“Ганьт”-ын захирал Ц.Бат-Эрдэнийн буруугаас зам цөмөрч хаагдлаа

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд зам буюу “Соёмбот хөшөө”-ний дэргэдэх баруунаас зүүн тийш зорчих зам наадмын наана цөмөрчээ. Үүний гол буруутан нь “Ганьт” ХХК бөгөөд Ц.Бат-Эрдэнэ хэмээх энэхүү захирал хашаандаа хэт тулган барилгын хундам ухсан, тэр нь 2 хоногийн бороонд хөрс нь суларч зам нь урсчээ.  Энэхүү замын компани нь 10 орчим сая төгрөгийн хохирол учирсан тухай мэдээлсэн байна. Улсын их баяр наадам болдог Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд УИХ-ын гишүүн Чойжилсүрэн, Ц.Батбаяр нар газар авсан гэдэг мэдээлэл байдаг бөгөөд эрхтэн дархтан бүхэн дураараа аашилж хүссэн газартаа барилга барьсаар байгаад одоо наадамчид машин тавих зайгүй, бас дээр нь замгүй болж байх шиг байна. Одоогоор энэхүү замыг хаагаад хэн хэзээ яаж засах нь мэдэгдэхгүй байсаар байна.

цагмн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих