ХӨДӨӨ ТАЛЫН YЗЭСГЭЛЭН
Хєдєє талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн єндєр юм сvvмэлзэн vзэгдэх нь харь газрын аяны хvний нvдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний ємнєєс намрын салхи хvчтэй vлээхэд хоёр нvдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна.
Євгєн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дєрвєн хvрд чєлєє завгvй эргэлдэнэ. Бvртэлзэн харагдагч бараа нэг vе далд орж, нэг vе ил гарна. Удалгvй бvртэлзэн цухуйж, алтан ганжрууд нь єглєєний нарны гэрэлд vзэсгэлэнтэй гялалзана.
Тэрхvv хийдийн суврагын тэнд гайхамшигтай манжлага цамхагт єлгєсєн хонхны дуу хангинан жингэнэнэ. Бvрээ, бишгvvрийн дуу vргэлжлэн дvнгэнэнэ. Цам, жахар бvжиглэж байгаа юм байжээ. Хєдєєгийн хvмvvс хэд хэдэн зуугаар хуралдаад, эрээн мярааныг ємсєж, ийш тийш зєрєлдєнє.
Сvлжилдэн давхилдах хєдєєгийн хvмvvсийн цэнгэл нь миний сэтгэлийг даруй бахдуулж, Сан бэйсийн морины сайхан нь миний дурыг хєвєлзvvлэн хєдєлгєнє. Монгол газар минь уужим юмаа. Маш сайхан морьтой юмаа, морио унаад давхихад манай цог заль сэргэнэ.
Ийшээ ширтэж, тийшээ гєлрєн, vvнийг гайхаж, тvvнийг бодсоор явтал, олон морьтой хvмvvсийн дундуур нэгэн сайхан саарал морины толгой тэмvvлэн ам нь ангалзаж, хоёр чих нь солбилзон vзэгдэхэд хэдийн миний хоёр нvд гэрэлтэн тусав. Нэг залуу хvvхэн жолоог дугтран зvтгvvлсээр гарч ирэх нь зэрлэг бугын адил єнгєтэй ба цог заль гэрэлтэй, жавхлантай нь тvмэн баатар эрсийн боловч зvрхийг чичрvvлэн догдлуулж, тєв эрдэмтэн оюутны боловч хvслийг холбилзуулан татна.
Цагаан саарал морины нуруун дээр ногоон гєлємтэй боржгин янзын эмээлийг тохсон нь холхи газрын хvлгийн єнгє ялгаран, vзэсгэлэн бvрдээд, тvvний дээр залуу охин хормойг цэмцийтэл, гуяыг мєлчийлгєн ороогоод, хєндлєн суужээ. Yзвэл нас арван найм, ес, шинэ сарны адил хурц тунгалаг гэрэлтэнэ. Урт хар гэзгийг гурваар даран унжуулж, улбар шар дурдан алчуураар толгойгоо ороон, єрєєсєн нvдний дээд тал дээр хэлтгий зангилан vзvvрийг унжуулсан нь залуу бvсгvйн дэгжин байдлыг vзvvлжээ. Цайвар єнгєтэй зєєлєн царай нь зуны наранд борлоод хоёр хацарт нь улаан туяа тусчээ. Харах нvдний хар цагаан нь хослоод хотын залуу хvний дээр эелдгээр хєдлєх тутам миний нvд эрхгvй дагалдан давхина.
Энгэр нударгыг хар торгоор эмжиж, нарийхан хошмог тавьсан хvрэн ягаан чисчvv дээлийг ємссєн, зvvн ханцуй дотроос нарийхан хурууг цухуйлган, жолоо цулбуурыг хугас барин атгаад баруун ханцуйгаа сул тавин, тvvний дотор гараа нуун ташаагаа тулж, буулгасан том нударгыг далбайлган бvрхvvлсэн нь шинэ цагийн хээнцэр байдлыг гайхуулжээ. Хоолойн товчийг задгай тавьсны дотуур бас хар торгоор бєєрєнхийлєн эмжсэн цайвар шар дурдан цамцны зах цухуйж, тvvний дотор нимгэн цагаан хєрстэй гуа хvзvv vзэгдэхэд хазаад авмаар.
Шар бажгар дурдан бvсийг шавхийтэл ороогоод, угалзтай шонтгор гутлыг дєрєєний дунд тасхийтэл жийсэн нь талын идэр махбодийг бахархуулжээ. Залуу хvн тvvний замыг хєндлєн саатуулж, хэдэн vг асуун хэлэлцэхэд тал газрын бага охин жолоог татаж, дуртайгаар тvдгэлзэн хариулан єчиж, бас энэ тэрийг лавлан сонирхоно.
Ташаа нь тэвхийж, хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь нь тогтож ядан, гуа сайхан дєрвєн хєлєєрєє ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийм тийш сэжих нь агаарт дэгдэж, vvлэнд умбан алдах боловч дээр нь унасан vзэсгэлэнт охин ажиггvй сууж vгvvлэлдэх бєгєєд vг хэлэлцэн хичээнгvйлэн аашлах нь бага хvvхэд мэт хєнгємсєг эевэрvv, хасын єнгєтэй дєрвєлжин цагаан шvдээ яралзуулан vе vе инээмсэглэн мишээхэд нь vнсэж шимбэл ханашгvй биз ээ.
Хээр талын дунд хєндлєн гулд давхиж, хєдєєгийн саруулд биеэ гайхуулсан ийм нэг vзэсгэлэнт охинтой учраад, хэрхэн сэтгэл хєдлєхгvй байж болох ажээ. Чинээгээр хичээнгvйлэн хэлэлцэж, сонирхолыг тавина. Єндєр хааны єврєєр нутагладаг гэнэ. Єнєєдєр тэнд буусан гэж ємнє хєндийгєєр угалзалсан эрээн майхан бvрэг бараг vзэгдэхийг заагаад, даруй морио ташуурдан харайлгаж, исгэрэн хатируулсаар одов. Хэрэв би морьтой болоод завтай явсансан бол доо.
1931 он
URL: