Хакухо бейсболын баг тамирчдад 30 сая төгрөг хандивлалаа

8c512b8636614f8aoriginalЯпоны мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал  Инчоны Азийн наадамд оролцох бейсболын баг тамирчдад 30 сая төгрөг хандивлажээ.

Тэрээр эл мөнгөн тусламжаа “Хакухо сан”-гаараа дамжуулан олгож байгаа бөгөөд өнөөдөр хандивыг гардуулан өгсөн байна.

Их аварга Хакухо бейсболын спортод сонирхолтой, чөлөөт цагаараа эл спортоор хичээллэдэг. Тэрээр ийн Монголын бейсболчдод хоёр дахиа Азийн наадамд оролцоход нь санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд 2010 оны Азийн наадамд мөн санхүүгийн асуудлыг нь шийдэж байсан юм.

Сануулахад, 17 дахь удаагийн Азийн наадам БНСУ-ын Инчон хотноо есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 04-нд болно.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих