Н.Алтанхуяг Н.Энхбаяраас аврал эрлээ

13477_710Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн засгийн газар унах нь гэсэн таамаг олны дунд яригдаж эхлээд байна. Үүнийг батлах мэт  АН-ыхан ч энэ талаар шуугиж эхлэв. Н.Алтанхуяг сайд  Шинэчлэл хийхийн оронд сандал суудал, хамаатан садангуудаа тойруулсан, идэж уусан гэх таагүй мэдээллүүдтэй байнга холбогдож төрийн ажил төрлийн хэлхээнд уусаж төөрөлдөөд байгаа нь үнэний ортой.

Охин А.Саранзаяа  нь “Цэвэр агаар сан”-гийн 2.2 тэрбум төгрөгөөс завшсан болох нь тогтоогдоод байтал дээрээс нь  “Нүүрс” хөтөлбөрийн 3.6 тэрбум төгрөгийн хэрэг нэмэгдэв.

Хүргэн Дэнзэнгээс нь эхлэн охин А.Саранзаяагаар үргэлжилсэн Н.Алтанхуягийн паян .Гансүхийг АТГ-аас цагдан хорьсноор өрнөлөө. Төрөөс төрсөн тэрбумтнуудын загалмайлсан эцэг болоод байгаа Ерөнхий сайд “арьсаа хамгаалах”  гэж мэддэг чаддаг бүхнээ хийсээр байна. Энэ мэт олон шалтгаанаар намдаа хавчигдах болсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтрахаар болсон гэнэ.

Ерөнхий сайд МАХН-ын даргад албан тушаалын  амлалтаа эхнээс нь өгч эхэлсэн бөгөөд Н.Энхбаярын баруун гар гэгддэг Цагдаагийн Ерөнхий газрын дарга асан “Шанага” хочит генерал М.Ганболдыг хуучин ажилд нь эргүүлэн тавихаа амлаад байгаа сурагтай

Намын нөхөр, дотнын анд “боевик” хочит бригадын генерал  Б.Билэгтийг зайлуулан Н.Энхбаярын баруун гарт түүний суудлыг өгч байгаа энэ ажиллагаанд Ч.Сайханбилэг болон “хар тамхичин бсгүйн нууц амраг”, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин, гишүүн С.Баярцогт нар идэвхийлэн оролцож байгаа гэх.

Уг ажиллагааны гол зорилго нь гэмт хэрэг үүсгэгдсэн, илрээд байгаа авлигын хэргүүд болон сэжиглэгдээд байгаа хэргүүдийг намжаах, холбогдоод байгаа этгээдүүдийг суллах, цэвэрлэх, ойр тойрныг нь оролдоод байгаа АТГ болон Цагдаагийнхныг нам дарахад чиглэгдэж байгаа бололтой. Тэгээд ч Билэгт Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад агсан тавьж танхайран 101-ийн сахилгад сууж байснаар тэдний бага залуугийн таагүй харилцаа нь  ил гарсан түүхтэй.

Эдгээр ажлыг Н.Энхбаяраар хийлгэх, түүнийг нам доторх зөрчилдөө ашиглахаар АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд тохиролцсон байх магадлалтай юм.

Ийнхүү ирдэггүй мөртөө ирнэ ирнэ хэмээн байнга мэдээ тарааж суудаг экс Ерөнхийлөгч, “Авлигын загалмайлсан эцэг” гэгддэг Н.Энхбаярын мессежний учир тайлагдаж буй бололтой.

Түүгээр ч зогсохгүй “Шанага” М.Ганболд ч Ардчилсан Солонгосоос ирж бүрэн эрхээ эдлэх нь гэж баярлан найр наадам болж яваа сурагтай.

Н.Алтанхуяг сайдын энэ хэрэг бүтвээс угаас төрийн ажлыг төрлийн ажил болгодог Ерөнхий сайдын хорхойтой араанд зуулгасан тагнуул, цагдаа, АТГ-ын мөрдөн байцаагч мөн ч олон хүн “зовох” биз ээ.

Түүний командаар хөдөлж үндсэн үүргээ умартдаг харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн мэтийн дарга нарын тоо нэмэгдэнэ гэсэн үг.

Н.Алтанхуяг хуучин эхнэрийнхээ ажиллуулдаг, өөрийнх нь 33 хувийн эзэмшилтэй  “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо урсгаж байгааг нь илчлэн бичсэний төлөө мэдээллийн томоохон сайтуудын нэг AMJILT.com сайтыг харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэнгээр мундагдуулж хаалгуулаад удаж буй. Нэг ёсондоо төрийн байгууллагуудыг хувийн компани мэт болгож өөртөө үйлчлүүлдгийнх нь нэг жишээ энэ.

М.Ганболд дарга болбол иймэрхүү л ажлуудыг нэн тэргүүнд хийх биз. Дээрээс нь Н.Энхбаяр даргын захиалгыг биелүүлнэ гээд их л ажил өрнөх нь ойлгомжтой юм.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13477


URL:

Сэтгэгдэл бичих