Хорин жил хосолсон хоёр (18+)
“Үнэнч байж болдог л юм байна” гэдэг үг бараг энэ хоёрт зориулагдсан буй за гэмээр санагдана. Ганаа, Золоо гэх хоёр эрхмийн амьдрал нэг талаар байдаг л нэг гэдэгт орох ч сайтар эргэцүүлбэл бас ховор санагдана. Хоёулаа Улаанбаатарын унаган хүүхдүүд бөгөөд бас тогтсон амьдрал, үр хүүхэдтэй гэж байгаа. Хоёул танилцан хориод жил хосолж байгаа ч эр нь эхнэрээсээ, эм нь нөхрөөсөө салсангүй. Тэр бүхнийг тэсээд өнгөрсөн байх юм. Хотын нэгэн бүжгийн газрын чимэг болсон хоёр гэхэд ч болно. Ерээд оны эхээр улс даяар нэг хэсэг нэлээд гундуу байх үед Варьете клубын бүжиг болж, хүмүүс сэтгэлээ засч, стрессээ тайлдаг байхад энэ хос учирч л дээ. Тэгэхэд хавар байсан гэнэ билээ. Хориод насны хоёр залуу яагаад ч юм тэр өдөр бараг анх удаагаа нийтийн бүжигт очсон юм байх. Одоогийнх шиг баар, уушийн газар тийм ч олон биш байсан нь аз болсон гэхэд хилсдэхгүй. Тэгээд ч монголчууд дөнгөж идэж, ууж сурч байсан цаг шүү дээ. Орос, Хятадын архи, пиво амталж, дасч байсан үе гэхэд болно. Гэхдээ тэр хоёрт бас нэг юм байжээ. Хоёулаа тун дажгүй бүжиглэчихдэг, уралдаан тэмцээнд ч орчихдог байж. Ялангуяа Ганаа Улаанбаатарын барилгын нэгэн трестэд ажиллаж байхдаа байгууллагынхаа бүжгийн аваргаар удаа дараа тодорч явжээ. Бямба гараг тэгээд ч урин цаг байсан тул бүжиг эрт эхэлжээ. Хэрдээ л гоёж, гоодсон улс цугласан нь мэдээж. Ганаа амьхандаа хос гоонж өмсч, гутлаа гялалзтал тосолж аваад оржээ. Оронгуут бүжиглээд явчихсангүй.
Орь залуу хүн тул эрхбиш үе тэнгийн “юм” хараа биз. Ганаа бол өндөрдүү нуруутай, хөдөлгөөний эвсэл сайтай, хэвийн төрхтэй, байдаг нэг л эр билээ. Тэгж байтал гал улаан даашинзтай үеийнх нь болов уу гэмээр нуруу туруу аятайхан, төрх төлөв дажгүй бүсгүй орж иржээ. Орж ирэнгүүтээ л Ганаагийн нүдэнд тусаад явчихжээ. Аз болоход ихэнх бүжигчид байнгын партнертойгоо ирцгээсэн бололтой. Хосоороо бүжиглээд эхэлсэн байна. Энэ боломжийг ашиглан Ганаа бараг гүйхээрээ бүсгүйг очоод бүжигт урьжээ. Хэнээс ч дутахгүй бүжиглэчихдэг болохоор айна, ичнэ гэж байх биш. Бүсгүй ч огт татгалзсангүйгээр барахгүй хөл нийлэн сайхан бүжиглэжээ. Хэд хэд бүжиглэх явцдаа танилцаж, нэр усаа солилцолгүй яахав. Золжаргал хэмээн бүтэн нэрээ хэлээд найзууд маань зүгээр л “Золоо” гэдэг гэжээ. Ингээд Ганаа, Золоо хоёр танилцсан түүхтэй. Ханатлаа бүжиглэсэн хоёр бүжиг тарахаар хамт хоолонд орсон байна. Үнэн хэрэгтээ Ганаа урьсан хэрэг л дээ. Төмөр замын нэгэн цайны газар хоол идэнгээ оройн бүжигт хамт орохыг тохиролцсон байна. Тэр хүртэл жаал зугаалахаар шийдээд алхсаар Хүүхэд, залуусын төв паркт очжээ. Паркаар зугаалангаа элдвийг хөөрөлдөхийн хамт ахуй амьдралаа ч ярилцжээ. Эхлээд Ганаа амьдралаа ярьсан нь ойлгомжтой. Эхнэр, хүүхэдтэй. Эхнэр маань оёдлын үйлдвэрт ажилладаг, ээлжинд гардаг болохоор хамт үзвэр үзэх, бүжигт орох боломж гардаггүй юм. Баяраар л хамтдаа байх юм даа гэх зэргээр ярьсан аж.
Ганаа харин хаа очиж чин үнэнийг өгүүлжээ. Удалгүй Золоогийн ээлж ирж, мөн л нөхөр, хүүхэдтэй, охин нь хоёр ойтой. Нөхөр нь улирлын чанартай ажил эрхэлдэг тул хавраас намар хүртэл гэрийн бараа хардаггүй гэх зэргээр зовлон жаргалаа хуваалцсан байна. Ингэсээр байтал оройн бүжиг ч эхэлжээ. Оройн бүжиг 19,00 цагаас 21,00 цаг хүртэл үргэлжилдэг юм байна. Ёстой шавайгаа ханатал бүжиглээд оройн хоолонд бүсгүйгээ урьсан байна. Золоо ч цааргалсангүй. “Нөхөр хөдөө яваа. Яарах юу байхав. Охин аав, ээжтэй байгаа” гээд үнэнээ хэлчихжээ. Тэгээд нэг ресторанд оройн хоол идэж, ганц хоёр шил шар айраг шимсэн байна. Энэ үед Ганаагийн эхнэр шөнийн ээлжинд ажилтай, хоёр хүүхэд нь хадмынд нь байжээ. Ганаа “100 айл”-д хашаа байшинд, Золоо Дөрөвдүгээр хороололд ганц өрөө байранд аж төрдөг байсныг өгүүлэх юун. Хаврын орой тул хосууд зугаалахад таатай өдөр байсан нь мэдээж. Золоог дөхүүлж өгөхөөр, бас жаал гангар гунгар хийхээр хоёул хороолол өөд өгсөөд алхчихжээ. Золоо хэрдээ нүүрэмгий бүсгүй бололтой “Чамайг сугадчих уу?” хэмээжээ. Ингээд хэзээ язааны хоёр мэт хөтлөлцөх шахуу алхангаа элдвийг ярилцсаар яваад нэг мэдэхэд Золоогийн гэрийн гадаа ирсэн байна. Одоогийн “Тумбааш” компанийн дэргэдэх есөн давхар байрны хоёрдугаар давхрын ганц өрөөнд амьдардаг ажээ. Байрных нь гадаа ярилцан зогсч байтал Золоо “Татгалзахгүй бол орж цай уугаад яваач” гэсэн байна. Ганцаараа хонох Ганаа юу боллоо гэж татгалзах билээ.
Тухайн үедээ л тун тохилог айл байжээ. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр айлын эзэн байхгүй ч гэрийнх нь хойморт суух тийм аятай байсангүй нь мэдээж. Дотроо жаал хулган суужээ. Одоогийнх шиг гар утас түгээмэл байсан биш энд тэндээс шалгаж, шаардах хүнгүй амар байхгүй юу. Хоёул хоол идчихсэн тул хоолны хэрэг байсангүй. Халуун цай уусан шиг суутал Золоо гэнэт “Өө, мартчихаж. Хундага тулгах уу?” гэжээ. Ганаа нэг их ууж барьдаггүй ч татгалзсангүй. “Архи муудна гэх биш. Манай нөхөр ч уугаад байдаггүй юм. Хөдөө явахынхаа өмнө өдөр нэг найзтайгаа хоол идэнгээ ганц шил юм задлаад хагаст нь ч хүргэлгүй орхичихсон байна лээ” гээд цагаан архи гаргаад иржээ. Үнэхээр шилийнхээ их талаар харагдсан байна. Тэр үеийн залуус одоогийнх шиг донтон уудгүй байсан хэрэг л дээ. Хоёр эр хүн шил цагаан архинаас үсрээд л хоёр жижиг хундага татсан гэхээр харагдсан байна. Золоо нарийхан болор жүнз гаргаад хундага тулгацгаажээ. Тэр хоёр шунаж уугаагүй нь ойлгомжтой. Яриандаа халсаар ганц нэг явуулсаар байтал дотор нь хөгжөөд ирэхгүй юу. Яагаад ч юм ярианы сэдэв Ганаа явах асуудал болоод иржээ. Тоглоом шоглоомын завсар Золоо өөрөө өдөх маягтай үг хавчуулсан байна. “Пөөх, шөнө дөл болчихож. Чи яаж явна даа” гэжээ. “Гандангийн дэнжийг даваад галгиулсаар байхад үүрээр эрхбиш харих байлгүй” хэмээн хариулжээ. “Ар талдаа санаа зовох юмгүй бол хоноод явахгүй юу. Би хүн ноцдог хүүхэн биш” гэх зэргээр Золоо бяцхан аальгүйтсэн байна. Ингээд унтахаар болж зэргэлдээ хоёр орыг ёс төдий засчээ. Золоог ажиглаад байвал амьдрал мэддэг нэгэн бололтой.
Нэг их ичиж зовсон шинжгүйгээр хувцсаа тайчин сарны бүүдгэр гэрэлд орондоо шургах нь цэл залуу эрийн сэтгэлийг гижигдэлгүй яахав. Дөнгөж танилцчихаад өвөр түрийг нь сөхөлтэй биш дээ. Дороо хөрвөөсөөр хэвтэж авай. Золоо үе үе эвшээлгэн, мөн л эргэж тойрох нь мэдрэгдэж авай. Сэтгэл хөдөлсөн үед нойр хулжих нь мэдээж л дээ. Үнэнийг хэлэхэд Золоо нөхрөөсөө ажлын эрхэнд холдоод хоёр сар болж байжээ. Харин Ганаагийн хувьд хэвийн харьцаанд байсан нь мэдээж. Хоёр сар тийм ч удаан хугацаа биш хэдий ч байнгын сексийн амьдралтай, цэл залуу хүний хувьд хэцүүхэн байдгийг хэлүүлэлтгүй байх аа. Унтах гэж оролдоод бүтэхгүй болохоор нь Ганаа арга сэдэж, “Золоо, нойр хүрдэггүй ээ. Нөгөө юмнаасаа татдаг юм бил үү?” гэжээ. Золоо битүүхэн дуугаар “Тэгээч дээ” гэжээ. Ингээд Ганаа босон коридорын гэрлийг нь асаачихаад, ширээний ард цээж нүцгэн суусан байна. Шилтэй архинаас хоёр хундагалаад нэгийг нь Золоод дөхүүлжээ. Золоо өндийгөөд зугуухан тосч авав. Нэгэнт боссон Ганаа Золоогийн орон дээр сандаалаад авалгүй яахав. Тэгээд хундага тулган болор шилийг шаржигнуулж орхиод татацгаасан байна. Угаасаа дэвсгэртэй байсан ходоод руу нь халуун юм зурсхийгээд явчихсан байна. Ингээд жаал хөөрөлджээ. Тэр бол бараг санаатай гэхээр үйлдэл байв. Яриандаа халсан Ганаа санаатай, санамсаргүйн завсар Золоогийн цээжийг налсхийгээд ярьж гарчээ.
Юу ярьж байгаагаа ч өөрөө санахгүй шахам бараг санаанд орсон болгоноо ярьж байсан хэрэг. Золоо уртаар санаа алдсанаа “Янз бүрийн зан гаргахгүй бол хажуугаар хэвтээд яриач дээ” хэмээсэн нь нэг талаар бараг зөвшөөрсөн хэрэг гэхэд болох биз. “Чи татгалзахгүй бол тэгье л дээ” гээд хэвтчихжээ. Хэсэг хугацаанд хөнжлийг нь сөхсөнгүй. Цээж нүцгэн хэвтжээ. Эмэгтэй хүн болохоороо Золоо элдвийн ам хуураагүй чалчих авай. Тэгж байснаа “Чи чинь хөнжил нөмрөхгүй юу?” хэмээжээ. Энэ үгийг л хүлээж байсан мэт мань хүн гадуур өмдөө тайлж орхиод шургачихалгүй яахав. Бүсгүй хүний анхилуун үнэр сэнхийн биеийнх нь халуун алсаас төөнөнхөн сэрлийн цалам шидэж байлаа. Золоо яагаад ч юм дээшээ харан хэвтсээр байлаа. Тэд эцэс төгсгөлгүй мэт яриагаа үргэлжлүүлсээр байсан нь ойлгомжтой. Ярьж л байгаа болохоос санаа сэтгэл нь өөр юманд байсан нь ч тодорхой билээ. Тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх билээ гэгчээр Ганаа гэнэт шийдэн хажуулдаад Золоог зөөлхөн хэрнээ холоос тэврээд авчээ. Байр байдлыг нь ажваас хориг саад тавих шинж алга. Тэгэхээр даврана биз дээ. Ганцхан татаад биедээ нааж орхижээ. Золоо зугуухан “Хм…” гэснээс өөр чимээ гаргасангүй. Харин халуухан сайхан бие нь биеийг нь төөнөж, зүрх нь цээжээ нэвтлэх шахам цохилж байгаа нь л мэдрэгдэж байлаа. Золоо дуугаа хураачихжээ.
Ярих, хэлэх юу байхав. Ямар “Чи чинь яаж байна аа” гэлтэй биш. Тэгээд ч өөрөө хүсэмжлэх байсан ч юм бил үү? Бүсгүй хүн өөрөө хүсвэл эсэргүүцдэггүй, эс хүсвэл босон харайх бөлгөө. Ганаа барьцаа лавшруулалгүй ч яахав. Биедээ наагаад ухаа ягаан уруулыг нь амаараа үмхэн авчээ. Зөөлхөн, шимтэй сайхан уруул ажээ. Хүчтэй сорон, озон тамшаалж авай. Золоо биеэ зөнд нь хаяжээ. Тэгэхээс ч яах билээ. Хааяа үл мэдэг гиншигнэх нь сэрлийн галыг улам өдөөж асаныг өгүүлэх юун. Өрөөсөн гараараа хөхөвчийг нь мулталж орхиод базлан барин тачаадуулжээ. Золоогийн тачаал ч оргилдоо хүрэв бололтой. Тэгээд ч бүгд ойлгомжтой болсонд өөрийн сэдлээр дотоожоо тайлчихжээ. Одоо бүх зүйл ёсоор болох тул асуух хэрэг ч байсангүй. Ганаа өөрийнхийгөө тайлаад ганцхан хөрвөлтөөр дээр нь гарч, гантайтал боссон зэр зэвсгээ дуу алдуулан зоож орхижээ. Тэгээд хэсэгхэн амсхийх мэт хэвтсэнээ аажуухан цохиж гарчээ. Өмнө нь бэлтгэлтэй байсан учраас жирэн год болохын зовлон байсангүй. Золоо яахав, бүсгүй хүний хувиар эхнийх болохоор тэгэв үү бага зэрэг биеэ барьж буй бололтой. Элдвээр аяглаж, эсэн бусын авир гаргахгүй байлаа. Гэхдээ л өөрт нь тааламжтай байгаа бололтой биеэ сул тавиад даруухан гиншигнэх ажээ. Ийм үед нь эзэмдэхийг үзүүлээд өгөлгүй яах билээ. Бараг орыг нь салж, нуртал шажигнуулан балбаж гарчээ.
Төдөлгүй Ганаа тавьж, амьсгаа даран хэвтжээ. Золоо дороос нь мултраад “Үхлээ” гэх шиг болжээ. Амьсгаа нь ихэд давчидсан гэлтэй амьсгаагаа дарж ядан байлаа. Бас л бие нь нэлээд тавирсан бололтой санагджээ. Хоёр гараараа үсээ янзлангаа амьсгаадаж байлаа. Архинд хэдий дуртай биш ч “ялалт”-аа тэмдэглэн ганц хундага тулгацгаажээ. Тэр шөнийг тэр хоёр бараг цурам хийлгүй өнгөрөөсөн гэхэд болно. “Манайд хэн ч ирэхгүй ээ. Би маргааш оройхон аавынд очиж хүүхдээ эргэнэ. Найз нөхөд гээд сүйд болоод байх хүн бараг байхгүй” гэсэн Золоогийн үг Ганааг бүр тайвшруулчихжээ. “Айлын хоол амттай” гэдэгчлэн “Айлын эхнэр ч амттай” ажээ. Ганаа ойр ойрхон нахисаар хэд хэд хийчихсэн байна. Эхнэртэйгээ байнгын харьцаатай тул зүтгэн барин хоёронтаа яадаг бол энэ удаа өөрийгөө хүчлэх хэрэг гарсангүй. Зөнгөөрөө бүх зүйл болдгоороо болжээ. Нэг мэдсэн чинь өдрийн 12,00 цаг болсон байжээ. Давсаг чинэрсэн тул сэрсэн байна. Золоо ёстой мах болтлоо ядарсан мэт нам унтаж байжээ. Давсагаа суллаж ирээд Золоог чармай нүцгэн хэвтэхийг хараад хүслийн гал бадарсанд ноолон барин сэрээгээд “Өдрийн мэнд” хүргэжээ. Ингээд босч цай уучихаад хэрхэх тухайгаа ярилцжээ.
Тэгээд өдөр, оройн бүжигт ороод тус тусын гэрт харихаар санал нийлцгээсэн байна. Тэр байтугай юм болчихсон учраас бие биеэс цэрвэх юм байсангүй. Золоо цай чанаж, хоол хийх хооронд хашаа байшинд амьдардаг Ганаа усанд орж, хир буртгаа нэгмөсөн хөөжээ. Тэгээд ч угийн цэвэрч тул нэг их хир, үнс урссангүй. Уснаас гарч ирээд халуун хоол, цай болоод хоёул хөтлөлцөх шахуу гарчээ. Өдрийн 15,00 цагийн бүжигт амжиж ороод бүжин наадацгаав. Нэгэнт “мөнхийн хос” болсон тул сольж барилгүй бүжиглэсэн байна. Нүүр хагарсан тул Золоо сандал олдохгүй үед Ганаагийн өвөр дээр суудаг болжээ. Хүн гэж хачин амьтан юм. Дорхноо ижилддэг юм байна. Бүжгийн завсар ундаа уунгаа хөлсөө сэврээн бүжсээр өдрийн бүжгийг өндөрлүүлээд, оройн бүжгийг хүлээнгээ тэр хавиар жаал алхсан ажээ. Тэгж ингэсээр байтал цаг нисэх адил өнгөрч оройн бүжиг ч болжээ. Хоёр биедээ наалдан бүжсээр тэр өдрийг өнгөрөөжээ. Оройн бүжиг тараад ёстой салъя гэж салсангүй, салаа замын эрхэнд салав гэдэг шиг Золоо хүүхдээ эргэхээр, Ганаа гэртээ харихаар явжээ. Тэр хоёр хагас, бүтэн сайнд тэнд бүжигт орж байхаар бараг үүрдийн болзоо тавьсан байна. Энэ байдал хэдэн долоо хоног болсоор нэг мэдсэн чинь Улсын их баяр наадам ирчихжээ. Баярын өмнөх өдрийн бүжгийг хамт өнгөрөөгөөд наадмыг хэрхэх талаар ярьцгаажээ.
Эхлээд 13-ны өдрийн бүжгээр мөн газартаа уулзахаар тохирч байлаа. Тэгтэл тэр нь өөрчлөгджээ. Золоогийн хувьд харин баярыг яаж өнгөрөөхөө мэдэхгүй байв. Их л сайндаа аавындаа очих байлаа. Ганаагийн хувьд наадмын эхний өдрийг гэр бүлтэйгээ өнгөрөөгөөд хоёр дахь өдөр нь бөх үздэг уламжлалтай юмсанж. Тэр ийн боджээ. Наадмын хоёр дахь өдөр зүгээр бөх харж суухаар Золоотой өнгөрөөе гэж шийджээ. Тэгээд ч тэр өдөр найз нар нь хотоос гаръя гэж байсныг эхнэр нь сонссон байв. Эхнэр нь тийм юманд төрөлхийн дургүй болохоор явахгүй гэдгээ ч хэлжээ. Тэрийг нь далимдуулаад хотоос гарсан дүртэй явчихаж болох байв. Тэгээд Золоод санал болгожээ. “Хоёул наадмын хоёр дахь өдрийг хамтдаа өнгөрөөх үү? Наадмын талбайгаар эргээд нэг тойрчихно биз. Тэгээд нэг газар жаал суух юм уу чамд ажил гарахгүй бол танайд бөх үзсэн ч яадаг юм бэ” гэжээ. Золоо ч татгалзсангүй. “Тэгье л дээ” гэсэн байна. Ингээд тус тусын замаар одоцгоожээ. Наадмын хоёр дахь өдөр тохиолоо. Тохирсон ёсоор 11,00 цагт Сүхбаатарын талбайд уулзахаар тохирчээ. Ганаагийн гэр бүл түүнийг салхинд гарахыг мэдэх тул зөрөөд аавынх руугаа явахаар болжээ. Ганаа, Золоо хоёр жанжны талбайд уулзаад такси хөлөглөн стадионд очжээ. Наадамчдын хөл Төв цэнгэлдэхийг дарсан нь мэдээж. Тэр хоёр наадмын талбайг нар зөв тойрч наадамчдын ёсоор хэдэн хуушуур идээд бөхийн тавын даваа эхлэхийн өмнө такси барин Золоогийнд очжээ.
Золоогийн гэр зөвхөн тэр хоёрын наадамд зорулсан мэт бэлэн байжээ. Замаас юм авахыг Ганаа санал болгосон ч Золоо бүгд бэлэн гэсэн тул шууд гэрт нь морилжээ. Золоо мэдэж байсан, тэгээд ч урьдчилан тогтсон тул ширээгээ аль хэдийнэ засчихжээ. Дутуу гацуу юм харагдсангүй. Золоо хувцсаа солиод мах чанах болов. Тэгээд ирж сууснаа баярын хундага тулган цай цүү болжээ. Золоо улам үзэсгэлэнтэй болсон мэт харагдах авай. Ганаа тэсэлгүй босоод Золоог тэврэн үнсчээ. Золоо мэдээж юу боллоо гэж татгалзах билээ. Байдгаараа хичээсхийн харин ч өмнөөс нь озолцсон байна. Янагийн сэрэл нь хөдөлсөн Ганаа Золоог өргөөд орон дээр нь тавьчихав. Тэгээд тайчиж гарчээ. Золоо ч хоцорсонгүй. Кинонд гардаг шиг зөрөөд Ганааг тайчжээ. Хоёул зэрэг шахам бэлэн болсон тул тэгсхийгээд “ум хум” болов. Золоо улам л амттай болсон мэт бөгсөн биеийн ид шидийг харин үзүүлэх шиг болжээ. Тэгээд ч ойрд эр хүнд ноцуулж, ноолуулаагүй болохоор тэсвэр алдав бололтой. Биеэ барьж маягласангүй. Мариалаг цагаан гуяараа Ганааг ороосхийж байгаад хөдөлжээ. Ганаа жинхэнэ балбаж байлаа. Аргагүй л идэр эр гэдгээ харуулж байлаа. Ор хөнжил ч засалгүй эхэлсэн ажлаа тааваараа дуусгажээ. Золоогийн нөхөр хайгуулд явдаг эрдмийн хүн тул ийм ажилдаа нэг их сайн биш. Ёс төдий хийдэг. Тэгээд ч ур дүй муутай тухай тэрээр Ганаад ярьжээ.
Энэ нь эр нөхрөө муулсан хэрэг биш, үнэнийг хэлсэн хэрэг байлаа. Тиймээс Ганаагийн энэ мэт гэнэтийн дайралт түүнд нэг ёсондоо гэнэтийн бэлэг байсан буй за. Золоогийн нөхөр л лав сүүлийн үед гэр орондоо өдрийн цагаар барьж авдаггүй байжээ. Гэхдээ Золоо нөхөртөө үнэхээр хайр сэтгэлтэй байсныг дурсах хэрэгтэй. Хайр нь хэвээр ч хүний араншинг яалтай билээ. Сэтгэл хөрөөгүй ч цаг зуурын явдлаас буцахгүй байв. Хүний л амьдрал болохоор яая гэхэв. Байдаг болгоныг нь үзэж, болдог болгоныг нь амтлахаас ч яахав. Тэгээд ч түүний хаагуур өнгөрөхөв. Одоогийнхоос ганц юмаараа арай өөр байсныг бас хэлэх хэрэгтэй байх. ДОХ-ын ганц тохиолдол илэрсэн, бэлгийн замын бусад халдвар бараг таг чиг байсан юм чинь дээ. Өөрөөр хэлбэл, цаг бусын айх аюул бага байсан хэрэг юм. Өнөөгийнхийг бодвол арай уужуу тайвуу сексдэж болно гэсэн үг юм уу даа, хаашаа ч юм. Харин хэн хэнийхээ ар гэрийг үймүүлэхээс л болгоомжлох хэрэгтэй байв. Тэр хоёрын нэг сайн нь энэ талаар харин ч нэг тохирох шиг болжээ. Бүр ингэж ярилцсан байна. Эхлээд Ганаа ярьжээ. “Би эхнэртэйгээ бүр арван жилд байхын анхны хайраар учирсан юм. Надад хоёр сайхан хүүхэд төрүүлж өгөв. Энэ хэдийгээ орхиж хэзээ ч чадахгүй.
Тэгсэний оронд шуудхан үхсэн нь дээр ч байж магадгүй. Гэхдээ чамаас салмааргүй байна. Секс мекс нь ч яахав гэхэд уулзан учирч бүжиглэж, чөлөөт цагаа хамт өнгөрөөж баймаар байна. Ер нь мөнхийн сайхан найзууд явъя, тэгэх үү?” гэжээ. Хариуд нь Золоо ч ийн ярьжээ. “Би ч тэгж бодож байна. Нөхөр бид хоёр ч багын, бүр жинхэнэ анхны хайр байгаа юм. Ганц сайхан охинтой. Нөхөр маань их сургуульд сурч байхдаа ч боловсрол багатай гэж намайг орхиогүй юм шүү. Би ч түүнийхээ сэтгэлд юм хийж, бас орхин одож чадахгүй. Харин чи л чадах аваас ёстой мөнхийн найзууд байж болж байна. Би угаас нэг их дотно найз байхгүй. Манай нөхөр бүжиг, кино мэдэх биш. Намайг өөрөө яв гэдэг юм. Гадуур явж байгаад ирэхэд халуун хоол цай бэлдчихээд зурагтаа үзээд, тамхиа татаад сууж байдаг юм ш дээ. Манай үйлдвэрт/сүүний үйлдвэр/ охид, бүсгүйчүүд олон ч оройлж нөхөрлөөд байсан хүнгүй” гэжээ. Ингээд үнэндээ тэр хоёр бараг сэтгэл нийлэн тохироо хийсэн гэж болно. Нөхөр нь аравдугаар сар гаргаж ирээд дөрөвдүгээр сар өнгөртөл офист суудаг жирийн л эрдэм шинжилгээний ажилтан ажээ. Тавдугаар сарын эхээр судалгааныхаа багтай гараад бөөн “мөнгө” үнэртүүлсэн амьтан ирдэг гэнэ. Тэр мөнгөөрөө дуртай юмаа авах юм уу тэр өвлийнхөө бэлтгэлийг хангачихдаг. Илүү дутуу юм сонирхдоггүй.
Цалин мөнгөний хэрүүл хийдэггүй нэгэн гэнэ. Тиймээс нөхрөө чин сэтгэлээс хайрладаг нь мэдээж.
Харин өвөл гадуур нэг их давхиад байх зав гарахгүй. Хагас, бүтэн сайнд бүжиглэж харин болох юм гэх зэргээр сайн, муугаа сайтар яриад авцгаажээ. Энэ нь ч сайн хэрэг байлаа. Тэр хоёрыг ийнхүү цэнгэж байх дор мах ч болжээ. Ганаа гэрийн эзэн шиг тухлаад мах идэнгээ бөх үзжээ. Золоо ч монгол эмэгтэйчүүдийн нэгэн адилаар босон, суун бөхийн сүүлчийн даваануудыг харсан байна. Ингээд үргэлжлүүлэн баярын нэвтрүүлэг үзэнгээ бас ч гэж зүгээр байсангүй. Идэр залуу насны ид хавыг үзүүлсээр байжээ. Золоогийнд ийн байх үнэндээ Ганаад таатай байсныг хэлэх юун. Тэгсээр байгаад шөнө болгоод шимж асан юмандаа халсхийн, шинэ соргог сексээ үйлдэнхэн амарцгаасан бөгөөд маргааш нь 13-ны өдөр таарсан тул Яармаг орж уяачдын наадам үзээд буцах замдаа бүжгээрээ дайраад салам бүжиглэцгээжээ. Ганаа эхэндээ гэрээ бараг мартсан байна. Тэгээд ч ийм өдрүүд нэг их олон тохиох биш, чиний л ар гэрээс асуудал гарахгүй бол нөхөр иртэл миний зүгээс юм байхгүй гэснээр баярын сүүлчийн өдрийг ч тэднийд үджээ. Золоо сайхан бууз хийн байдгаараа л Ганааг дайлж, эрхлүүлж байлаа. Ер нь хоёулаа гэр бүлээ түр боловч мартсан байлаа. Осолдохгүй л Золоогийнд байгаагаас биш бараг өөрийн гэрт байгаа мэт эрх дураар болжээ.
Дуртай цагтаа босч усанд орж, хоол идэж, айраг, пиво шимэн, хүсвэл 100 татаад сексдсэн шигээ нэн жаргалтай амьтад болжээ. Энэ байдал намар хүртэл үргэлжлээд Золоогийн нөхөр ирсэнээр бага зэрэг завсардсан байна. Гэхдээ л хагас, бүтэн сайнд уулзаж учран бүжиглэсээр байсныг өгүүлэх юун. Харин сексээ хүсэмжлэв ч хийх бололцоо гарахгүй байв. Ингээд хоёул нэг арга сэджээ. Гэхдээ Ганаагийн хувьд асуудал байгаагүй юм. Харин Золоо яаж гарах вэ гэдэг л байв. Тэгээд нэг бямба гарагт ажлынхантайгаа өдрийн амралтад явах болсноо нөхөртөө хэлбэл “Тэг ээ” гэжээ. Тэр үүнээс өөр үг хэлэхгүй нь мэдээж л дээ. Хагас сайны өдөр Сонгинын амралтад яваад очжээ. Амралт хагас, бүтэн сайнд бүжигтэй учраас тэр хоёрт уйдах зав байсангүй. Оройжин бүжиглэж, шөнөжин “ноцолдсоор” амар жаргалтай өнгөрөөсөн нь мэдээж билээ. Хоёул бүр давраад бүтэн сайнд бас өнжжээ. Ням гарагийн оройн бүжигт орж, амрагчдын дунд зарласан бүжгийн уралдаанд түрүүлж бяцхан шагнал ч хүртээд авсан байна. Энэ мэтээр баярлаж баясан хоноод даваа гарагийн өдөр тус тусын ажил дээр очжээ.
Ингэсхийж учирсаар тэр өвлийг авсан байна. Ирэх хавар тавдугаар сарын эхнээс бараг тэр хоёрын амьдрал эхэлж, арван сар өнгөртөл үргэлжилсээр өвөл буцаад дэгтээ орсон гэж байгаа. Ингэж явсаар байгаад эл амьдралдаа ч бүр дасч орхижээ. Хэн хэн нь биенээ хүсэмжлэн бүжиг дээр учирсаар явлаа. Нэг мэдсэн чинь бүр даруй хорин жилийг ардаа үдсэн байжээ. Тэр ойн баяраа саяхан хийсэн гэж байгаа. Тэр хоёрт авах сайхан чанар бас байгаа юм. Хэдийгээр хориод жил хосолсон гэхэд хэн хэн нь амьдралаа үрж, үр хүүхдээ өнчрүүлээгүй юм шүү. Хүүхдүүд нь ч одоо том болцгоож, бүр биеэ даажээ. Мань хоёр бүр насны амрагууд мэт ижилдсэн байна. Бие биендээ эхнэр, нөхөр нь юм шиг анхаарал халамж тавих болсон байна. Амьдрал цаашид хэдэн жид үргэлжлэхийг хэн мэдэх билээ. Ямар ч байсан Ганаа, Золоо хоёр бараг энэ насыг ингэсхийгээд өнгөрөөх буй за. Хэн хэнийх нь эхнэр, нөхөр, үр хүүхэд байна. Хоёр биендээ хайртайг хэлэх үү. Хэн хэнээсээ өөрийг харж, сонирхох ч биш дээ. Ийм нэг сонин хийгээд сургамжтай сайхан амьдралын хэв маяг бидний дунд буйг сонирхуулах үүднээс уншигчдадаа хүргэлээ. – See more at: http://www.wikimon.mn/content/52081.shtml#sthash.CNGkCbHP.dpuf
URL: