Газар өмчилсөн иргэд 10 хоногийн дотор материалаа бүрдүүлж өгнө
Газар өмчлөхөөр бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар энэ сарын 15-ны өдөр сонгон шалгаруулсан. Цахим бүртгэлд нийт 281 440 иргэн бүртгүүлснээс түүврийн аргаар 14954 иргэн газраа өмчилсөн хэмээн албаныхан мэдэгдлээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын аманд 909 иргэн, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын аманд 4169 иргэн, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгойд 869 иргэн, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр хэсэгт 7504 иргэн, Багахангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрт 1484 иргэн тус тус газартай болжээ. Газар өмчлөх эрхтэй болсон дээрх иргэд энэ сарын 18-наас эхлэн 10 хоногийн дотор харьяа дүүргийн холбогдох газарт материалаа бүрдүүлж өгөх юм байна.
Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: