Г.Сарангэрэлд итгэмээргүй хэрэг тохов уу?
Хар тамхи хэрэглэсэн хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэлд дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Г.Сарангэрэл өнгөрсөн долдугаар сарын эхээр гадуур явж байгаад Д гэгч 28 настай эрэгтэйд зодуулан шүүх хурал дээрээ толгойгоо бентээр ороон ирж байсан. Тиймээс Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс иргэн Д гэгчид Г.Сарангэрэлийг зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-т зааснаар танхайн хэргээр хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Г.Сарангэрэл Д гэгчид зодуулсаны улмаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Г.Сарангэрэлд үүсгэсэн танхайн хэрэг шүүхээр шийдэгдвэл Г.Сарангэрэлийг 19-хөн насанд нь “онц аюултай гэмт хэрэгтэн”-д тооцох нөхцөл байдал үүсээд байгаа юм. Г.Сарангэрэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй дотно холбоотой байсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэсэгтээ шуугисан. Гэхдээ Х.Тэмүүжин, Г.Сарангэрэл нар хайр сэтгэлийн холбоотой байсан ч холбоогүй байсан ч Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг энэ хэрэгт анхаарлаа хандуулах ёстой гэж үзэх хүмүүс байна. Учир нь Г.Сарангэрэлийг 28 настай залууг зодсон гэж танхайн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн нь зохион байгуулалттай хэргийн золиос болж байгаа нь батлагдаж байна гэж үзэж байгаа юм. Г.Сарангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар хэрэг үүсгэсэн бөгөөд шүүхээс гэм буруутай гэж үзвэл 3-5 жилийн хорих ялаар шийтгүүлэх заалттай юм байна.
http://tsag.mn/3769-gsarangereld-itgemeergy-hereg-tohov-uu.html
URL: