Шинэ үеийн секс хүүхэлдэйтэй бол амьд амрагийг хүсэхгүй
Японд секс хүүхэлдэй их эрэлттэй байдаг тул энэ салбар үсрэнгүй хөгжсөөр одоо цоо шинэ үеийн хүүхэлдэй гарчээ. Ингэхэд япончууд яагаад ч юм секс хүүхэлдэйгээ “голланд эхнэр” гэж нэрлэдэг аж.
“Ийм хүүхэлдэйн дараа та амьд амрагтай болохыг хүсэхгүй” гэж компаний сурталчилгаанд дурджээ. Шинэ үеийн секс хүүхэлдэй жинхэнэ эмэгтэйчүүдийг орлоно гэж Японы компани мэдэгдлээ. “Арьс, нүдийг нь бид их боловсронгуй болгосон” гэж тус компаний хэвлэлийн албаны дарга Осами Сето ярив.
“Резинэн хүүхэлдэйн үйлдвэрлэл шинэ шатанд гарлаа. Бараг амьд мэт харагдах төдийгүй хүрэхэд яг амьд хүнд хүрч байгаа мэт сэтгэгдэл төрнө. Өндөр чанартай кремнигээр хийсэн тул бодит хүнээс ялгахын аргагүй. Үлээдэг хүүхэлдэйгээс тэс өөр” гэж тус компаний төлөөлөгч өгүүлэв.
Секс хүүхэлдэй 1600 долларын үнэтэй боловч их эрэлттэй байна. Эдгээр хүүхэлдэйн үе мөчийг хөдөлгөөнтэй хийсэн тул дуртай байрлалаар байрлуулж болох гэнэ. Мөн секс хүүхэлдэйг дагалдуулан олон төрлийн дотуур хувцас өгч байгаа аж.
Худалдан авагчид одоо хөхний хэмжээ, нүд ба үсний өнгө гээд өөрт таалагдсанаа сонгох боломжтой болжээ.
www.mnews.mn
URL: