ТӨӨРЧ БУДИЛСАН ИРГЭД УЛААНБААТАРААР ПИГ

нийтийн тээвэр-Нийтийн тээврийн шинэ үйлчилгээ иргэдийг үймүүлж орхив-

Э.Бат-Үул даргын гэнэтийн шийдвэр Улаанбаатарынхныг үймүүлж орхив. Автобусны буудлаар дүүрэн алмайрсан хүмүүс. Алъ автобусанд суухаа мэдэхээ больсон зарим нь аргаа барахдаа алхаж байна, Туршилтын богино рейсийн автобус үйлчилгээнд гаргаагүй  байхад 120 мянгатаас “Үйлдвэр долоон буудал” -ьш автобусанд суугаад барилгачдын талбай хүрчихдэг байлаа, Харин ойрын хоёр өдөр аль ч автобус барилгачдын талбай орсонгүй. “СБД-ийн 20 дугаар хороо, Зайсан’ гэсэн хаягтай автобус ирлээ. Энэ дөхөж очиж магадгүй хэмээи горьдон асуутал тийшээ явахгүй гэсэн хариу өгөв. Энэ мэт хариултыг ганц биш олон хүн сонссон. Автобус ирж зогсохоор бүгд гүйлдээд л… Тийшээ явахгүй гэсэн хариу сонсоод бие биеэсээ өрсөн буух гэж зүтгэцгээнэ. Иймэрхүү дүр зураг хэдэн өдөр үргэлжилж мэдэх нь. Хаяг нь ойлгомжгүй, хаа хүрэх нь мэдэгдэхгүй автобусууд иргэдийг бухимдуулж, бас туйлдуулж гүйцлээ.

Нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа “Гэрээсээ гараад ажил хүртлээ нэг автобусанд суугаад 20 минут хэртэй яваад л оччихдог байлаа. Гэтэл хаагуур явж хаа хүрэх нь тодорхойгүй автобусаар дамжсаар байгаад бага үд өнгөрч байхад ажилдаа очлоо. Ийм байдал удаан үргэлжилбэл өдөр бүр ажлаасаа хожигдож цалингаасаа хасуулах юм байна. Хотын даргын гаргасан шийдвэр дэндүү болхи юм” хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Таван шар Офицеруудын ордон” чиглэлийн автобуснаас буусан эмэгтэй “Би өнөөдөр гурван автобус дамжиж байж арай гэж хүрэх газраа ирлээ. Нийтийн тээврийн чиглэлийг ингэж өөрчилбөл нэг хэсэгтээ л хэцүүдэх юм байна. Хүүхдүүдийн хичээл эхлэх гээд ид ажилтай үеэр хотын удирдлагууд юу хийчих вэ хэмээн ундууцав. Ийн нийтийн тээврийнхний үйлчилгээ нийслэлчүүдийг нэлэнхүйд нь бухимдуулж байна. Автобусны шинэ чиглэлээс болоод сургуульдаа бүртгүүлэхээр ирсэн нэгдүгээр дамжааны оюутнууд бүү хэл дөрөвдүгээр курсийн ах эгч нар ч тэдэнд газарчилж чадахгүй байгаагаа учирлаж суух жишээтэй.

500 төгрөгийн тасалбар аваад өдөржин үйлчлүүлж болно гэсэнд нь олзуурхаж болох ч дэмий зугаалах гэсэн хүмүүс бас автобусаар үйлчлүүлдэггүйг санахад илүүдэхгүй биз. Зарим нь 500 төгрөгөөр худалдаж авсан билетээрээ хүрэх газраа хүрчихээд зарчихаж байгаа юм. Шинэ үйлчилгээг тойрсон элдэв үзэгдэл үүгээр тогтохгүй. “Чоно борооноор” гэж далимдуулаад үнэгүй зорчих хүмүүс ч явж л байна. Зохион байгуулалтгүй, зохицуулалтгүй ингэж шинэ үйлчилгээ нэвтрүүлбэл нийтийн тээврийнхэн л хохирч үлдэх болов уу. Аливаа юмыг судалгаа тооцоотой нарийн нягт хийдэг ёстой баймаар. Харин манайхан гадныхнаас хуулбарласан зүйлээ Монголын хөрсөнд буулгах гэж хэтэрхий яарах. Хотын даргын хэдэн тэрбум төгрөг цацаж иргэдэд таалагдах гэж хийсэн үйлчилгээ хүмүүсийн сэтгэлд нийцсэнгүй. Манайхан шинэ үйлчилгээнд дасахдаа удаан ч энэ удаагийн гэнэтийн эргэлтэд бүр ч удаан дасах бололтой. Нийтийн тээврийнхний шинэ эргэлт таксичдад боломж олголоо. Гэр рүүгээ явах гэж автобус хүлээн горьдож зогссоноос таксидчихсан нь зарим нэгэнд хамаагүй амар сонголт болсон. Гэхдээ ингэж бужигнаж буйг далимдуулаад таксины жолооч нар үнээ нэмчихсэн байна билээ. Эхний километр нь 1000, хоёр дахиасаа 800 гэх зэргээр.

Микро автобусныхныг буудал бүрт зогсох тоолондоо хашгирдагт нь эгдүүцдэгч энэ удаагийн нийтийн тээврийн эргэлт маршрутаа зарлах нь буруу зүйл биш гэдгийг сануулаад өглөө. Автобусныхаа чиглэлийг хүмүүст ойлгомжтойгоор харагдахаар бичиж чадахгүй бол тасалбар шалгагч гэгч нь чиглэлээ зарлаж учраа олохгүй байгаа иргэдэд тайлбарлаж баймаар байна. Хэрэв ингэж чадахгүй бол автобусны буудал бүрт тухайн чиглэлийн автобусны хаана зогсож хаагуур явахыг заасан маршрутаа бичиж хадах хэрэгтэй бус уу. Тэгэхгүй бол арав хоног будилах хэрэг ч гарч магадгүй нь. Өнөөдрийн байдлаар бол есдүгээр сарын 1-нд ажил, хичээлдээ амжиж очих хүн тун цөөн байх биз.

Б.ГАНАА /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих