Эхнэрээ зодсон МУГЖ Г.Ариунбаатарыг одоо шүүнэ

ariunbaatar616184942201408210926-450x600МУГЖ, дуучин  Г.Ариунбаатар “Voice” хамталгийн дуучин  Д.Отгонжаргалтай холбогдож гэр бүлээ үймүүлсэн талаарх дуулиан намжаагүй байхад дахин дуулиан дэгдээлээ.  Тодруулбал хүүхдийг нь төрүүлсэн эхнэртээ омогдож биед нь гэмтэл учруулсан байна. Тиймээс МУГЖ дуучин Г.Ариунбаатар Эрүүгийн хуулийн 99.1-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн 1-р шүүх дээр шүүх юм байна.

Г.Ариунбаатарт үүссэн Эрүүгийн хуулийн 99.1 нь:  Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг юм байна.

ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих