Э.Бат-Үүл албатууддаа арга хэмжээ авлаа

1Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр хоёр албатдаа арга хэмжээ авчээ. Даргаасаа банга хүртсэн хоёр эрхэм нь нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, нийслэлийн Төр захиргааны авто баазын дарга Р.Энхдэлгэр нар юм.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дээрх хоёр байгууллагад шалгалт хийхэд үйл ажиллагаанд нь нэлээдгүй зөрчил дутагдал илэрсэн байна. Тиймээс хотын дарга захирамж гаргаж тэдэнд сануулах сахилгын шийтгэл оногдуулжээ. Мөн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж биелэлтийг энэ оны аравдугаар сарын 1-ний дотор тайлагнахыг үүрэг болгосон байна.

 

Ц.ЭРДЭНЭ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих