Г.Сарангэрэл О.Баасанхүү гишүүнийг шүүхэд өгчээ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдож, өдгөө хар тамхины хэргээр ял эдлэж буй Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шүүхэд өгсөн байна. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зүгээс Г.Сарангэрэлийг гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй байхад, хар тамхичин, янхан зэргээр хэвлэл мэдээлэлд зарласан нь ийнхүү шүүхэд дуудагдах үндэслэл болсон аж. Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Ц.Батбаяр нэгэнтээ Г.Сарангэрэлийн нэр төрийг гутаан доромжилсон О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжилнэ хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан удаатай.
Ямартай ч О.Баасанхүү гишүүнийг Үндсэн хуулийн 16.13, 16.14, 16.17 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6.1, 10.4, 13.1, 14.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497, 511-р зүйл, Хүний эрхийн түгээмэл тунхаглалийн 11.1, Хүний эрхийн хорооны зөвлөмжийн 13.7 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд өгчээ.
Б.Боргил
- See more at: http://society.time.mn/content/48374.shtml#sthash.kjEOYYVj.dpuf
URL: