“Хаан” банкны салбар эрхлэгчид 5,1 жилийн хорих ял оноожээ

uls_53fed1de10d87_1“Хаан” банкны Дорнод аймаг дахь салбарын Булган сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Гэрэлмаа нь хувийн ашиг сонирхлын үүднээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2,3,23 дугаар зүйлийн 1, 4 дэх заалтуудыг зөрчсөн, хуурамч зээлийн хувийн хэрэг бүрдүүлэн 15 хүний нэр дээр 45.700.000 төгрөгийн зээл гарган авч бусдад онц их хэмжээний хохирол учруулжээ. Түүний эл үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Тэгвэл энэхүү хэргийн анхан шатны шүүх хурал  өнгөрсөн долоодугаар сарын 08-ны өдөр болжээ. Шүүхээс шүүгдэгч С.Гэрэлмааг банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван жил нэг сарын хорих ял оногдуулсан байна.

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих