Украин армидаа их хэмжээний мөнгө зарцуулна
КИЕВ. /Xinhua/. ОХУ-ын аюул заналхийлэлтэй манай улсын Засгийн газар тэмцэнэ гэж Украины Ерөнхийлөгч Петро Порошенко мэдэгдлээ.
ЗХУ-аас Украин тусгаар тогтносны 23 жилийн ой өчигдөр тохиожээ. Энэ ойг тохиолдуулан зохион байгуулсан цэргийн баярын жагсаалд Порошенко оролцсон байна.
Уг жагсаалд цэргийн 2000 гаруй албан хаагч оролцсон юм. Тэдний зарим нь Украины зүүн нутагт Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүдийг дарахаар явуулж буй цэргийн ажиллагаанд оролцож байгаа аж.
Жагсаалд мөн хуягт тээврийн хэрэгслүүд, агаар-газар ангиллын пуужингуудыг үзүүлжээ.
“Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалахын тулд Украин ямагт бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж Порошенко хэлжээ.
Түүний хэлсэнчлэн, Украины Засгийн газар армиа шинэчлэхийн тулд 2015 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд гурван тэрбум орчим доллар зарцуулна.
Салан тусгаарлах үзэлтнүүдийн түшиц газар Донецк болон Луганскт байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа энэ үед уг цэргийн жагсаалыг зохион байгууллаа.
Г.Доржханд montsame
URL: