Сонин хачин: Харь гарагаас гаралтай араг яс /фото/
Манай гараг ертөнц сонин содон зүйлсээр дүүрэн ажгуу. Эрдэмтэд 2003 онд Чили улсын Атакама цөлд судалгаа хийх явцдаа нэгэн ер бусын нээлт хийснээ цахим ертөнцөд дэлгэн шуугиан тариад байна.
Зураг дээр буй хүн дүрст амьтны жижиг араг яс нь эрдэмтэн судлаачдын толгойг гашилгаж байгаа аж. Араг ясны гавал 15 см урттай бөгөөд зарим хүн үүнийг дутуу төрсөн хүүхдийх гэж байгаа бол зарим нь зүгээр л бусдыг даажигнах гэж зориуд хэн нэгний хийсэн үйлдэл гэжээ.
Гэвч Станфордын Их Сургуулийн эрдэмтэд ДНК-ийн нарийн шинжилгээ хийгээд “дэлхийн бус гарвалтай” хэмээн тодорхойлжээ. Уг араг яс 10 хавиргатай бөгөөд жирийн хүнд 12 хавирга байдаг. Ингээд зургийг сонирхоно уу.
Орчуулсан: Д.Шинэбаяр
ugluu.mn
URL: