Сэжигтэн Г.Алтанхүү : Би талийгаачийг хардах хэмжээний дотно харьцаатай байгаагүй

uls_53e9cf00e9a9e_1Найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн гэх хэрэгт холбогдоод буй  Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.

Түүнд Эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн прокуророос гаргасан яллах дүгнэлт үйлдээд байсан юм.

Шүүх хурлын үеэр тэрбээр, “Би талийгаачтай хайр сэтгэлийн холбоогүй байсан. Мөн хардах хэмжээнд хүртлээ дотно болоогүй байсан юм. Надаас мөнгө зээлье гэхэд нь би татгалзтал тэр намайг зогсоо зайгүй алгадаад байсан. Тиймээс би хундагаар хамар руу нь, баруун гараараа хавирга руу нь цохисон” гэж мэдүүлжээ. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач Ц-ийн бие дээр 40 гаруй шарх, бэртэл байсан гэж гарсан байдаг.

Ингээд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд “шинжээчдийн дүгнэлт зөрүүтэй, хангалтгүй учир нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” шийдвэрийг  гаргалаа.

Харин Г.Алтанхүүд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм.

Uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих