Гэмт хэрэгтнийг илрүүлжээ

527-1407826915hiliin-tseregНаймдугаар сарын 1-ний өдер Хилийн 0287 дугаар ангийн дугаар заставын хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан хилчид улсын хилээс дөрөв орчим километр газар нутгийн гүн тийш нэг явган хүн явж байсныг илрүүлэн саатууллаа.

Хил зөрчигчийг хилийн заставын байрлалд хуяглан хүргэж, анхны мэдүүлэг авахад ОХУ-ын Чита мужийн Кыра районы Билүүтэй тосгоны иргэн Соенин Владимир Алексеивич гэгч байсан бөгөөд уг этгээд өмнө нь дөрвөн удаа ял эдэлсэн бөгөөд онц ноцтой гэмт хэрэг үйлдээд манай улсын хилийг давсан болох нь тогтоогдсон байна. Зөрчлийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: “Эх орны манаа” сонин


URL:

Сэтгэгдэл бичих