Зөвхөн онгон багш нарыг ажилд авдаг сургууль

watermark.phpБразилын хамгийн олон хүнтэй Сан-Паулу мужийн Боловсролын хэлтэс ажил хайж ирсэн эмэгтэй багш нарт хачин шаардлага тавьдаг болжээ.

Багш нар заавал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, мазокийн шинжилгээ хийлгэх, эсвэл эмчээс онгон гэсэн бичиг авч ирэх ёстой гэж түшмэд шаардаж байна.

27 настай багш бүсгүй орон нутгийн телевизэд ярилцлага өгч “Онгон эсэхээ шалгуулах надад жаахан ичгэвтэр байсан. Иймээс би эмчээс шууд тодорхойлолт өгөхийг гуйсан” гэж ярилаа. Энэ мэдээ нийтэд цацагдсаны дараа бөөн дуулиан дэгджээ. Харин түшмэд “Багш нар эрүүл саруул гэдгээ батлах ёстой. Байнга өвчлөхгүй, акт авахгүй гэсэн зорилгоор ийм тодорхойлолт шаардсанаас өөр юмгүй” гэж өөрсдийгөө өмөөрч байна.

Бразилын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үндэсний тусгай зөвлөл “Энэ бол ажил хайгч эмэгтэйчүүдийн хувийн амьдралд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг” гэж мэдэгдлээ.
“Эмэгтэй хүн шинжилгээ өгөх эсэхээ өөрөө сонгох ёстой. Түүний гаргасан шийдвэр мэргэжлийн ажилд нөлөөлөх ёсгүй. Ийм бодлого нь Үндсэн хуулиар олгосон эрх, эрх тэгш байдлыг зөрчиж байна” гэж тус байгууллагын төлөөлөгч ярив.

Харин Сан-Паулугийн Боловсролын хэлтэс “Бүх шинжилгээ, үзлэг манай улсын Эрүүл мэндийн яамны стандарт, зөвлөмжид нийцэж байгаа” гэж тайлбарлав. Иймээс тэд онгон багш ажилд авах шаардлагаа цуцлахгүй бололтой.

Нэмж өгүүлэхэд, өмнө нь Бразилын Боловсролын яам эмэгтэй багш нараас  кольпоскопийн шинжилгээ (өвчин илрүүлэх зорилготой эмэгтэйчүүдийн эмчийн хийдэг шинжилгээ) хийлгэхийг шаарддаг байсан аж.

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих