгэл ерөнхийдөө сайн. Харин өнөө шөнө жаал суумаар санагдаад хамаатны ахындаа очдог юм бил үү гээд явж байна. Хамт байдаг охид маань шалгалтгүй болохоороо унтмаар байна гээд байдаг юм гэсэн санагдана. Яагаад ч юм би нэг мэдэхэд “Тэгвэл манайд оч л доо. Чи шалгалт өгөхдөө бэлд. Би шалгалт авахдаа бэлдье” гэлээ. Тэгээд Их дэлгүүрийн хажуугийн номын сангаас хэрэгтэй номоо аваад харьсан.

Манайх Улсын циркийн ойролцоо байсан юмдаг. Хоол идчихсэн болохоор идэх, уух жаал жуул юм аваад очсон санагдана. Оюун хичээлээ давтаж, би шалгалтдаа бэлдэхээр болоод ширээний хоёр талд суулаа. Хэдий өвөл байсан ч манай байр дулаахан тул Оюун, “Багш аа, би халууцаад байна. Хувцсаа нөмгөлье” гээд гадуур хувцаснуудаа тайлаад миний нэг цамцыг нөмөрсөн нь гэнэт өрөөнд үзэсгэлэнт хийгээд хөөрхөн бүсгүйг бий болгож орхилоо. Та нар мэднэ дээ, нэг их хөөрхөн инээдэггүй юү. Тэгж инээгээд л юм хум асуугаад суусан нь сэтгэл гижигдээд болдоггүй. Тэгээд элдвийн бодол хургаж эхэлсэн дээ. Хэдийгээр шинэ номоо шимтэн уншмаар байсан ч сэтгэл тогтож өгсөнгүй. Аргаа бараад хажууд нь суунгаа номоо эргүүлж гарснаа санаж байна. Нэг мэдэхэд бид хоёр толгойгоо бараг нийлүүлчихсэн сууж байв. Гэнэт тэсгэл алдаад тэвэрч авснаа санадаг юм. Тэр эсэргүүцээгүй ээ, хөөрхий. Бүр сүүлдээ багш, шавиа мартаад бусармаг юмаа эхэлчихсэн байлаа. Би учир зүггүй үнсэж, үнгэж байснаа санадаг юм. Их хөөрхөн биетэйг нь хэлэх үү. Цээжинд хяраад, нүдээ аньчихсан надад үнсүүлж байж билээ. Би ихэд хүсэмжилж буйгаа хэлээд ор руугаа өргөөд алхчихсан. Ганц л юмнаас айж байлаа. Ингэж байгаад шавиа жирэмслүүлж орхих вий гэж. Тэгсэн чинь тун туршлагатай нэгэн байсан шүү. Би эзэмдэхийнхээ өмнө хэлсэн юм. “Чи жирэмсэн болчихгүй байгаа?” гэтэл “Би сайн мэднэ ээ, багш аа. Аюулгүй өдөр нь таарч байгаа юм. Манай ээж эмч хүн учраас надад багаас минь календарь хөтлөх арга зааж өгсөн” гэдэг байгаа. Ингээд бид хоёр эрээ цээрээ алдсан гэхэд болно. Секс даанч сайхан амттай байсан шүү.

Манай хүн өвлийн амралтаараа ирэх тул би нэлээд сойгдчихсоныг хэлэх үү. Дээр нь дэндүү сайхан амьтан таалж байгааг хэлэх үү, үгээр хэлэх аргагүй байсан. Оюуны уруул, хүзүүний булбарай гэдэг нь хачин. Өдөн дээр л хэвтэж байгаа юм шиг санагдаж билээ. Байн байн дуу алдаад л үзээд байх нь гоё байсан шүү. Их тачаангуй охин байсан санагддаг юм. Зөрөөд л миний санаагүйг санаж санаачилна гээч. Хөл, гар ингээд өгөөч ч гэж байх шиг. Бие болон үснээс нь нэг тийм, нил цэцгийн мэт үнэр ханхийх нь намайг бүр мансууруулж орхисон. Секс дуусангуут шалдан босч шүршүүрт орохыг нь харахад л хүсэл дахин төрөөд хачин гоё байж билээ. Бараг бүжих шахуу явж ирээд өвөрт орж эрхлээд л. Би эхэндээ “Энэ ямар сэргэлэн охин бэ? Шалгалтаа хөнгөхөн давчихаар сайхан төрснөө ашиглаж байна даа” хэмээн бодсон ч мань хүн үнэндээ тэгээгүй юм билээ. Би үгийн далимд, “За, багштайгаа оронд орсных маргааш ямар дүн авмаар байгаагаа хэл дээ” гэвэл “Би болчихно оо. Манай ангийн гурван оюутан л онц авмаар байгаа юм. Дандаа бидний давтлагыг удирддаг мундаг оюутнууд л даа. Хичээлдээ ч сайн. Нийгмийн тустай хөдөлмөрт ч сэтгэлээрээ оролцдог юм. Бусад нь авах авах дүнгээ авахад л болно” гээд их хэвлүүхэн бөгөөд шударга загнасан шүү. Би хэн хэнд ямар дүн тавьбал зохилтойг тэмдэглэж аваад бусдыг хойш тавьсан.

Үнэндээ түүнтэй жаргаж авахыг чухалчилсан хэрэг л дээ. Тэр үед одоогийнх шиг порно, эротик кино байсан биш. Энэтхэгийн алдарт сурах бичиг гэгддэг “Камасутра” ч байгаагүй юм ш дээ. Гадны ганц хоёр сэтгүүлийн саланги хуудас харвал их юм. Тэгэхэд л миний мэдэхгүй шахам байрлал санаачлан намайг бүр бажгадуулж орхисон доо. Сандал дээр намайг суулгаад өмнөөс харан мордож хийдэг аргыг тэгэхэд багш нь мэдэх төдий. Практикт үзээгүй явсан үе л дээ. Тэгээд ч албан ёсны ханьтайгаа элдвийн байрлалаар хийгээд байлтай нь биш. Тэр үед одоогийнхыг бодвол их даруу байсан нь үнэн шүү. Тэр байрлал тухайн үедээ шинэлэгт оролгүй яахав. Өмнө өмнөөсөө хараад наалдаад суучихна. Нэг их зөөлхөн хоёр хөх цээж тулаад, халуун булбарай залуухан давсаг бие төөнөөд байж билээ. Би ч байдгаараа нуруу турууг нь илээд л, жаахан доошлуулж өгзөгийг нь базалсан шиг хорвоогийн жаргал эдэлж сууснаа одоо ч тод санаж байна. Тэр маань өвөр дээр ёстой суналзаж өгсөн дөө. Тийм галзуу секс тэгэхэд үзсэн биш. Би ч бүр амтанд нь ороод тэр шөнө цурам ч хийгээгүй. Тэгэх шаардлага ч байгаагүй. Унтаж бардаггүй л орчлон байхгүй юү. Шөнө дунд бүлээн шүршүүрт оронгоо босоогоороо бас хийсэн. Бидний үед усанд оронгоо загас наадуулбал наалддаг гэсэн үг хаанаас ч юм бэ гарсан байж билээ. Тэр тухай ярьсан чинь, “Та иймхэн юманд итгэдэг юм уу? Ямар хачин юм бэ? Би хэд хэдэн удаа үзсэн. Яадаг ч үгүй юм. Та харин миний бүсэлхийгээр сайн тэврээрэй. Би таны хүзүүгээр тэврээд тэгье” гээд л үзээд байлаа. Нээрээ сонин л юм билээ.

Дээрээс бүлээн шүршүүр зөөлхөн илбээд ямар лаг байв аа. Хананд налуулаад хийсэн гэсэн үг л дээ. Дараа нь жаахан амармаар санагдаад орондоо орсон ч болжмор мэт жиргээд унтуулаагүй. Дээр гулсаж гарч ирээд л эрхлээд байхыг нь яана. Тийм халуухан хүүхэн цөөн үзжээ. Заримдаа эхнэртэйгээ хийж байхдаа түүнийг бодоод бодлоосоо их айдаг байлаа. Бид цааш нь нэг их зууралдаагүй болохоор хэл ам ч их гараагүй. Тэгсхийгээд өнгөрсөн дөө. Танай ангийнхан гадарласан байх. Тэр өглөө бид хоёр манайхаас гараад шууд хамтдаа очиж би шалгалтаа аваагүй юү? Яг шалгалт авч эхэлсэн чинь нойр хүрч эвшээлгээд шараа болох дөхсөн шүү. Шалгалтаа шуудруулж өгөөд харьж амарсан даа. Дараа нь хааяа бодогддог ч би хүсээгүй юм. Надад “халаасны” найз бүсгүй байсан л даа. Тэгэхэд одоогийнх шиг нэг их ашиг сонирхол хараад байхгүй л дээ. Хэн хэнийхээ хэрэгцээг л боддог юм. Орос хэлний БДС-ийн Болормаа гэдэг багш бүсгүйтэй ойлголцдог болохоор тэгээд байх шаардлага ч байгаагүй.

Болормаагийн нөхөр болох хүн Одессын Цэргийн тусгай дунд сургуулийн төгсөх курсын курсант залуу байлаа. Тэр үед гадаадад сурдаг эхнэр, нөхөртэй хүмүүс энд давхар амрагтай байдаг нь бараг хууль байлаа шүү дээ. Одоогийнх шиг буудал энэ тэр байсан биш. Над шиг ганц бие хүмүүст л амар байсан байх. Бусад нь амралт, зуслан хоёроо л хүлээнэ шүү дээ. Амралтын газар л хаа очиж нэг ёсондоо нийлүүлгийн газар байсан гэхэд болно. Эх адаггүй юм болдог байсан даа. Гэр бүлгүй хүмүүс ханиа хайхаар амралтад явдаг байсан гэхэд хилсдэхгүй гээд яриагаа өндөрлөсөн. Энд өгүүлэгдсэн зохиолын баатар болох “Овжин шар” хэмээх Оюун маань одоо Дархан хотын нэгэн сургуульд багшилж байгаа агаад ноднин нэгэн семинарт ирээд явсан билээ. Нөхөр нь ерээд оны эхээр цэргээс халагдан бизнес эрхэлсэн тул одоо нэгэн томхон компанитай гэнэ лээ. Ингээд бичвэрээ өндөрлөе дөө.


URL:

Сэтгэгдэл бичих