Аймшигт ослын улмаас жолооч нь газар дээрээ нас баржээ
Булган аймгийн Булган сумын зургадугаар багийн нутаг “Буриад”-ын хорооны зүүн талын засмал замын хажуу руу ДАХ 36-56 мөнгөлөг саарал өнгийн “Прусс” автомашин онхолдсон байна.
Ослын улмаас жолооч, 48 настай Б газар дээрээ нас барж, 21-43 насны гурван зорчигч хүнд хөнгөн гэмтэл авчээ. Тэднийг Аймгийн Онцгой байдлын албаны аврагчид харъяа сумдын эмнэлэгт хүргэсэн байна. Энэхүү осол нь орон нутгийн зам дээр хурд хэтрүүлэн давхиснаас үүдэлтэй гэнэ. Тиймээс жолооч нар хурд хэтрүүлэн давхихгүй, дүрэм журмаа зөрчихгүй хөдөлгөөнд оролцохыг онцгой анхааруулж байна.
URL: